Тарчлаан 10р бүлэг

91 6 2
                                    

Үнэхээр тэсэхийн аргагүй өвдөлт, сэтгэлийг нь хэсэг хэсэг болгон сийчих хаяж буй мэт л. Энэ бүхний оронд түүнийг тамлан зовоогоосой хэмээн хүснэ. Элрик яг одоо Гресийг л ингэж зовоохгүй гэвэл юуг ч тэсэхэд бэлэн байлаа. Өөрийг нь шатаадаг сан уу, буцалж буй усанд хийсэн үү хамаагүй. Түүнийг л биш.....

Жаргалтайгаар гэрэлтэж болох байсан тэр нүдний цог одоо гуниг харууслаар дүүрчээ. Нүднээс нь том том нулимс урсан
-Грееесс гэж цөхрөлийн хоолойгоор орилон уйлна. Түүний үйрэх унах сэтгэлийн гашуудалд таатай байгаа бололтой чөтгөрийн инээмсэглэлээрээ инээсээр байх Гасс, Клау хоёр байхтай нь аргагүй зогсоно. Гасс өвдөлтдөө шаналан зовох Грес рүү бас түүний өвдөлтөд бас зовох Элрикийг харан баясгалантай инээгээд
-Хэлээ биз Клау хамгийн зугаатай мөч энэ байх болноо гэж хэмээн хэлэхэд үзүүлбэрийг шимтэн үзэж байсан Клау толгой дохин
-Тийм эээ хэмээн санал нийлэв. Чөтгөрүүд бие нээ хөөргөн инээлдэн баясна. Харин энэ үед Элрик Гресыг дахин зовохыг харан үргэлжлүүлж чадахгүйгээ ойлгон Гасс руу харан
-Түүнийг биш намайг зовоо гэж зоримгоор хэллээ. Гасс хүйтнээр мишээсээр дөхөн түүний өмнө ирээд урсах нулимсыг нь арчин
-Би чамд хэлсэн шүү дээ. Би чамд гар хүрэхгүй ээ гэж хэмээн зөөлнөөр хэлэв. Энэ үед Элрик гарзуурчихав уу гэлтэй чангаар орилон
-Үгүй үгүй. Яагаад гэж бархиран ориллоо. Энэ байдал зүрх зүсэм гунигтай хэдий ч эдгээр чөтгөрүүдэд тийм биш ээ.

Энэ үзэмж таалагдаж байгаа ч Клауд бага зэрэг дутуу санагдана. Ийм бодож байснаа хажууд нь айдастаа живж сандран тавгүйрхэж буй шинэхэн тоглоом Томс харав. Тэгээд нүүрэнд нь зальтай хорон инээмсэглэл тодролоо. Энэ шөнийг төгс болгох зүйл бодож олсон Клау Томсийн чихэнд хэдэн үгс шивнэн хэлж эхлэв.
Энэ бол чөтгөрийн шивнээ.
Үнэнийг худал болгох худлыг үнэн болгох ёрын шивнээ.
Шивнэж хэлж дуусах мөчид Томсын айдастай харц нь өөрчлөгдөж урам зоригтой бардам болов. Энэ мөчид Клау түүний гарт ташуур өгч урагш түлхэв. Клауын шивнээг Гасс яг л өөрөө Томсд шивнэсэн мэт л сайн ойлгоно. Тэгээд Гресийг өвдөглөн суулгаад өмссөн байсан цамцыг нь ураад нурууг нь гаргаад "Томсд эхэл" гэж дохио өгөв. Тэгэхэд Томс ташуураа далайлган хүчтэй ороолгоно. Грес хэдий дайны сайн цэрэг ч гэлээ өвдөлт бол өвдөлт ямар ч хүнд адил зовлонтой. Томс хүчтэй, хүчтэй нэг газраа удаа дараа ороолгоход удалгүй цус шүүрэн цацарч эхэллээ. Үүнийг харан Гасс сайшаах мэт жуумалзан инээсээр Элрикийн хажууд тухтай нь аргагүй суулаа. Түүнийг ийн таашааж байхад Гресын зовлонг өөр дээрээ мэдрэх шиг л тарчлан суух Элрик дотроо
-Яагаад, яагаад би чамайг ингэж тамлагдан суухыг чинь, зовлонт хашхирааныг чинь сонсох хэрэгтэй гэж. Чи л биш бол хэн ч яахав гэхдээ яагаад чи гэж, яагаад хэмээн бодон зогсолтгүй нүднээс нь нулимс урсана. Тэгээд хажуудаа суух Гасс руу царайчлангуй харан хоолой нь зангиран мэлмэрэн арай хийн
-Гасс эрхмээ гуйя битгий тэгэх үү хэмээн түүнээс гуйлаа.
Гасс Элрикыг харна. Элрикийн нүд өөрийг нь дальчихгүй зоримог ширтэж, чичрэх гараараа өөрөөс нь зуурна. Энгийн үед бол өөр лүү нь харах эгцлэн харах ч зориг үгүй дээр нь өөрөөс нь зугтан дайждаг бяцхан аймхай бүжин шиг Элрик. Өнөөдөр өөр нэгэн эрээс болж өөр болжээ. Энэ байдлыг хараад хөгжилтэй жаргалтай мишээж байсан чөтгөрийн харц хувьс хийн өөрчлөгдөөд чөмөг царцам хүйтэн болов. Тэгээд тогтуун тайван хоолойгоор Элрикийн чихэнд хариу болгон
-Болохгүй ээ. Чи сайн харах ёстой. Энэ чиний шийтгэл хэмээв.

Шийтгэл гэх үг Элрикийн чихэнд морилон зочлох үед Элрик энэ бүхний учрыг ойлгов. Тавхан хоног хэдий ч жаргалтай байсны төлөөх, Грес тэй дотно байсны төлөөх, өвдөлт зовлонгоос зугтах гэснийх... Ер нь л бие ч, тэр сэтгэлээрээ ч тэр Гассыг хуурах гэсний төлөөх Шийтгэл.

Элрикийн үнэ цэнгүй сувдан нулимс улам бөмбөрөн урсаж, нүүрээ даран
-Уучлаарай Грес уучлаарай намайг уучлаарай хэмээн түүнээс өршөөл эрнэ. Түүнийг зовлонд хөтөлсөн нь өөрийгөө гэдгийг мэдээд тарчлах Элрик зогсолтгүй Грес ээс өршөөл гуйна. Энэ байдал тэдэнд элэг хөшөөм инээдтэй үзэгдэл. Гасс, Клау хоёр инээхгүй байж чадахгүй жуумалзана. Тэдний гашуудал, харуусал, харамсал, гуниг чөтгөрүүдийн баяр баясал.

Элрикийн цэвэр ариун сэтгэл дэх хайр нь яг одоо дотроос нь өөрийг нь ална. Өөрийн гараар, өөрийн амаар сэтгэл дээ тээсэн түүнийгээ зовоож байгаа мэт мэдрэгдэн сэтгэлийг нь урна. Элрик хөдөлж чадахгүй байгаа хөлөө зүхэж, өөрийнхөө сул дорой байдалд эгдүүцэж байсан юм. Гэхдээ хамгаас ихээр тэрээ өөрийн нандин түүнийгээ ад зэтгэрүүдэд бариад өгсөндөө л хамгийн ихээр өөрийгөө зүхнэ. Элрик амандаа Грессээс өршөөл эрэн
-Уучлаарай, уучлаарай хэмээн үглэн тарчлан зовох түүнийг өмнө толгой гудайна. Тэгэхэд хүчтэй ташуурын дууг даван зөөлхөн хоолойгоор Грес
-Зүгээр ээ энэ чиний буруу биш хэмээн Элрикд хандан хэлээ. Одоогийн энэ зовлонт, тарчлаант нөхцөлийг үл хайхран нөгөө тэр л нууцлагдмал сонирхолтой байдлаараа тайвнаар ийн хэлэхийг сонсоод Элрикийн гуньсан харц түүн рүү тэмүүлэх шиг болон хэлсэн үгнээс нь тайтгарал мадэрч, амьсгалах амьсгаанаас нь итгэл найдварыг нь мэдрэв. Элрикын харц Гресс рүү тэмүүлсэн чигтээ түүний нэрийг "Гресс " хэмээн хайрлан энэрэн дуудав.
Энэ байдал Гассд таалагдсангүй уур нь хүрлээ. Тэгээд Грессын хэлсэн үгийг эгдүүцсээр гэлээ.
-Үгүй ээ энэ чиний буруу Элрик хэмээв. Тэгээд Томсоос ташуурыг нь аваад чихэнд хэдэн юм хэлэн холдуулав. Дараа нь бие нь хөх эрээн болж, цус зулгаран зовуурилах Гресс дээр очин
-Тарчлан зовох өвдөлт бүр чинь Элрикээс болсон гээд ташуураа далайлган нүүрэн дундуур нь Тас хийтэл нь ороолголоо. Гресийн нүүрэн дээр нь улаан мөр татав. Дахин нэг ороолголоо. Энэ удаа цус шүүрэн дусална. Үүнийг харах Элрик аймшигтай байлаа. Ялангуяа Гассыг тийм үг хэлсний дараа, өөрөө ч гэсэн тэгж бодож байгаа энэ үед хэлсэн буруутгал нь зүрхэнд нь зүү болон зоогдоно. Элрик ганц хийж чадах зүйлээ буюу
-Битгий гуйя хэмээн орилно.

Элрикийн зүрх урагдан болон тарчилна. Өмнөх тэр тамлал зовлон юу ч биш мэт. Өвдөлтөөс илүү Гресийн зовохыг харах нь илүү аймшигтай санагдана. Хайртай хүнээ өөрийнхөө өмнөөс, өөрийнх нь буруугаас болж зовохыг харах хамгийн зовлонтой. Хашхиран орилохоос өөр юу ч хийж чадахгүй энэ цөхрөл дунд өөрийгөө дотроо зүхэн
-Хэрэв би байгаагүй бол ийм зүйл болохгүй байх байсан.
Хэрэв би түүнтэй яриагүй байсан бол Грес ингэж тарчлахгүй байсан.
Хэрэв би байгаагүй бол энэ чөтгөр Гресийг тоохгүй байсан.
Хэрэв, хэрэв гэж бодон нүүрээ гараараа даран сууж байхад Томс нэгэн сандал барьсаар ирлээ. Үүнийг Элрик хараад Гасс руу битгий гэсэн харцаар харахад Гасс тоолгүй өнөөх сандал дээр Гресийг суулгалаа.
Энэ сандал хадаасаар бүрхсэн, 6 хоногийг өмнө Элрикийн суун тарчилж байсан үзлийн суудал. Гресийг сандалд суулган чанга хүлэхэд хадааснууд биед нь шигдэн төмөр сандлыг цусаар будав. Элрикийн рүү Гасс жуумалзан инээмсэглэн
-Зөөлхөн сандал дээр суугаад хэн нэгийг хашхиран орилохыг харах сайхан биш байна гэж үү, Элрик хэмээн тавлавал Элрик толгой сэгсрэн
-Үгүй ээ үгүй тийм биш гэж орилон, дотроо үхнэ. Өөрөө зөөлөн сандал дээр цэвэрхэн хувцастай сууж байхад Грес хадаастай сандал дээр цусаар будагдаж байна. Энэ бүгд миний буруу гэсэн бодол толгойд нь зогсолтгүй хадаж өршөөл эрэн чичирнэ.

Томс энэ бүгдийн нэгд нэгэнгүй харан чимээгүй дагжин чичрэн зогсоно. Томс бүгдийг мэдэж байлаа. Элкир, Гресс хоёрын хаалттай бүгчим өрөөнд дотор цэцэглэсэн бяцхан хайрын тухай. Дургүйлхэж тэдэнд саад болдог байсан ч гэлээ яг ингээд тэднийг зовон арчлахыг харах тийм ч таатай биш байлаа. Ийн эмээж байхад Томсын араас Клау мөрлөөд чихэнд нь
-Томс минь дээ энд айгаад байх, өөрийнхөө хийсэн зүйлдээ эргэлзээд байх юм байхгүй. Чи өөрийнхөө талыг сонгосон гэж шивнээд Клау Томсын нүд рүү зориг бадраам, нийм л итгэл дүүрэн харцаар харан
-Чи ялагчийн талд байна хэмээн хэллээ. Энэ үед Томсд тайвшрал мэдрэгдэв. Өөрийнх нь хийсэн бяцхан наймаа өөрт нь ийм зовлон авчрахгүй гэдгийг санаад
-Тийм шүү гэж санал нийлбэл Клау инээмсэглэн
- Энэ чамд таалагдахгүй байна гэж үү. Чамайг зовоох хүмүүс ингээд өөрсдөө зовж байгааг харах Таатай биш байна гэж үү хороноор инээн асуухад Томс гүн бодолд автан
-Нээрээ би яагаад айгаад байгаа юм бол? Клау эрхэм хэлсэн шүү дээ намайг зовоохгүй гэж, өөрийнхөө эвээлд авна гэсэн тиймээс надад айх шалтгаан байхгүй. Тэд өөрсдөө л энэ бүхэнд буруутай гэж бодоход айдас нь бага багаар алга болоод ирэв.


Хайрласан минь буруу гэж үү?


❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Тарчлаан ENDWhere stories live. Discover now