CHAPTER TWO: Too much
Тэр дулаахан нэгэн
Түүний дэргэд байхад хавар тэр чигтээ энгэрт минь багтдаг."Би чамайг хүлээж байя..."
Энэ үгийг сонсоод яагаад ч юм хачин санагдсан юм. Анх удаа л түүнтэй уулзаж байхад хүлээж байя? Магадгүй би хөөрхөн харагдсан байх л даа. Тэгээд л танилцах саналыг минь тийм хачин байдлаар зөвшөөрсөн байх.
Ховстуулсан юм шиг хачин мэдрэмж төрсөөр тайзан дээр гаран дуугаа эхлүүлэхээр суусан юм. Дуулж байх хугацаандаа гурван жил Сонхүнаас болж сэтгэлийн шархтай явсан дурсамж минь сэдрэх ажээ. Өөрийн мэдэлгүй хоолой зангирч байсан ч би нааш ширтэх Сонхүн рүү хүчээр инээмсэглэн дуулсаар л байсан юм. Найзууд маань, танихгүй хүмүүс дуу дууссаны дараа алга ташин орилолдох ажээ. Дуунд минь болсон уу, төрхөнд минь болсон уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.
Би түүнийг яг одооноос эхлээд хүүхэлдэй мэт тамлах болно. Тамлаж чадахуйц сэтгэлийн тэнхээ, хүч чадал надад байгаа болохоор түүнийг өмнө минь сүйрэн унатал зовоох болно.
Сүйрэл хаалгыг чинь тогших үед миний мэдэрсэн өвдөлтийг чи ч бас амтлаад үзээрэй. Энэ ямар гашуун болохыг, энэ ямар тарчлаантай болохыг чи ч бас мэдрээд үз.
Тайзнаас буух үед харин И Хисын гэх залуу хэлсэн ёсоороо тэнд байж байсан юм. Би түүний үгэнд нэг их итгээгүй л дээ, гэхдээ үнэхээр хүлээгээд зогсож байсанд нь л жаахан гайхаж орхив.
Хисын "Тэгэхээр, ямартай ч эндээс гарцгаах уу?"
Хачирхалтай нь түүний хэлсэн үгэнд би баярлаж байлаа. Сонхүнтэй энэ удаад ахин харц тулгарахыг хүсэхгүй байсан болохоор аль болох хурдан л энэ газрыг орхихыг хичээж байсан юм.
"Тэгье ээ."
Түүнийг даган үдэшлэг болж байгаа байшингаас гаран хашааны ойролцоох хүн багатай газар ирэв. Бидний хооронд ямар нэг харилцан яриа өрнөсөнгүй. Байшинд түрүүлж яриа өдчихөөд одоо болохоор нэг ч үг амнаас гарахгүй нь.