CHAPTER ELEVEN: Take me
You are the cause of my euphoria
"И Хисын боль..."
"Боль л доо, Хисын..."
Хисыны уруулаас цус гарч Сонхүны хацар шалбарсан байв. Энэ байдал удаан үргэлжилж болохгүй учраас би тэдний дундуур орон анхаарлыг нь сарниулсан юм. Хисын намайг хараад зүгээр үү гэж асууснаас өөр зүйл огтхон ч хэлсэнгүй. Дараа нь тэр заамдсан гараа татаж аваад газар шидсэн үүргэвчээ аван биднийг орхисон юм.
Энэ хэдэн өдрүүдэд чамайг санасандаа галзуурах шахсан байхад чи ингээд л явчихлаа гэж үү?
Зөвхөн чиний энгэрт л тэврүүлчихвэл тайтгарч чадах юм шиг мэдэрсэндээ өөрийгөө бүр өрөвдчихлөө. Тийм утгатай зүйл хэлчхээд хаашаа явах гээд тэгтлээ яарсан юм бэ?
Сонхүн "Уучлаарай, түүнийг яагаад ингэснийг ойлгох зүйл алга. Айлгачихсан уу?"
Биднийг тойрон хүрээлсэн хүмүүс нэг нэгээрээ алга болсоор зөвхөн Сонхүн бид хоёр л үлдэв. Бид сургуулийн арын цэцэрлэгт хүрээлэн рүү явж түүний шалбарсан хацрыг цэвэрлэхээр хоосон сандал хайсан юм.
Би "Тос түрхээд лент наачихъя. Удахгүй хөхрөх бололтой."
Сонхүн "Муу новш чинь ямар хүчтэй цохидог юм бэ? Би өөрийг нь зүгээр л алгадсан биз дээ."
Би "Худалч, түүнийг алах гэж байгаа юм шиг ширтэж байсан байж."
Би тосноос жаахныг аван түүний хацарт түрхэхэд Сонхүн бага зэрэг ярвайснаа инээх нь тэр. Би гайхан түүн рүү асуулт ирсэн харцаар харахад Сонхүн ахиад чангаар инээсэн юм. Гэхдээ энэ бол хэтэрхий гунигтай инээмсэглэл.
Сонхүн "Риа, чамд үнэхээр түүний хэлсэн шиг мэдрэгддэг байсан уу?"
Би "Үгүй гэж хэлэхгүй ээ. Чи угаасаа мэднэ шүү дээ. Тэр үед ямар их нулимс унагаасныг..."