{#1}

98 15 3
                                    

Солонгосдоо нэгт орох бүжгийн Студи М-ийн хаалгаар яван орох зургаан залуу. Харваас алдартан гэдэг нь мэдэгдэхээр зургуулаа нүдний шил болон маск зүүжээ.

"..." - Уучлаарай энд ямар хэргээр ирсэн гэдгээ хэлээд өгөөрэй

Чан - Бид скз байгаа юм. Биднийг нэг цагт ирээрэй гэж хэлсэн.

"..." - Сайн байна уу? Уулзсандаа таатай байна. Та нарыг И багш нар хүлээж байгаа. Би хүргээд өгье

хэмээн эелдгээр хэлсээр зогсож байсан текнийхээ араас өндөр өсгийт дээрээ цэх алхан замчлах бүсгүй нэгэн хаалганы өмнө очин зогсон тогшиж эхлэх аж.

"..." - И багш нараа Скз ийнхэн ирсэн байна

гэх хариунд дотроос "Ороорой" гэх сонссон ч юм шиг бүдүүн бөгөөд цоглог хоолой гарах нь тэр.

Чан - Сайн байна уу? Бид скз

гэсээр булангийн ширээн дээр компьютер луугаа гөлийн нуруугаа нааш нь харуулан суух залуус руу аяархан хэлэх аж.

"..." - Залуусаа түр хүлээж байх уу? Бид хоёр дуусаагүй байна лдаа. Демо хийлгээд тэр нь ирсэн ч Мину хёны сэтгэлд огт хүрдэггүй

Арагшаа харсан чигээрээ ийн хэлэх бүдүүн хоолойтой залууг бүгд таних ч арай үгүй байлгүй дээ хэмээн итгэхгүй зогсоцгооно.

Фэликс - Мину хён өөрсдөө үзүүлцгээе. Манай хүүхдүүд яагаад ийм алдаа гаргачихсан юм болоо

Мину - Ойрд би хэт зөөлхөн хандаад байсан юм байлгүй

Ямар ч царайны хувиралгүй ийн хэлэх нь Чаныг хүртэл айлгаад амжжээ.

Фэликс - Та нар чинь яагаад бүгд хөшөөд зогсочихоо вэ?

Чан - Би та хоёрыг ямар их хайсан гээч

гэж хэлээд сэтгэл хөдлөлаараа тэр хоёрын байгаа зүгт ирэн тэвэрч авахыг оролдох бол Мину Фэликсыг ардаа оруулан өөрөө гараараа Чанын түлхэн холдуулах нь тэр.

Фэликс - Мину хён! Та Чан хёныг эвгүй байдалд оруулчихлоо

Хэлсэн зүйлийг нь тоосон ч шинжгүй буцан сандал дээрээ суун дэлгэц рүүгээ л ширтэх Мину руу бүгд л том нүдлэн харцгаана.

Фэликс - Мину хёныг уучлаарай. Би өглөө буруу хөл дээр нь босгочихсон юм ххэ

гэсээр эв хавгүй ар дагзаа маажин хэлэх Фэликс рүү бүгд дулаахан инээмсэглэх аж.

Мину - Шууд гол ажилдаа орцгооё. Сая та нарын харсанчлан демо алдаатай хийгдсэн. Тийм болохоор Фэликс бид хоёр хөдөлгөөнийг нь үзүүлчихээд та нарыг хаана зогсож, хаашаа шилжиж хөдлөхийг нь нэг нэгээр нь заана. Фэликс бие халаалтаа хийж эхэл. Та нар ч бас.

If they...?Where stories live. Discover now