{#3}

99 16 11
                                    

Жисоны хажууд утас дуугараад байсан тул аргагүйн эрхэнд бэлхүүсээр нь ороосон байсан гарнаас өөрийгөө салган утсыг авах аж.

Жисон - Байна уу хэн бэ?

Суёон - Мину?! Чи хэн бэ? Яагаад манай найз залуугийн утсыг авч байгаа юм? Мину хаана байна?

Жисон - Өөрөө хэн болчихоод надаас найз залуугаа асуугаад байгаа юм?!

Жисоныг хөдлөхөд л Мину сэрсэн байсан хэдий ч хэтэрхий тухтай байсан тул огт хөдлөөгүй байсан хэрэг.
Харин өөрийнх нь утсыг авсныг ойлгосон Мину нүдээ арай гэж нээх аж.

Мину - Хан Жисон наадах чинь миний утас байна

Минугын нойрмог бүдүүн хоолойнд цочсон Жисон "Аан" гэхээс өөр авиа гаргаж чадалгүй утсыг өгөх нь тэр.

Мину - Өглөө эрт яах гэж залгасан юм?

Суёон - Мэдээж санаад. Гэхдээ хэнтэй хамт байгаа юм? Чамд Фэликсээс өөр найз байхгүй шиг санагдаад байх юм.

Мину - Тэр миний асуудал. Өөр хэлэх зүйл байхгүй бол тасаллаа. Ядарч байна.

Суёоны ч хариуг бүтэн сонсолгүй утсаа таслан буцан нүдээ анин хэвтэх аж.

Харин Жисон яахаа мэдэхгүй эв хавгүй хэвтэж байсан газраасаа хөдөлж чадахгүй сууна.

Хэсэг хугацааны дараа Минуг буцаад унтчихлаа хэмээн бодон энэ цаг хугацааг ашиглан харж чадаагүй олон жил болсон хайртыгаа багахан ч болов ширтэхийг хүсэх аж.

Мину - Чамайг ингэж хараад байвал би цоорох нь

Жисон - Та өөрөө надад юу ч хэлээгүй алга болчихсон биз дээ?

Гэнэт л Жисоны уур хүрсэн үү гэлтэй зоригтойгоор ийн хэлэх ч Мину царайны хувирал үл үзүүлнэ.

Мину - Сэрсэн бол бос

Жисон - Хён та надад амласан биз дээ? Та ч бас надад сайн гээд үерхэн гэдгээ түр хойшлуулсан шдээ!

Мину - Би хэрвээ хамтлагт орж чадах юм бол үерхэхэд би зүгээр байх болно гэж хэлсэн. Тэгээд ч дөрвөн жил чиний сэтгэл өөрчлөгдөөгүй гэж үү?

Жисон - Өөрчлөгдсөн удаа нэг ч байгаагүй

Ямар ч эргэлзсэн зүйл байхгүйгээр ийн хариулах нь Минуг гацахад хүргэх нь тэр.

Мину - Нэг ч удаа надаас өөр хүн таалагдаж байгаагүй гэх гээ юу?

Жисон - Хён би танд хэлээд байна. Наад тархи чинь муурных юм уу хаашаа юм! Би таниас өөр хүнд нэг ч удаа харц унагаж байсан удаа байхгүй. Харин таныг харахад тийм биш бололтой.

If they...?Where stories live. Discover now