1028 || Дурсамжин дундах 20-н жил

152 16 20
                                    

" Надад байхгүй, гар эсвэл цээжний булчин
Надад байхгүй, batman -ийх шиг супер машин
Туйлын догь баатар болох миний чин хүсэл
Гэхдээ өгч чадах зүйл минь ердөө л Anpan
Мөрөөдсөөр иржээ Superman шиг баатарыг
Хамаг хүчээрээ үсэрсээр тэнгэр өөд дүүлнэ
Өвдөг шалбарна гэх мэтээс айхгүй байна
Гэнэн цайлган хүүхэд насны минь төсөөлөл. ''

- Anpanman by BTS

-

Уулын араас нар улаан туяа татуулсаар цухуйна.

Туяа нь гурван давхар хуучин цагаан эмнэлгийн булангийн цонхоор тодоо тусна.

Өрөөнд урт намирсан хар үстэй давхраатай дундаж хэмжээний нүд өөрт таарсан хамар, царайг нь дэндүү чимэх уруул.

Харцанд нь дэндүү гэхэд дэндүү тод үзэгдэх баяр хуржээ.

Чухам яг ямархуу учраас...

Түүний хэвтэх тасаг өөрөө эдгэрэх боломжгүй гэж дүгнэгдсэн хүнд тодотголтой өвчтөний тасаг гэвч охин яг юунд баяр догдолж байгаа хэрэг вэ.

Sooyeon's pov

Өрөөний хөшиг онгорхой цонхоор орох салхинд дэрвийн хийсэх нь цээжинд минь мэдрэгдэх догдлолыг байгаль эх дахин давтах мэт.

Харц минь орны эсрэг харсан цагыг эсвэл хажууханд байрлах хоёр зургийг ширтэх аж.

Арван нэгэн цаг дөчин минут...

Арван хоёр цагт хорин минут л үлджээ.

Толгой минь хажуу дахь зураг руу өөрийгөө захиран дахин давтан харна.

Зургийн наана байх залуусыг хараад өөрийгөө хүчлээд ч инээдээ барьж чадахгүй юм.

Тог тог тог...

Хаалга тогших дууны дараа дасал болсон эмнэлгийн жижиг өрөөнд минь дахин нам гүн эзэрхийлэв.

Гэхдээ удсангүй хаалганы бариул хуучирч муудсанаас чийхран дугарсаар нээгдэв.

Хаалга нээгдсэн ч хаалга нээсэн хүн орж ирсэнгүй.

Харин өрөөний гаднаас бөхийж ёслоод хажуудах хадагтай руу харан толгой дохиод зай тавьж өгнө.

oneshot bαsed on α song || 1stWhere stories live. Discover now