1027 || Fake love

175 15 20
                                    

" Танил биш байна гэсэн, чиний дуртай нэгнээр өөрийгөө сольсон намайг
Биш байна гэнэ, өмнө нь чиний мэддэг байсан би
Биш гэж юу нь биш юм, би сохорчээ
Хайр гэж юу юм бэ? Энэ бүхэн хуурамч хайр
Чиний төлөө бага багаар худал хуурамгийг бий болгожээ."

- Fake Love by BTS

-

Fake Love...

Эмнэлгийн өрөөний цонхоор харан суух охин маш цэвэрхэн бор хүрэн дэвтрийг энгэртээ хэзээ ч тавихгүй мэт чангаар наан мэгших суух нь цаанаа л нэг гунигтай.
Өөрийгөө гуниглуулахыг мэдэх хэдий ч ахин дахин дэвтрийг нээж бас хаана...
Дэндүү их норон шарласан хуудасны эхэнд {Танил биш байна гэсэн чиний дуртай нэгнээр өөрийгөө сольсон намайг}.

Өнгөрсөнд
Юнгитэй харих замдаа алхаж явахад гэнэт л түүний асуусан асуултад цочирдов
Юнги- Чи надад ямархуу төрлийн залуу сонирхдогоо хэлэх хэрэгтэй би чамд танилцуулах ч юм билүү хэмээн асуух нь тэр.
Зүгээр л он удаан жил нөхөрлөх явцдаа хэн хэнийхээ хувийн амьдралд хэт их оролцохгүй байх гэдэг шугамаар өөрсдийгөө заагласан даа тэр л дээ. Гэхдээ хэд хоногийн өмнөөс түүний таньдаг ахыг шохоорхдог болж эхэлснээ яг одоо хэлбэл эсвэл тэр мэдээд надаас асуусан юм болов уу гэх олон бодолд дарагдаад түүнийг ч хажууд байхгүй болсныг анзаарсангүй. Магадгүй хэлж үзэх хэрэгтэй юм шиг...
Замын хажуугийн сандал дээр хэсэг суун түүнийг хүлээхэд удсангүй ирж яваа харагдана.
Юнги- Түрүүлж явж байгаа бол түүнийгээ хэлж байх хэрэгтэй...

Иёол-Би Жин шиг залуу сонирхдог эсвэл тэр миний анхаарлыг ихээхэн татаж байгаа гэвэл дээр ч юм уу.
Зүгээр л тэр өдрөөс хойш Юнги надаас холдож эхэлсэн Өөртөө илүү анхаарч илүү нийтэч, илүү инээмсэглэх болж бас болсон болоогүй шоглоом хүртэл хийнэ. Магадгүй бусад нь анзаарахгүй байх гэвч тэрний инээмсэглэл хүчилсэн тухгүй инээмсэглэл бас хүчээр дотно бүхнээсээ хөндийрч шинэ зүйлсэд хүчээр дурлах болсон.

Энгийн л нэгэн хичээл дуусаж түүнийг над дээр хүчилсэн инээмсэглэлээ тодруулан ирэхэд нь үнэхээр уур хүрсэн.
Юнги- Ойрд тухтай ярил...
Иёол- Хэнийг дуурайж хэн болж байна гэж бодоов. Өрөвдөлтэй байна инээмсэглэл чинь.
Flashback end
Тэр үед огт нүүрний хувиралгүй тэдгээр хүйтэн үгсийг яаж хэлж чадсанаа гайхах юм. Үнэн байжээ. Миний дуртай нэгнээр өөрийгөө сольж ирсэн чамайг таниагүй бас анзаараагүй минь. Өөрчлөгдөж байгааг чинь мэдсэн ч үл тоосон намайг ямар найз гэх вээ дээ.
Дэндүү гэмээр чангаар дарж бичсэн дараагийн мөр
{Биш гэнэ өмнө нь чиний сайн мэддэг байсан би.}

Бичсэн хэв маягаас нь харахад л дэндүү их сэтгэл хөдлөлтэй бичсэн бололтой цаас ч зарим газраа цоорчхож.
Тэр хэт өөр хүн болчихсон байсан дэндүү их зугаа цэнгэл хөөснийхөө дараагаар тэр таних аргагүй болсон гэхдээ зүгээр л миний дуртай гэж хэлсэн нэгэнтэй адил болж, миний анхаарлыг татах гэсэндээ л байж.
Нэгэнт зориглон нээсэн учраас дуустал нь унших хүсэлдээ хөтлөгдөн дараагийн хуудсыг эргүүлнэ.

[Биш гэж юу нь биш юм би сохорчээ.]
Тиймдээ чи сохорсон байж. Хэтэрхий сайхан сэтгэлдээ мөн буруушаах аргагүй дурлалдаа. Ахин уучлаарай чамайг ийм алхам хийхэд хүргэсэнд...

Магадгүй хайр дурлалын тал дээр дэндүү гэнэн чамд мартахааргүй хар толбо чинь би байх тийм үү. Өөрөө хайрын үлгэрт итгэдэг атлаа чиний тэр их хайрыг мэдрээгүйн дээр хайр гэгчийг чамд дэндүү хол бас бараанаар төсөөлүүлж орхижээ. Чиний үнэ цэнтэй болгоноос чамайг хөндийрүүлчихжээ...

Ахиад л хуудас эргүүлэхэд дасал болсон норж шарласан хуудас бус буланд нь чиний минь гомдлын нулимсыг гэрчлэх 3 дусал нулимс.
Тэгтлээ их шаналсан байхнээ. Нулимсаа хүртэл бүхнээс нуун мэгших хүртлээ. Тэгтлээ их итгэлгүй болжээ. Хэзээд шударгаар надад бүхнийг хэлдэг чи. Надаас нулимсаа мөн өөрийгөө нуужээ.
[Хайр гэж юун хайр энэ бүхэн хуурамч хайр.]
~Хайрыг чи хараал мэт зүйрлэж суухад эхэлсэн юм шиг байна. Сэтгэл хоосрох мэдрэмж, мөн чамайг гэх сэтгэл минь. Надаас дөлөх тусам чинь чамайг би санагалздаг болж. Намайг гэх хайрандаа өөрийгөө эвдэж эхлэхэд чинь өмнөх чамд дурлаж эхэлжээ.

Чиний сүүлийн хуудас тогтож ядсан нулимсыг минь суллаж орхижээ...
~ Чиний төлөө үзэсгэлэнтэй худал хуурмагийг бий болгожоо ~

Тиймээ худал хуурмагаар өөрийгөө хуяглаж дуусахад чинь. Үнэнийг нэхэж чамайгаа шүүчхэж. Худлын нэгэн элемент болсон би өөрөө үнэний бэлэг тэмдэг болох чамайг худлаар дүүрсэн харанхуй худагт эргэлт буцалтгүй түлхэж орхиж. Ямар ч нулимсгүй сүүлийн хуудас намайг л чийгэл гэсэн шиг хув хуурай байх юм. Чиний гэсэн бүх зүйлд миний гэсэн орон зай оршсоор иржээ. Нулимс чинь дуусан худлаар өөрийгөө хуяглаад явахад чинь ширгэсэн тэр нулимсыг үргэлжлүүлэн тэвчиж ядсан нулимсаараа сүүлийн бардам занг чинь норгочихлоо...

Дуусчихлаа чиний намайг гэсэн хичээл зүтгэл
Нээгдчихлээ миний чамайг гэх сэтгэл зүрх...

oneshot bαsed on α song || 1stWhere stories live. Discover now