CHAPTER FOUR: Give up
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Come near now, and kiss me
Хисын "Тэмцээний дараа хүлээж байгаарай. Гэрт чинь хүргээд өгье."
Би "Ойлголоо..."
Тэр тэврэлтээ салгангуутаа л ийн хэлэхэд би өөрийгөө ичиж байгааг гэнэтхэн л мэдэв. Хачин юм шүү. Анхны уулзалт дээрээ бид үнсэлцсэн. Харин хоёр дахь удаагийнх дээрээ би түүний тэвэрт байна. Магадгүй гурав дахь удаагийнх дээр түүний энгэрт хэвтэж байхыг үгүйсгэхгүй л юм.
Гэхдээ И Хисыны хийх үйлдэл бүр хачин санагдаж байна. Хаа нэгтэйгээс намайг зовж байхыг хараад гэнэтхэн л ханхүү шиг нэг газраас гараад ирсэн юм шиг. Хэрэгтэй үедээ, хэрэгтэй цагтаа.
Тэмцээний хоёрдугаар хэсэг эхэлж байгааг илтгэн шүглийн дуу гурван давхарт дуулдах үед бид хамтдаа доош бууцгаасан юм. Намайг эргэн заалаар орох үед Ена аль хэдийн биднийг олоод харчихсан том нүдлэн сууж байлаа. Хажууд нь очоод суухад тэр инээд алдсаар "Бурхан минь, би чамайг эрэгтэй хүн ингэж их сонирхож байгааг үнэндээ анх удаа л харж байна. Та хоёр бараг л сургуулийн буланд үнсэлчихээд орж ирсэн юм шиг мэдрэмж төрөөд байх юм."
Би "Хэрвээ үнсэлцсэн бол яах уу?" намайг ийн хэлэхэд Ена амаа даран чангаар инээх ажээ. Тэр мөрөөр минь тэврэн "Чи сүүлийн үед яг л муу охин шиг санагдаад байдаг болчихож ээ. Гэхдээ найзынхаа энэ төрхийг харах үнэхээр сонирхолтой байна."
Би инээвхийлээд ахин үг дуугарсангүй. Учир нь надад тэмцээнээс илүү бодох зүйл байна.
Сонхүнтай явах уу?
Хисыныг хүлээх үү?
Хачирхалтай л юм. Яг одоогийн байдлаар доторх хүн маань Хисыны дулаан элчин дор хамтдаа алхахыг хүсч байна. Гэвч нэгэнт эхлүүлчихсэн зүйлийг би зүгээр орхиж чадахгүй.
Уучлаарай И Хисын. Энэ удаад бидний огтлолцох зам өөр гэж бодож байна. Би чам шиг нэгнийг хүртэхэд хэтэрхий шархалчихсан, хэтэрхий туйлдчихсан тийм л эмэгтэй.
![](https://img.wattpad.com/cover/318765698-288-k935772.jpg)