Өнөөх зочид буудал дээр ирэн өрөөг нь хайлаа. Өмнө нь зочид буудалд ажилладаг байсан учир тийм ч сүртэй төөрсөнгүй өрөөнийх нь гадна ирлээ. Мэдээж түгжээтэй тусгай картаар онгойх нь ойлгомжтой."Уучлаарай өрөөндөө картаа үлдээчихэж... Та туслахгүй биз?" Буудлын үйлчлэгчээс ийн асуулаа.
"Та ресепшинд хандана уу..."
"Харин манай нөхөр нэр дээрээ захиалсан болохоор боломжгүй байна. Туслаач дээ..."
Намайг хэлэх зуур өнөөх үйлчлэгч хэсэг гайхсанаа санаа алдан өрөөг онгойлгоол бөхийгөөд холдов.
Би үйлчлэгчийг хэсэг ажиглаад өөрөө гүнзгий амьсгаа аван хаалганы бариулыг зөөлөн дарлаа.
Хэн нэгний бөглүү гинших болоод өөр нэгний аахилах дуу...
Бурхан минь! Хусог биш гэж хэлээч...
Эсвэл зүгээр л орхиод мэдээгүй юм шиг байх хэрэгтэй юу?Саяхан бүжиглэж байгаад зүссэн гэх зүүн гарны боолт, туранхай ч хангалттай булчинлаг бие, өглөөхөн ирэхдээ будуулсан байсан бор шаргал үс...
Тэр мөн байна. Хэдий гэрэлгүй ч би таниж байсан юм. Өөрийн хайрласан нэгнээ...
Харин тэр хэн бэ?
Бага зэрэг будаг нь гарсан ногоон үс, нимгэн уруул жижигхэн нүдтэй...???
Би илүү харж тэвчсэнгүй түүнийг миний нөхөр гэх нэгэнтэй удаан янаглахыг. Магадгүй илүү харвал тэвчихгүй дэлбэрэх биз.
Тэр өрөөнөөс яаж гарснаа мэлэхгүй л юм. Буудлын доор байрлах грашд ирчихсэн уйлан сууснаа утас дуугарах чимээнээр гэнэт ухаан оров.
"Сора эгчээ! Таны гаргаж авсан нөгөө ургамлын шавжны хор. Ашиглаж болохгүй хор байна."
"Юу гэнэ ээ?" арай гэж амьсгаагаа даран ийн асуув."
"Энэ хор аль дундад зууны үеэс л хэрэглэхийг хориглосон хүний аминд хүрдэг хор байж. Үүнээс гуравхан тун байхад л хүн алах чадвартай гэж байна."
"За ойлголоо би завгүй байна."
"Хайрт минь... маргааш хамтлагийнхантайгаа оройн хоол идвэл ямар вэ? Хоёулаа гэрлэснээсээ хойш тэднийг цай уулгаагүй шүү дээ... Ялангуяа Юнги ахыг дагуулаад ирвэл сайн байна. Тэр бидэнд их тусалдаг шүү дээ."
"Сайн байна уу? Юнги ахаа... Хусогийн эхнэр Сора байна. Маргааш орой завтай бол манайд ирж оройн хоол идээч... Сүүлийн үед танд их төвөг удаад байх шиг санагдаад оройн хоолоор дайлах гэсэн юм. Хүлээж байя..."
Bugdeeree snuu?😁 horhoi hvreed iim yum ehlvvlcheed suuj bnaa. 2part dutuu baigaa goy comment unshuul oruulnaa ntr 😂😂😂.
YOU ARE READING
Aqua Toffana
RomanceЧамдаа зориулсан миний гурван тун... Herwee nohor chin chmaig araar chin tawibal yah we???