{#6}

95 14 1
                                    



Үүрээр арай гэж унтсан хоёрын аль нэгнийх нь утас байнга хангинан дуугарах аж.

"Байна уу? хэн бэ?"

"Дахиад л Мину биш үү? Фэликс ч биш бололтой. Тэр ч надад ямар хамаа байхав. Ямартай ч Минуд өнөөдөр болзоо маань 4 цагаас гэдгийг сануулаад өгөөрэй. Аан бас энэ удаа ирэхгүй байв гэж хэлээрэй. Би энэ удаа ядаж шалтаг сонсмооргүй байна шүү!"

Өөрийнхөө хэлэх үгийг хэлчихээд л таслах ба Жисон ч "Эргүү хүүхэн бэ?! Хүний найз залууг аьч болзоонд явна ч гэх шиг хэмээн амандаа үглэх бол Мину дуу гарахад л сэрсэн тул Жисоныг улам л энгэртээ наан тэврэх аж.

"Удахгүй болохоор битгий бухимдаад бай. Чамд муу. Чамтай дахин эхэлснээс хойш нэг ч удаа оройн хоол хамт идээгүй болохоор Суёон ууртай байгах байх"

"Миний хажууд битгий тэр хүүхний нэрийг хэлээд бай! Өчигдөр хүртэл Фэликсийг бидэнд муулаад зогсоод байсан"

"Ахх тэгвэл ч өнөөдрийн болзоо Фэликстэй хамт юм байна. Би уучлалт гуйлгуулах болохоор битгий санаа зов"

"Чи тэгж хэлсэн бол яахав дээ. Өглөөг байнга ингэж эхлүүлмээр байна. Гэхдээ саяны дуудлага байхгүйгээр"

"Удахгүй ээ Ханни"

Өглөөний романтик байдлыг Фэликсийн "МИНУ ХЁН" гэж хашгиран өрөө рүү нь орж ирэх үед түр зогсов.

"Яасан Фэликс?"

"Хён би дахиад 3%-ын хувьцаа авч чадлаа. Одоо ерөнхий захирал бидний талд байгаа болохоор энэ үеийг сайн ашиглаж авах хэрэгтэй. Ерөнхий захирал ч гэсэн урваж магадгүй шдээ"

"Суёоны 7%-ын хувьцаа яасан?"

"Харамсалтай нь Суёонаас юу ч авч чадаагүй. Гэхдээ би ахлах менежер Суёоныг 4%-ын хувьцаагаа зарж хуримаа хийх тухай бүгдэд яриад яваад байна гэж сонссон"

"Би өнөөдөр Суёонтой болзоотой. Чамайг өчигдөр СКЗ-д муулсан гэж байна лээ. Хамт явах байх. Бас энийг ашиглаад гэрлэх тухай ч гэсэн яриа хөндөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэх тусмаа хурдан хувьцаагаа зарах биз"

"Бас И захирлаа ерөнхий захирал Хан корпорацийг сонирхож эхэлж байна лээ. Ямар нэг юм олж мэдэхээс нь өмнө ТУЗ-ын хурлыг яаравчлуулж байгаа"

"Сайн байна И нарийн бичгээ. Хан корпароцийг илүү нуух талд анхаарлаа хандуул. Гэхдээ хувьцаа авахаа мартаж болохгүй шүү"

"Ойлголоо захирлаа би ингээд гарлаа шүү. Хийх ажил их байна. Хэдий энэ хөөрхөн хосуудыг хараад зогсоод баймаар байгаа ч зав алга даа"

"Хан карпораци гэж юу юм? Арай миний мэдэх саяхан гарсан алдартай тоглоомны компани биш биз дээ?"

"Хэдэн халагдсан ажилчид нийлж юм хийхэд нь Фэликс бид 2 дэмжиж өгсөн л төдий. Яахав тэрний ачаар би Хан корпароцийн нэрийг өгч, ерөнхий захирал нь болсон төдий"

"Хөөх би ч үнэхээр баян найз залуутай юмаа. Бас үнэхээр мундаг"

"Чи ч гэсэн баян бас мундаг шдээ. Төгс хосууд биш гэж үү?"

"Үнэхээр төгс"

Өглөөг бүгд сайхан мэдээгээр эхэлсэн тул бүгд л ажил ажил руугаа явахаар инээмсэглэн бэлдэнэ.

"Тэгэхээр И захирлаа би ТУЗ-ын хурлыг ерөнхий захиралд хэлээд энэ 5 дахь өдөр болгочихсон. Бидэнд 3 өдрийн хугацаа байгаа. Бас ерөнхий захирал 29%-ыг хөдөлгөж чадна гэж бодож байгаа. Өөрийн 17% байгаа дээрээ ТУЗ-ын 12%. Яг үнэндээ ТУЗ-ын 12% манай мэдэлд. Ерөнхий захирлыг уулзахаас өмнө бид очиж уулзах хэрэгтэй. 10 цагаас уулзана гээд тохирчихсон. Тэрний дараа та 16 цагт Суёонтой уулзах ёстой. Өнөөдөр энэ хоёрыг л давчихвал манай ажил бүтсэн л гэсэн үг"

"Ойлголоо И нарийн бичгээ. Машин бэлд гэж хэл. Аа тийн энэ захиаг хавчуулсан цэцэгт илгээмж Ханни руу явуулаад өгөөрэй"

"Тэгэлгүй яахав захирлаа"

10 цагаас уулзах хувийн уулзалт 13 цаг гэхэд дуусах бол Мину ч оройн зоог хүртэл илтгэл төлөвлөгөө гээд бэлдсэн бүх юмаа эхнээс нь шалгаж эхлэх аж.

Оройн 16 цаг ч болж Мину захиалсан тансаг зоогийн газартаа Фэликстэй хамт Суёоныг хүлээн сууна.

"Уучлаарай гэнэт амжуулах ажил гараад"

гэх эмэгтэй хоолойнд Мину л толгой дохин хариулах бол Фэликс л таблет руугаа чухал харан суух аж.

"Гэхдээ яагаад Фэликс энд байгаа юм?"

"Чамайг өчигдөр Фэликсийг араар нь муулсан гэж хэлсэн. Миний сүйт бүсгүй надад чухал хүмүүсийг сонин хэлж болохгүй биз дээ ммм?"

Сүйт бүсгүй гэх үгийг нь л сонсоод тэнэг хүн шиг инээж эхлэх Суёон жинхнээсээ л дуралчихсан харагдана.

"Фэликс намайг үнэхээр уучлаарай. Чи мэдэж байгаа биз дээ? Чи эхэлж л надад муухай ханддаг шүү дээ"

Суёоны хэлж байгаа нэг ч үгийг тоож сонсохгүй байх Фэликс таблет руугаа л гөлрөх аж.

"Мину чи харж байгаа биз дээ. Тэр намайг байнга л үл тоодог"

Фэликс ч хэлсэн үгэнд нь чимээгүй л босон явах өол Мину Суёон руу муухай харчихгүйг хичээн сууна.

20 минут болсон уу үгүй юу гаднаас Фэликс гүйхээрээ орж ирэх аж.

"И захирлаа яаралтай ТУЗ-ын хурал зарлагдлаа. Ахлах та ч гэсэн 3%-ын хувьцаа эзэмшигч учир оролцох ёстой гэж хэлүүлсэн"

Мину ч яаран босох бол араас нь Суёон ч бас хурдтайгаар босох нь тэр.

Өнөөдөр энэ бүхэн дуусах нь тийм үү?


_________________________________

If they...?Where stories live. Discover now