1034 || Lose

161 17 19
                                    

" Бидний цаг дуусчээ.
Нүд чинь аниастай
Чамд хэлэхийг хүссэн үгсээ
Нэгэнт хэлж чадахгүй болжээ
Хэтэрхий харанхуй байна
Сарны гэрэл тусахгүй байна
Миний чамайг гэх хайр
Чамайг буцааж авчирч хүчрэхгүй нь

Хайгаад байх од ч үлдсэнгүй
Би чамаас дэндүү хол байна
Чамайг явуулахыг хүсч байна
Би чамайг явуулмаар байна

Миний толгойд зөвхөн чи л байна
Мянга мянган удаа чамайг дууддаг
Одоо би чамайг явуулах хэрэгтэй бололтой
Гэхдээ чиний мэдэхээс ч илүүтэйгээр
чамайг би хайрладаг юм шүү. "

- 6.18.18 by Billie Eilish

-

Миний хайр Мин Юнги

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Миний хайр Мин Юнги. Орчлон ертөнц дээрх хамгийн цэвэр оршихуй. Чиний гэсэн болгоныг өөртөө авч үнэрээр чинь амьсгалж хоолойгоор чинь тэжээгдэж буй нүгэлтэн би.

"Хичээлдээ орохгүй яагаав?"

'Зүгээр л..

"Зүгээр биш гэдгийг чинь мэднээ. Яагаад энд зогсож байгаа юм?"

"Тэгвэл чи яагаад наанаа зогсоод байгаа юм?"

"Багшид хөөгдсөн юм"

"Худлаа ярьж чаддаггүйгээ мэддэггүй юм уу анги руугаа ороо, орой уулзъя"

Чамайг надаас болж үргэлж зовдгийг чинь мэднээ Юнги, хүйтэн царайны чинь цаана нуугдаж байдаг санаа зовсон харцыг чинь ч мэдэрдэг тэглээ гээд бүх зүйлээ зориулах хэрэггүй шүү.

"Хүйтэн байна шүү даарч байгаа биз дээ? алив гараа өг чи ханиад хүрчихвэл би л чамайг асарна шүү дээ Гү Хэжин"

"Миний хонгор хэзээдээ ингэж их ярьдаг болчихоо вэ мм?" гэж хэлээд хүзүүнд нь шигдэж үнэрийг нь уушгилна.

oneshot bαsed on α song || 1stWhere stories live. Discover now