1015 || Fake love

258 21 22
                                    

- Fake Love by BTS

-

Хайр гэх энэ нэг үгийн цаана маш олон төрөл бий. Үүний нэг төрөл нь нэг нэгэндээ хязгааргүй их хайртай ч гэсэн сэтгэлийн бус биеийн таашаалыг хүсдэг залуус.

Үүнийг хагас хугас дурьдвал орчин үед эр эмгүй нэг нэгнийгээ хууран мэхэлж, зах замбараагүй амьдралаар амьдарч байна. Гэхдээ бүгд биш ч гэсэн нилээдгүй их хувь нь ийм л байна даа. Нэг л лаг хайртай хүнээ хархаараа хайрт минь, хань минь чи л надад байхад хангалттай гэдэг мөртлөө яагаад өөр хэн нэгэнтэй уулзаж учирч нөгөө нандигнаад байдаг хайрыгаа гомдоогоод байдаг юм бэ та нар? Магад нууц хайраа хэнд ч мэдэгдэлгүй хайрлана хэмээн боддог юм уу? Кино номон дээр гардаг шүү дээ, нууц бүхэн хэзээд ил болноо гэж.

Би үнэнийг хэлэхэд хайрын өөр нэг төрөл болох ямар нэгэн далд харилцаагүй нэг нэгэндээ үнэнч тийм хайраар найз залуутайгаа хайрлалцдаг гэж бодсон боловч яг үнэнийг хэлэхэд дээр дурьдсантай ижил байсан юмдаг. Гэхдээ би нууц харилцааг нь мэдчихээд уйланхай охид шиг шалчганахыг хүсээгүй ээ. Угаас би эмэгтэй ч биш. За энэ ч яахав би мэдсэнийхээ дараа хамгийн эхэнд толгойд орж ирсэн зүйлс бол яагаад энэ болж байхад би болохгүй гэж? гэх бодол л байсан даа. Тийм дээ ч би шийдэлд хүрч манай гэртээ хамгийн ойр байрлах гэй клаб орсон юм.

Чанга дуу чимээтэй орчин цаанаа л нэг таатай. Эргэн тойрноор дүүрэн гартаа уух юм барьсан залуучууд. Надад гэхдээ тэд нэг их сонин биш санагдаж байна. Угаас түүнтэй үерхэхээсээ өмнө ийм газруудаар залхатлаа орж байсныг ч хэлэх үү, мөн энд байгаа залуучуудаас ч царайлаг найз залуучуудтай байсныг хэлэх үү гунигтай юм бэ...

Эргэн тойрноор явбал уух юмандаа халсан нүд ам нь тальмаарсан залуучууд халуухан харагдаж байгааг нуух юун.

Ийш тийшээ гүйсэн нүд минь нэг газар удаан тогтов. Тэнд миний анхны хайр болох Ким Тэхён гэх эрхэм нэгэн ганцаардлын далайд гүн шумбасан нь үзэгдэнэ. Тэрэнд хэн яах ийх хамаагүй мэт урдаа буй архины лонхоо цоолох гэж буй мэт ширтэж буй нь харагдана. Магад надтай ижил асуудалд өртсөн юм болов уу? ганцаардаж суугаа түүнд хань болох үүднээс түүний хажууд очиж суувал " Энэд өөр хүн суух ёстой, т-тэр тэр одоо ирнэ" гэснээ чимээгүй сууж сууж байснаа " би итгэж байна" гэж амандаа аяархан бувтнах нь сонсогдоно. Магадгүй намайг сонссон гэж бодоогүй бололтой.

oneshot bαsed on α song || 1stWhere stories live. Discover now