Юнги хотын захад ой модон дунд байрлах жижигхэн байшиндаа ганцаар уйтгарлан зурагт ширтэн суухад гэнэт доод давхарт хаалга савах чимээ маш тод сонсогдов. Суудлаасаа аажуухнаар босох Юнги доод давхар руу гэтэн буугаад хаалгаа татаж үзвэл цоожтой байх нь тэр. Өөрийгөө буруу сонссон гэж дүгнэх Юнги хаалгаа давхар цоожоор нь түгжчихээд дээшээ өрөө рүүгээ гарахаар зэхсэн ч шатан дээр хойноос минь тэврэх нэгнээс үхтлээ цочсон ч хэн гэдгийг нь мэдсэн тул арай тайвшрав.Юнги:Жимин намайг тавь.
Жимин:Чадахгүй! Хэдий хүртэл надаас зугтах гэсэн юм? Бие биедээ хайртай байхад болно гэж надад хэлсэн. Тийм байж яагаад надаас зугатаад байгаа юм?Юнги бэлхүүсээр нь чанга тэврэх Жиминий гарыг салган саваад түүн рүү харан нэг алхам хойш ухран зогсов.
Юнги:Жимин бид салах ёстой. Бидний харилцаа ингээд дууссан. Чи яг одоо эндээс явна.
Жимин:Гэхдээ Юнги! Үнэхээр намайг явуулах гэж байгаа юмуу? Үнэхээр тэгж хүсч байна уу? Тиймүү!Жимин чанга орилон хана цохин цөмлөж орчин тойронд нь ойрхон байх бүгдийг цохиж хагалж сүйтгээд нулимсандаа бүрэлзэх нүдээ шудран өөр рүү нь биш өөр тийшээ ширтэх Юнгигийн эрүүнээс нь базлан өөр рүүгээ харуулав.
Жимин:Чи! Тэгж хүсч байвал би одоо яахав. Баяртай Мин Юнги.
Юнги Жиминийг хаалга саван гарахад хөл алдан доош сөхрөн сууж хойшоо хүйтэн хана налан нулимс нь зогсолтгүй урсана. Хэдий болтол тэгж сууснаа мэдэхгүй Юнги арай ядан түр балартсан ухаанаасаа шөнө дунд сэрэхэд суугаад үлдсэн газраа биш унтлагын өрөөнд орон дээрээ Жиминийг тэврэн хэвтэж байлаа. Урд нь тайвнаар жигд амьсгалах түүнийг дахиад харсандаа үл ялиг инээмсэглэх Юнги нүдээ аниад амандаа бувтнаж эхлэв.
Юнги:Энэ бол зүүд. Үнэхээр бодитой зүүд юм. Чамайг миний хажууд хэвтэж байна гэж зүүдлэх сайхан байна.
Жимин:Зүүд биелэж болдог шүү дээ.
Юнги:Бодит ертөнцөд хэзээ ч минийх болохгүй чамайг зүүдэндээ л би ханатлаа тэврэх хэрэгтэй байх?
Жимин:Хүссэнээ хий. Гэхдээ эхлээд заавал бодит уу эсвэл зүүд үү гэдгийг сайн бодоод үзээрэй.
Юнги:Тиймээ зүүд. Чи минь надтай ингээд жинхнээсээ насаараа хамт унтдаг ч болоосой.
Жимин:Тэгэх боломж байгаа. Зүгээр л надад итгээд гарнаас минь атгахад болно.
Юнги:Зүүдэндээ итгэхээс айж байна. Өглөө босоход чи байхгүй ганцаараа үлдсэн хүйтэн байшиндаа суусан газраа сэрэх нь миний хувьд тамаас ялгаагүй. Тиймээс зүгээр л. Зүгээр л.
Жимин:Чамайг орхих бодол надад огт алга. Чи л дэргэд минь байвал надад бусад зүйл хэрэггүй.
Юнги:Миний хайрт. Зүүдэндээ ч болтугай чамайг тэврээд унтмаар байна.
Жимин:Одоо хүртэл намайг зүүд гэж бодсоор л байгаа юмуу? Ингэвэл жинхэнэ гэдэгт минь итгэх үү?Жимин Юнгигийн эрүүг өргөн уруул дээр нь зөөлөн үнсэв.
Жимин:Ммм?
Юнги:Үгүй ээ энэ бол зүүд. Миний гайхалтай зүүд.
Жимин:Маанаг Юнги. Би чамд хязгааргүй их хайртай.
Юнги:Би ч бас. Би чамд ямар их хайртай гээч? Энэ зүүдийг үргэлж зүүдлэмээр байна.
Жимин:Дахиад л зүүд гэж бодсоор л байна уу? Нэгэнт намайг зүүд гэж бодоод байгаа юм бол?Жимин ийн бувтнаад Юнгигийн хувцаснаас зууран тайлж уруулыг нь хүчтэй үнсэн хазлана. Юнги хэн нэгний дуу аялах намуухан хоолойгоор сэрж орон дотроо байгаагаа гайхан дээш өндийхөд нь хамаг бие нь хөндүүрлэн эргээд орон дээрээ хүчтэй унаад өгөв.
Жимин:Өглөөний мэнд хайрт минь.
Юнги:Пак Жимин! Хэн чамайг гэрт орохыг зөвшөөрсөн юм бэ?Юнги Жиминийг харсан даруйдаа ийн чанга дуугарахад Жимин урд нь суун түүний амыг таглачихав.
Жимин:Юнги жаахан зөөлхөөн. Ядаж хувцсаа өмс. Тэгээд дараа нь хүн загна л даа.
Юнги өвчин мэдрэх бие ялангуяа илүүтэй өвдөх доод хэсгээрээ хучсан хөнжлөө сөхөн хараад толгойгоо удаанаар сэгсрэнэ.
Юнги:Үгүй ээ үгүй. Чи зүүд биш байжээ?
Жимин:Тиймээ. Би хэзээ ч чиний зүүд чинь байхгүй. Харин бодит байдлын эзэн байх болно.
Юнги:Бурхан минь надад Пак Жиминыг үсдэхгүй байх тэвчээр хайрла.
Жимин:Юнги? Биднийг олон нийт эсэргүүцэж нэр хүнд хамтлаг бусдыгаа сүйрүүлэх болов уу гэхээс айж намайг өөрөөсөө түлхэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ миний сонголт миний амьдрал. Би тэдэнд хайртай ч танд илүү их хайртай. Тийм болохоор битгий намайг орхих гээд бай. Чин сэтгэлээсээ хайрлан андгайлaя. Энэ мэдрэмжээ үүрд хадгална. Амлая. Бидэнд юу ч тохиолдсон би амлалтаа үргэлж санаж явна. Үргэлж бие бие рүүгээ тэмүүлэх хамтдаа байх арга замыг олох болохоор одоо намайг ингэж зовоохоо боль. Би зүгээр л нэг шөнийн зүүд шиг чинь мартагдаж алга болохыг хүсэхгүй байна Мин Юнги?Жимин Юнгигийн гарыг атган өөрийнхөө хацар дээр тавин аргадсан нүдээр ширтэхэд Юнги толгойгоо дохин Жиминийг татан тэврээд мөрөнд нь нүүрээ наав.
Юнги:Амиа бодож байсанд уучлаарай.
Жимин:Өнгөрсөн таван сарын хугацаанд таныг тэвчээртэй хүлээсээн. Гэхдээ өчигдөр хүртэл л тэвчлээ. Харин одоо дахиж тэвчиж чадахгүй ээ ахаа. Та минийх.
Юнги:Одоо бидэнд тэвчих хэрэг байхгүй ээ. Би чинийх болохоор юу ч болсон чамайг хайрлаж дахиж зугатаахгүй болохоор битгий санаа зов. Би чамд хайртай.
Жимин:Би танд үнэхээр хайртай. Ямар их гээч.