Jeon Jungkook🖤Park Jimin

9 1 0
                                    

Олон өнгийн шаарыг багцлан нэг гартаа атгаж нөгөө гартаа хайрцагтай бялуу барин явах ягаан үстэй тоорын үнэр сэнгэнэх царайлаг залуу аз жаргал дүүрэн инээмсэглэх агаад хажууд нь гүйж ирэн шаар нэхэх бяцхан хүүхдүүдэд төвөгшөөхгүй сул байх шаарнаас...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Олон өнгийн шаарыг багцлан нэг гартаа атгаж нөгөө гартаа хайрцагтай бялуу барин явах ягаан үстэй тоорын үнэр сэнгэнэх царайлаг залуу аз жаргал дүүрэн инээмсэглэх агаад хажууд нь гүйж ирэн шаар нэхэх бяцхан хүүхдүүдэд төвөгшөөхгүй сул байх шаарнаасаа нэг нэгээр нь салган өгнө. Жимин өнөөдөр төрснөөсөө хойш хорин жил тасралтгүй найзлаж дунд сургуулиас хэзээ ч хувирхааргүй хайрласан найз залуудаа гэрлэх санал тавихаар шийдсэн байх аж. Түүний хайрт ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх ёстой гэхэд нь сэтгэлээр унан төлөвлөгөөгөө өөрчлөх гэж байсан ч толгойд мэргэн санаа төрж тэдэнд гэнэтийн бэлэг барьхаар шийдсэн нь энэ. Тэрээр жижигхэн бялуун дээр надтай гэрлээч гэж бичүүлсэн байх ба багцлан уясан шааран дээрх үгсүүдийг нийлүүлвэл мөн надтай гэрлээч гэх үг бүтэж байв. Жимин Жонгүүгийн орно гэж байсан дэлгүүрийн үүдэнд түүнийг хүлээнэ. Бүтэн нэг цаг өнгөрч хайртыгаа хүлээх Жиминий тэсвэр алдран Жонгүүг рүү залган хаана явааг нь тандана.

Жонгүүг хэдий хайрттайгаа уулзаж гэнэтийн бэлэг болгож агаарт гарахаар төлөвлөн бэлтгэлээ базааж байсан ч аавынх компаны хөрөнгө оруулагч гэгч хүний охинтой хүчээр болзоонд явах ёстой болчихов. Жонгүүг өөрийн эцэг эхтэй маш сайн харилцаатай байдаг болохоор ганцхан удаа гэж гуйхад нь тэдэнд үгүй гэж чадсангүй. Тэрээр уулзалт эхлэснээс хойш хэдэрлэн муухай аашлаж хамаг арьсаа хамран дээрээ овоолон худлаа инээсээр байхад нь өнөөх бүсгүй нь түүнээс огт салахгүй цугтаа явсаар байгаад нь бухимдан дотроо хараал урсган Жиминийг залгах тоолонд сандран гэмшиж тухгүй явсаар л байх аж.

Жимин:Жон хаагуур явж байна? Их дэлгүүрт очсон уу?
Жонгүүг:Байна уу? Мин. Ээж бид хоёр уу? Тиймээ ээж бид хоёр шүү. Дэлгүүрт ирсээн. Одоо ч нэг давхарт явсаар л байна. Дэлгүүрийн бараг л бүх барааг нэг бүрчлэн үзэж байна даа.
Жимин:Тийм байх нь. Заа ойлголоо. Оройн болзоондоо битгий хоцроорой хонгор минь.

Утсаа хармаандаа хийх Жимин тэднийг гурван давхарт байх дэлгүүрийн гадна залхахгүй хүлэхээр шийдэв. Сүүлд Жонгүүгтэй ярьснаас хойш бүтэн хоёр цаг өнгөрөв. Энэ удаад жинхнээсээ тэсгэл нь алдарч хөл нь өвдсөн залуу эцсийн удаад найдлага тавиад дахин Жонгүүг рүү залгав.

Oneshot •Bangtan•Where stories live. Discover now