Jungkook:Хонгор сүйт залуу минь сэрээрэй?Jimin хайртынхаа хоолойг сонсоод л сэрвэгнэн нүдээ нээж дээрээс нь харан суух Jungkook-ийг шууд хүзүүдэн тэврээд өөр дээрээ унагаав.
Jimin:Бидний гэрлэх өдөр.
Jungkook:Тиймээ хонгор минь. Өнөөдөр бидний хуримын өдөр.
Jimin:Хүсэн хүлээсэн өдөр ингээд болчих гэж.Jimin Jungkook-ийн уруул дээр нь зөөлөн үнсээд ханан дах цагийг харан дуу алдав.
Jimin:Гэхдээ хайраа? Дөнгөж үүр цайж байгаа юм байна. Ийм эрт яах гэж?
Jungkook:Миний хайр чи манай гэр бүлийг эртний уламжлалаа хатуу чанд баримталдаг гэдгийг мэднэ шүү дээ.
Jimin:Би мэднээ. Танайд ирснээс хойш би өдөр болгон ганцаараа унтаж байна.
Jungkook:Уучлаарай хайр минь.
Jimin:Уучлалт гуйх зүйл байхгүй ээ. Танай 500 жилийн түүхтэй тоглоомын хаант улс гэгддэг гэр бүлийн нэг хэсэг болох гэж байгаадаа багахан баяртай байнаа.Jungkook:Багахан гэнээ? Чи минь үнэхээр өгөөмөр шүү.
Jimin:Тийм шүү.Jungkook Jimin-ний хүзүү рүү шигдэн үнсэх хазахын хооронд оролдоход Jimin гижиг нь хүрэн чанга инээнэ. Энэ үед хаалгаар Mrs.Jeon шууд орж ирэн инээмсэглэхэд Jimin сандран Jungkook-ийг түлхээд өөрөө өндийн суув.
Jimin:Эгчээ? Бишээ хадам ээжээ? Үгүй ээ ээж?
Mrs.Jeon:Зүгээр дээ хүү минь. Босоогүй байхад нь ороод ирлээ. Уучлаарай.
Jungkook:Зүгээр ээ ээж. Бид хоёр яг босох гэж байлаа.
Mrs.Jeon:Өглөөний хоол болчихсон. Бас хоолны дараа хуримын бэлтгэлээ хийх болохоор цаг бага байна. Буугаад ирээрэй.Mrs.Jeon Jimin Jungkook хоёрын үсийг илэн гарахад улайх хацраа сэвшээр үлдэх Jimin гялс нүүрээ дарав.
Jimin:Сая юу юу гээд хэлчихвээ? Ичмээр юмаа.
Jungkook:Заа хайраа. Зүгээр дээ. Түүнийг заавал ээжээ гэж дуудах шаардлага байхгүй.
Jimin:Юу? Юу гэсэн үг юм? Чамтай гэрлэж байгаа юм чинь ээж гэх нь зөв шүү дээ.
Jungkook:Магадгүй ээ.Jungkook Jimin-ий энгэрээс татан гар дээрээ тэврээд ариун цэврийн өрөө рүү алхана.
Jungkook:Хайраа бид заавал гэрлэхгүй байсан ч болно. Зүгээр л эндээс чимээгүйхэн явчихаж болно.
Jimin:Саянаас хойш юу яриад байгаа юм бэ?
Hoseok:Найз залуугийн чинь зөв байж магадгүй шүү! Энэ бол боломж.
Jungkook:Хөөе Hoseok ах. Энд юу хийж байгаа юм бэ?
Hoseok:Нууц хонгилоор л. Би зүгээр сойзоо энд орхичихож. Та хоёрыг ирэхээс өмнө би энэ өрөөнд байсан юм.
Jungkook:Бид ирээд олон хонож байна.
Hoseok:Би үнэхээр орхичихсон л юм чинь. Нээрээ хүргэн дүү? Манай хатуу хариг уламжлалтай галзуу гэр бүлд тавтай морил.