Kim Seokjin🤍Kim Namjoon

6 1 0
                                    



Согжин хажуудаа суух нэгний хөлийг дулаан хөнжлөөр хучна.

Согжин:Хайраа гадаа арай л удаан суугаад байгаа юм биш үү? Маргааш чухал хагалгаатай.

Намжүүн хамрыг нь сэнх хийлгэн үнэртэх зөөлөн дулаахан үнэрийг мэдрэхдээ шуудхан хажууд нь суусан Согжиний нүүрийг зөөлөн тэмтрэн хацарт нь алгаа наана.

Намжүүн:Согжин? Чи минь даарчихана. Дотогшоо хурдан ор. Би удахгүй араас чинь орноо.
Согжин:Үгүй ээ хайрт минь. Цугтаа л орцгооё.

Согжин Намжүүний уруулд шүргэн удаан үнсээд мөрийг нь дэрлэн оддыг харж хэсэг гадаа суусныхаа дараа түүнийг түрэн гэртээ орж хормын зуурт дулаахан орондоо тэврэлдэн хэвтэв.

Согжин:Ким Намжүүн?
Намжүүн:Яасан хайраа?
Согжин:Чи яагаад надад нүдээ өгсөн юм бэ?Намайг машинаараа дайрч сохолсондоо харамсаад өрөвдсөндөө л өгөөгүй биздээ?
Намжүүн:Ким Согжин чи юу яриад байгаа юм бэ? Би чамд огтхон ч харамсаж өрөвдсөндөө нүдээ өгсөн юм биш шүүдээ!Чамдаа үнэхээр хайртай болохоор намайг хараасай гэж хүссэн болохоор өгсөн.
Согжин:Тэр өдөр чи надад удахгүй чи минь намайг харж чаддаг болохоор бид хуримаа хийж бяцхан хүүхдүүдтэй болж сайхан амьдрах болно гэж амлачихаад зугтчихсан. Тэр өдрөөс хойш би чамайг олох гэж бүтэн жил хайсан. Азаар би чамайг олсон. Гэхдээ чи надад нүдээ өгчихсөн байсан.
Намжүүн:Би чамайгаа миний нүдээр өөрийгөө болон намайг хараасай гэж хүссэн юм хайрт минь.
Согжин:Миний хараа орсон тэр өдөр чиний минь надад амьдрах итгэл хайрласан тэр өдөр өнөөдөр хайраа. Бас амьдрал амласан сайхан өдөр.
Намжүүн:Би анх чамайг мөргөчихөөд эмнэлэгт хүргэж өгөөд сэрэхийг чинь хүлээж байхдаа шоронд орохоос илүү чамайг хүнд гэмтсэн байх вий гэж их айсан. Тэгээд долоо хоногийн дараа эмчээс сохорсон гэдгийг чинь мэдээд чамд ямар мэдрэгдэх талаар зөндөө бодсон.
Согжин:Тэгээд?
Намжүүн:Чи надад огт гомдоогүй. Харин ч хөдөө хүргээд өгөөч гэхийг чинь сонсоод шуудхан л өөрийнхөө зуслангийн байшинд авчраад халамжлахыг хүссэн.
Согжин:Тэрнээс өөр санаа байсан биздээ?
Намжүүн:Тиймээ. Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Би чамд өдөр өнгөрөх тусам улам гүн дурлаж байсан.
Согжин:Тиймээ хэдий би чамайг харж чадахгүй байсан ч чиний биеийн илч чиний хоолойд уусан дурлаж байсан. Чамайг би мэдэрч л дурласан болохоор чин сэтгэлээсээ хайртай.
Намжүүн:Би ч бас чамдаа тэгж дурлаж хайрлахыг хүссэн юмаа.
Согжин:Чамд итгэж байна. Гэхдээ намайг ухаан ороход байхгүй байсанд чинь үнэхээр гомдсон.
Намжүүн:Гэвч би чинийхээ өмнө түмэн нүгэлтэй гэмших ёстой хүн.
Согжин:Намайг өөртөө хайртай болгосон чинь нүгэл юм бол чамд минь өөр нүгэл огт байхгүй ойлгов уу?
Намжүүн:Тиймээ. Би маш сайн ойлголоо.
Согжин:Маргааш бол маш чухал өдөр. Чи намайг харж чаддаг болно. Бид хуримаа хийж дэлхийгээр аялаж бяцхан хөөрхөн хүүхдүүдтэй болж амьдралд хамтдаа хөл тавих болно.
Намжүүн:Тиймээ. Энэ удаад үнэхээр чамайгаа харахыг хүсч байна.
Согжин:Чи намайг харнаа. Тийм болохоор одоо унтацгаая. Маргааш хүнд бөгөөд жаргалтай өдөр байх болно. Сайхан амраарай хайрт минь.

Oneshot •Bangtan•Where stories live. Discover now