1016 || Чөтгөрийг ч чи хайрлах уу-?

226 15 24
                                    

" Эрт цагт нэгэн хорон санаат байж гэнэ.
Тэр нь хэн юм бэ?
Хэлэнд минь дүүрсэн чихэр, гүзээлзгэнэ
Энэ миний сүүлчийн оройн зоог уу?
Халуун бас чихэрлэг байна. ''

- If the Villain Dies by (G)I-dle

-

Эрт цагт нэгэн хорон санаат байж гэнэ.

Тэр нь хэн юм?

Цус сорогчид гэх араатнууд өөрийнхөө үнэн төрхийг нууж амьдраад олон жил болжээ. Сөүл хотод жил ирэх тусам л гэмт хэрэг ихэссэн хэвээр.

Шуурхай мэдээ

Цастай бороотой өдрүүдэд гэмт хэргийн тоо улам их ихэсч байгаа тул  иргэн та нар гэрээсээ гарч явахгүй байхыг зөвлөж байна. Сүүлийн 24 цагийн турш нийт хэргийн тоо 50 бүртгэгдэж байна. гэх шуурхай мэдээ гарч байхыг 2 найз сургуулийн цайны газарт сонсож суух ажээ. Тэдний нэгийг Сан гэх бол найзыг нь Ёсан гэдэг юмсанжээ.

Ёсан: Сүүлийн үед гэмт хэрэг их гардаг болжээ. Ингэхэд танай найз охин зүгээр үү?

Сан:Тийм ээ зүгээр байгаа. Би түүнийг байнга л гэрт нь хүргэж өгдөг болохоор санаа бүү зовоорой.

Ёсан:Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ сүүлийн үед шөнө оройн цагаар цус сорогчид их явдаг гэж байсан.

Сан:Цус сорогч гэнэ шүү. Жаахан утгатай юм яриач. Би лав өдий 18 наслахдаа нэг ч удаа цус сорогч харж байгаагүй л юм байна даг. Худлаа цуу яриа биз гэж хэлж дуусаагүй байхад Саны найз охин Сүёон тэдний хажууд суулаа.

Сүёон бол манай их сургуулийн алдартай сурагчдын нэг. Харин түүнийг Саныг тоож үерхсэнд нь тэр бараг хүмүүс итгэдэггүй юм л даа. 

Сүёон:Та хоёр юу ярьж байсан юм? Сонирхолтой санагдчихлаа.

Ёсан:Цус сорогчдын тухай ярьж байсан юм. Оройн цагаар их байдаг гэж сонссон юм л даа.

Сүёон үүнийг сонсоод тас тас инээгээд "Ёсан минь дээ Ёсан минь. Хаанаасаа ийм жаахан хүүхдийн үлгэрт итгэж явах гэсэн юм бэ? Тийм юм гэж юу байсан юм? " гэж шоолонгуй мэт хэлнэ.

Сан:Хэрвээ үнэхээр байдаг бол нэгийг ч болтугай харах юмсан гэж хэлээд шоолж инээнэ.

oneshot bαsed on α song || 1stWhere stories live. Discover now