Тарчлаан 7 р бүлэг

109 4 0
                                    

Тэр үл мэдэх тэр залуун инээмсэглэл нүдийг нь сохлохно уу гэлтэй дэндүү гэгээлэг байсан болохоор Элрик хэсэгхэн тэр хугацаанд диваажинд ирээд сахиусан тэнгэртэй уулзчихав уу гэж бодоод амжив. Дөлгөөхөн тэр инээмсэглэлийн хойно үл мэдэг гуниг нуугдсанг бас үзээд гашуун бодит байдлаас зайлж чадаагүйгээ бас ойлгов. Гэсэн ч түүний дулаахан гэрэл цацарсан инээмсэглэлээс харцаа салгаж чадсангүй. Үг дуугүй ширтэж байхад өнөөх залуу Элрикийн энэ илэрхийлэмжийг үзээд бүр ч инээд алдан
-Намайг Грес гэдэг. Чамайг? хэмээхэд
-Аан Элрик гэдэг гэж эв хавгүйхэн хэллээ.
Грес: Танилцсандаа таатай байна, Элрик хэмээн дотно инээмсэглэн өгүүлэхэд Элрикд өөрийн эрхгүй
Нэрээ хэлж танилцах ийм байдаг билүү. Хүмүүс ингэж бие биетэйгээ танилцдаг билүү хэмээн дотор нь гайхшилын бодлууд цувран мартах шахсан Элрикийг оюун санааг сэрээж буй мэт энэ үйл явдал түүнд дэндүү жигтэй ч бас тэр хэрээрээ тааламжтай байсан юм.

Удтал нам гүм аниргүйд бие биенээ ширтэн суулаа. Эл хугацаанд Грессын нүүрэнд нь тодрох сэвшээ салхи мэт зөөлөн үзэсгэлэнтэй инээмсэглэл үл арилна. Тамын тогооны тэг дунд уран зургийн үзэмж төгс хэсэглэл шиг тодрох инээмсэглэлийн нууцыг Элрик Гессыг ширтэн суухдаа олох гэж оролдсон ч чадсангүй. Тэгээд тэсэлгүй
Элрик: Би чамаас нэг зүйл асуучих уу хэмээхэд
Грес: Тэгээч дээ
Элрик: Чи яаж инээгээд байгаа юм. Энэ газар зовлонгийн үүр, тийм байтал яаж? Яаж? гэж өөрийн гайхширч алмагдсан сэтгэл хөдлөлөө нууц хаалгүй илэрхийлэхэд
Грес: Зүгээр инээх хэрэгтэй болохоор гэхэд Элрик бүр мэл гайхаж орхив. Энэ тамд инээх хэрэгтэй, юунд? хэмээн бөөн асуулт толгойг нь дүүргэн байхад бодлыг нь таслан Грес
- Инээмсэглэл бол зовлон гуниг уур хилэн гээд бүхий л зүйлсийг нуух цор ганц арга. Инээмсэглэл бол дараагийн үйлдлээ илүү зөв хийж болох нөхцлийг бүрдүүлдэг арга болохоор ямар ч үед инээх хэрэгтэй. Чи ч бас инээ гэлээ. Элрик энэ үгийг сонсоод дотроо
-Энэ ямар сонин залуу вэ. Тамд байж инээ гэнэ. Хорон инээд ч биш гуниг цөхрөлийн инээд ч биш энэ гэгээлэг инээмсэглэлийг тодруулаад энэ тамд намайг инээ гэнээ. Юу гэсэн үг вэ? би ойлгохгүй байна.
Элрик: Грес чи яагаад надад сая тусласан юм. Тэдгээр залуус шиг байж байхгүй гээд үлдсэн 9 залуу руу заалаа. Тэдгээр 9 залуу бүгд л өөр өөрсдийнхөө зүйлсийг хийн сууна. Гутарх нь гутарч уурлах нь уурлана. Бодит байдалтай эвлэрэн хэн ч түүн шиг амьдралаар гэрэлтсэнгүй. Энэ өрөөнд гэрэлтэх тэрээр
-Чамд тусламж хэрэгтэй байсан. Тэгээд л боллоо хэмээн хэлээд Элрикыг зовиур дүүрэн биег ажаад
-Дайны талбарт ингэж их бэртээ юу? гэв. Тамлан зовоож байсан Гассаас илүү санаа тавин өрөвдөж буй Гресс түүний зүрхийг илүү урах мэт санагдана. Гасс түүнд юу хий гэсэн билээ дээ.
Грессын асуултанд Элрикд эв дүйгүйхэн
-Аа нэг тиймэрхүү л гээд юу гэж хариулахаа олж ядаж байхад өрөөнд байх 9 залуугийн булчин цөрмөс болсон нэг зауу уур омог нь тэсэрсэн бололтой хаалга цохиж
-Новшийн германууд биднийг яах гээв алвал алаач новшнуудаа гэж орлиод хаалгыг гараараа нүдэж эхэллээ.
Эдгээр залуучууд дайны талбарт нэр төртэй тулаллаж байгаад ялагдаад зогсохгүй олзлогдсон тэнд энд ингэж хоригдож суух гутамшигаас өөр юу ч биш. Олзлогдсон тэр л өдрөөс хойш тэд үхсэнээс ялгаагүй болсон. Энд хонгийн тоогоо тоолж сууснаас үхсэн нь дээр гэж бодох нь, эсвэл германчуудыг үзэн ядаж алж хаяхыг хүсэх нь мэдээж. Гэсэн ч аль нь ч байсан тэд ямар ч гарцгүйгээр энд хоригдож байна. Хоригдох эдгээр залуусаас сэтгэл хөдлөл ихтэй тэр уур омог дүүрэн залуу ч ганцаар орилж хашигчина. Түүний удтал гаргаж буй уурыг даран өөр нэгэн залуу түүнд
-Томс зүгээр бай ингээд ямар ч нэмэргүй чи ойлгох хэрэгтэй хэмээн аядуу тайвнаар учирлахад Томс үнэнтэй эвлэрч яданн
-Жэк чи яаж ийм тайван байж чадаж байнаа. Тэр новшнуудыг биднийг хаашаа ч гаргалгүй, юу ч өгөлгүй энд 7 хоног хорило. Бид ямар амьтад уу нэг нэгээр нь нэмж авчраад л юу гэсэн үг юм гэж хашигчихад Жек Томсын энэ хүүхэд шиг аягт бухимдан
Жэк: Тэглээ тэгээд бид яах юм, яаж ч чадахгүй. Чи ойлгохгүй байна уу бид олзлогдсон гэж цөхөрсөн нүдээр Томсыг ширтэхэд Томс хэлэх гэсэн үгээ Жекын цөхөрсөн нүдний хацртай залгин чангаар
-Новш хэмээн хараан зангирсан гараараа хана нүдсээр доош цөхрөн уналаа.
Дайны хүнд он жилүүд, ар гэртээ санаа зовох сэтгэл, хайртай нэгэнээ алдсан харуусал мөн гашуун бодит байдал тэднийг хэдэн талаас нь хэмлэж цөхрөл гэх гүн ангал руу л түлхэж байсан юм. Энэ дунд цөхөрсөн олон хүмүүс дундаас Гассын найз Клауд тохирах нэгнийг олж өгөхөөр тэднийг ширтэн
-Сонгож ёстой. Би биш бол тэр өөрөө л сонгочихно. Энэ ямар ч ялгаагүй. Тиймээс хамгийн таалагдах гэсэнгээ зүгээр сонгочихъё. Тэгэхээр энд Клауын сонирхлыг татаж магадгүй 4 хүн байна.
1-Томс
2- Жэк
3 нь өрөөний буланд чимээгүй тайван суух нэгэн
4 нь магадгүй Грес. Гасс хэлэхдээ зоригтой, хүчтэй, сонирхолтой хүн гэсэн. Энэ нь тэдний шаардлагыг сайн хангаж байна. Би хэнийг нь сонгох вэ хэмээн бодон чимээгүйхэн өрөөн дэх хүмүүсийг нэг нэгээр нь сонжин сууна. Хичээнгүйлэн тэнднийг харах нь өөрийн өвдөлт зовлонг бага ч атугай гэтэлгэх гэсэн аминчхан хүсэл, өвдөлт нулимсгүй өдрүүдийг хүссэн шунал байсан юм. Хүсэл шунал нь түүний цагаахан зүрхийг булингаруулна.

Ийн нам гүмхэн тэднийг ажин сууж байхад
Грес: Чи энд яах гэж орж ирсэн юм гэж асуулаа. Энэ асуултанд нь Элрик цочих шиг болж
-Юу, юу гэсэн үг вэ? гэж түгдэрэн асуувал
Грес: Зүгээр нэг энд орж ирээгүй гэдэг чинь илт байна гэж өнөөх дэндүү цагаахан инээмсэглэлээр тоглож байгаа аятай л өгүүдэхэд Элрик бүр ч тэвдэн
-Айн үгүй ээ би энд баригдаад л ирсэн ямар нэг санаа байхгүй гэж худлаа инээн хэллээ. Дотроо
-Яанаа би мэдэгдэж болохгүй аягүй бол мэдээд намайг алах биз гэж бодон түргэн гэх чинь худлаа мэлзтэл Гресс энэ удаа дуутай шуутай хөхрөн инээгээд
-Чи ч худлаа ярихдаа муу юм аа. Чи түрүүхэн яагаад инээж байгааг минь асуучхаад одоо худлаа инээж байдаг гэхэд Элрик байдалд орон юу гэж хэлэхээ мэдэхгүй таг болчихов. Өөрийгөө инээсэн үгүйгээ ч анзааралгүй нөхцөл байдлыг даган инээж буй нэгний өөдөөс инээмсэглэн хариу үйлдэл үзүүлсэн нь өөрийг нь бариад өгчихөж. Ингэж баригдсан даа дурамжхэн бас бага зэрэг айдастайгаар Грессыг царайчлангуй харахад
Грес: Чи муу хүн биш юм шиг байна. Тиймээс чамайг асууж шалгаахаа болилоо. Нэгэнт эндээс амьд гарахгүй юм чинь бусдыг хардаж сэрдэх хэрэг юу байна юу ч болоогүй аятай хэлээд хөхрөн инээв. Энэ инэмсэглэлийг харан бүртээ бодохгүй байж чадамгүй ганц асуулт
-Чиний энэ инээмсэглэлийн ард юу нуугдаж байгаа юм бэ? үүнийг өөрөөсөө асуух үедээ Элрик өөрт нь итгэл гэж хэлж болом зориг ороод
-Би чамайг яасан ч тэр новшнуудын зугаа болгохгүй гэв. Элрикын унтрах шахаж байсан нүдэнд нь оч асан ийн хэлэхдээ Элрик нүүрэн дээ үл мэдэг инээмсэглэж байсан юм.
Түүний энэ сэтгэл дээ олж авсан гайхамшигийг Элрикээс өөр хэн ч мэдэхгүй ээ. Грес хүртэл гайхан
-Юун зугаа? гэвэл
- Юу ч биш ээ хэмээн өөрийн нууцаа чандлахаар шийдэв.

Тэдний яриа дөнгөж дуусахад нь цэрэг хоол өгөх жижиг хаалга онгойлгон 5 аяга хоол өгөхөд
Томс: Хөөе новшоо энд 11 хүн бн шүү
*-Өөрсдөө учраа ол гээд холдож ч амжаагүй байхад нь тэнд байсан хүмүүс 5 аяга хоол руу ухас хийв. Тэд 7 өдөр хэлэн дээрээ юу ч тавиагүй болохоор өлсгөлөн араатнууд шиг л байсан юм. Элрик ч мөн адил хоол идэхийг хүссэн ч босож чадахгүй тэднийг харан сууна.
Грес ч бас хоол руу дайран орсон байсан юм. Удалгүй тэнд хоолны төлөөх зодоон болон хувирлаа. Бүгд л эр бяр нь амтагдсан цэрэг эрчүүд аяга хоолны төлөө зодоон хийнэ. Магадгүй энэ бас Гасс Клау хоёрын башир арга байх. Элрикт сонгоход нь дөхөм болгох гэж ингэсэн ч байж мэдэх.

Элрикын зүрхэнд ассан галны төлөөс?

⚡️Хянасан-Кента⚡️
❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Тарчлаан ENDWhere stories live. Discover now