CHAPTER SIX: Wait
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
"Үүр шөнийг даган явсаар, үдэш бүрийг чимээгүй тэвэрсээр чиний өмнө ирнэ...""Риа, тэр Сонхүн биш үү?"
Лекц эхлэхээс өмнө хэдэн минут зүүрмэглэчихсэн байлаа. Тэр шөнө Хисынтэй хамт гадаа хонохдоо сонссон дууг зүүдэлсэн юм. Үүр дөнгөж цайлгаад тэр намайг сэрээн гэрт минь оруулж өгөөд явсан юм л даа. Хачин нь өглөө нь бид нэг их зүйл ярьж чадаагүй. Миний ам үдэгчихсэн байсан байх. Нэг л эвгүй байсан.
Түүнтэй уулзсанаас хойш арван дөрөв хоночхож ээ. Залгах болов уу, ядаж зурвас үлдээх байх гэж их удаан хүлээлээ. Сүүлдээ зүүд минь хүртэл түүнийг хүлээгээд тэсвэр алдаж байх шиг байна.
Энэ хугацаанд харин Сонхүн л хэд хэдэн удаа залгасан юм. Түүнд найдвар төрүүлсэнээ мэдэж байна л даа, гэхдээ тэр миний хүлээж байсан хүн биш. Тиймээс л би сэтгэл гонсгор байгаа юм.
"Сонхүн ирж байна. Чамайг харчихлаа."
Би "Ена, чимээгүй бай л даа тэр сонсчихвол яах юм?"
Сонхүн "Риа сайхан амарсан уу?"
Би "Сонхүн аа, ирчихсэн үү?"
Ена намайг нудрахад би хажуудаа зай гаргаад Сонхүныг суулгалаа. Тэр инээмсэглээд дэргэд минь суухад хачин нь би Хисыны тухай бодсоор л байсан юм. Тэр хаана байгаа юм бол, юу хийж байгаа бол?
Сонхүн "Завсарлаад хамт үдийн хоол идэх үү? Дараагийн цаг ямар хичээлтэй юм?"
Ангийн хаалгаар хоёр залуу орж ирэхэд Сонхүн тэдний зүг даллан дуудах ажээ. Сонхүны цаана зай байгаагүй болохоор өнөөх хоёр залуу Енагийн хажууд ирэн суув.
Сонхүн "Манай найзууд байгаа юм. Жэй, Жэйк тэдэнтэй танилцаарай. Энэ бол И Риа, түүний найз Ким Ена."
![](https://img.wattpad.com/cover/318765698-288-k935772.jpg)