Тарчлаан 11 р бүлэг

87 4 0
                                    


Томсын нүдэнд зориг, итгэл бадамлахад нь Клау түүнд хандан
-За одоо явж Гассд тусал хэмээгээд түүнийг түлхэв. Тэрээр Гасс руу дөхөн алхаж байхдаа сэтгэлд нь нийцэхгүй бол яах бол? Буруу хийвэл яах бол гэх зэрэг бодон хариуцлага мэдэрнэ. Гэсэн ч хариуцлагатай хамт эрх мэдэл ирдгийн адилаар тэрээр үй олон тамлах хэрэгсэл дундаас дуртайгаа сонгох эрх мэдэл түүнд байлаа. Энэ эрх мэдэл, хүч чадал ааа хараахан ойлгоогүй байгаа Томс даруухан сонголт хийн ширээн дээрээс нимгэн хутга сонгон авав. Энэ сонголтын харсан Гасс инээмсэглэн
-Өө гайхалтай санаа гэж хороноор мушилзан инээгээд
-Арьсийг нь хуулъя хэмээлээ. Томс юу бодолгүй сонгосон ч түүний бяцхан шийдэл энэ өрөөнд ямар хүчтэй байгааг харах түүнд таатай байлаа. Томс Гассд тэрхүү хутгаа дамжуулж байхдаа Элрик руу харвал
Элрик айдас цөхрөл дүүрсэн харцаар өөрийг нь ширтэн толгой сэгсэрч, гуйн аргадах нүдээр "битгий" гэх шиг харж байлаа. Энэ төрхийг харсан
Томсын цээжинд нэг зүйл булгилаад ирэх шиг болов. Энэ юу гэдгийг тэр дүнгэн данган гадарлана. Энэ бол хүч чадал.
Өчүүхэн жижиг ч гэлээ булгилах мэдрэмж түүнд таатай байлаа. Дайн талбарт хэн ч бишээ мэдэрч, хорих өрөөнд юу ч бишээ мэдэрч байсан бардамнал, эго өндөртэй түүнд энэ мэдрэмж таатай байхгүй гээд яах ч билээ.
Томсын нүүрэнд инээмсэглэл тодорно. Элрик рүү бассан доогтой харц чулуудаад Гассын дэргэд баяртайгаар очин зогсов. Энэ үйлдлийг харсан Элрик дахин нэгэн чөтгөр төрснийг ойлголоо.

Бурханд мартагдсан газар

Нимгэн хүйтэн мэс арьсыг нь хуулна.
Махыг нь ил болгон, арьсыг нь хуу татан хуулах Гасс Томс хоёр Гресийн өвдөлтдөө шаналан хөвчөө таслах шахам тарчлан орилж байхыг үл тооно.
Тэдэнд өвдөн тарчилж байгаа нь огтхон ч хамаагүй бололтой. Өрөвдөх хайрлах сэтгэл үлдээгүй бололтой.

Харин Элрикт энэ бүхэн байлаа. Тэр энд хүнээрээ үлдсэн болохоор л. Чөтгөр болон хувираагүй болохоороо л. Хүний нинжин сэтгэлээрээ унсан болохоороо л зовно.

Хүний зовлон, Гресын зовлон түүнийг тарчлаана. Элрик Нүдээ анин, чихээ таглан суулаа. Гэсэн ч сонсогдсоор л, нүдэнд үзэгдэх шиг төсөөлөгдсөөр л. Зугтъя гээд ч чадахгүй мэт.
Орилоон нь чихэнд нь цуурайтаж, цусаар уйлж тарчлах царай нь толгойд нь зурагдана. Элрик галзуурах шахна. Амандаа зогсолтгүй
-Битгий битгий битгий гуйя гуйя гуйя гэж үглэнэ.
Амьдаараа үхнэ.

Чихээ даран доош харан битгий битгий гэж үглэн сууж байхад Гасс цустай гараараа толгойг нь өргөөд өөр лүү гээ харууллаа. Элкирийн нүдэнд цог гэхээр зүйл үлдсэнгүй. Бүгд нулимсанд живжээ. Түүний усан нүд рүү ширтэн Гасс
-Хонгор минь сайн хар хэмээн хүчээр Гресийг харуулав. Тэр одоо энэ өрх үзэгдлийг хараагүй байсан ч болоосой хэмээн хүснэ. Грес ямар ч арьсгүй болж, цусан улаан бие л үлдэж, хүн харахын эцэсгүй болжээ. Элрикийн эрүү чичрэн эхэр татан
-Грессс хэмээн орилон уйллан түүн рүү тэмүүллээ. Амьсгалж чадахгүй болж цээж нь давчдаж байсан ч түүн рүү гараа сунгана. Гэсэн ч үл чадна. Босох гэж үзсэн ч чадахгүй хэвээр.
Зөөлөн тухтай буйдан дээрээ таг гацсан хэвээр.
Гараа сунгаад л, хэд алхаад л хүрэхээр ойрхон байгаа ч алс хол түүн рүү тэмүүлэх Элрикийн гарыг Гасс атган үнсээд
- Элрик чи одоо юу хүсэж байна гэж өөр лүүгээ харуулав. Элкир Гасс руу харан түүний утга нь үл ойлгогдох асуултыг сонсоод эмээнгүйгээр
-Юу гэвэл Гасс тайвнаар инээмсэглэн
Хайртыгаа эмчлэх үү. Алах уу гэж асуув. Элрик
- Одоо ялгаагүй биз дээ. Эмчилсэн ч гэсэн хэмээн үгээ гүйцээж чадсангүй уйлан өгүүллээ. Гасс эхлүүлэлт үгүй хэлэн гэсэн санааг нь мэдэж байгаа тэр инээмсэглэн цустай хүйтэн гараараа нулимсыг нь арчаад
Гасс:.Тийм ээ зөв. Би мэдээж үргэлжлүүлэн тамлана гэхэд Элрик өөрийнх нь таамаглал зөв гэдгийг мэдээд авралгүй гэдгээ ойлгон цурхиран уйлав.

Элрикийн жижигхэн бие чичрэн уйлсаар л. Энэ төрхийг нь хэсэг харж суусан Гасс Элрикийн толгой дээр гараа тавин илэх шиг болоод
- Эвий дээ эвий. Чамайг ингээд байхаар чинь бүр өрөвдчихлөө. Гресыг алаад өгье за гэж агуу их өршөөл үзүүлж байгаа аятай бардмаар өгүүлээд Элкирээр тоглоом хийх шиг
- Харин хэнээр алуулах вэ надаар уу? Клау аар уу? Томсоор уу? аль эсвэл өөрөө юу? хэмээн зальтай инээн асуув. Тэгээд цустай хутгаа Элрикийн гарт атгуулав.
Элрик тэр дор нь л ямар сонголт хийхээр тулгаж байгааг ойлголоо.
Гэхдээ яагаад ч үүнээс дээр сонголт байхгүй мэт санагдана. Грессыг дахиад зовоохгүй гэвэл, дахиад өвтгөхгүй гэвэл түүнд өөр сонголт үлдээгүй байлаа. Эдгээр 3 чөтгөрөөс хэнийг нь ч сонгосон. Грес дахиад зовох болно, өвдөх болно, тамлах болно. Иймд Элрик нээх удаан бодсонгүй
-Би хийе хэмээн цөхрөнгүйгээр хариу хэлэхэд Гасс ийм хариу хэлэхийг нь мэдэж байсан аятай хөхрөн инээгээд
- Тийм ээ тийм чи алах хэрэгтэй гэж жаргалтай гэж чинь хэлээд гарт нь хутгаа бариулахыг алдад буцаан татаад хорноор инээмсэглэн
-Гэхдээ байнаааа. Би чамаар "алуулмааргүй " санагдчихлаа гэж доогтой инээн хэллээ. Грессыг өөрийн гараар алах шийдлийг арай хийн гаргаж байхад Гасс түүнийг нь жижигхэн тоглоом болгоод мушигичихав. Гэхдээ энэ Гассын хүссэн зүйл байгаагүй гэж үү.
Элкир сандарна. Гасс одоо бодлоо өөрчилчихвөл болзолгүйгээр, сонголтгүйгээр дахиад Гресс зовох болно. Элрик түгшин
-Яагаад? гэлээ. Яг түүнийг өөрийн гараар алахыг үнэхээр их хүсэж байгаа юм шиг...
Хэдий хүсэхгүй байгаа ч өөр сонголт Элрикд харагдахгүй байлаа. Элрик зүгээр л зовлонгоос нь эрт гэтэлгэхийг хүссэн юм, ядаж сүүлийн мөчид нь үдэж өгөхийг хүссэн юм.

Гасс цустай хутгаа эргүүлэнгээ тоомжиргүйхэн
- Хэрвээ чи алмаар байвал надад таалагдахаар юм хий гэв. Энэ юу гэсэн үг болохыг Элрик ойлгосонгүй нулимстай нүдээрээ түүн рүү ширтэнэ. Харин энэ бүхнийг хажуунаас нь нүдээ хужирлан үзэж байсан Клау
- Хоёр амрагт зай тавих минь. Би гарлаа. Ямартай сайхан үзүүлбэр байлаа гээд Томсыг дагуулан гарав.

Хоёр амраг гэж нэрлэгдсэн үхлээр бооцоо хийсэн Элрик Гасс хоёр. Элрик Клау нь хэлсэн үгнээс юу хүсэж байгааг нь дүнгэн данган гадарласан түүний царай барайна.
-Заавал ингэх ёстой юм уу. Түүнийг зүгээр зовоолгүй алж болохгүй юм уу гэж Гасс руу царайчлангуйгаар харсаар үргэжлүүлэн
-Тэр маш их зовсон зүгээр л, зүгээр л...... гээд дуугаа хураалаа. Элрик түүнийг юу гэж хэлсэн ч сонсохгүйг мэдэж байсан болохоор урсах нулимсаа арчин сууна. Гасс үүнийг нь батлах мэт
- Зүгээр алах хэзээ ч хангалтай биш гэдгийг чи мэдэж байгаа. Хэрэв үгүй гэж байгаа бол гээд хутгаа аван босох гэтэл Элрик гараас нь татаад
-Гуйя түүнийг дахиад битгий өвтгөөч гуйя. Хэлсэн бүгдийг чинь. Таны тааллаар хийх болохоор гуйя гэвэл Гасс хорноор жуумалзан
-Ингэх л хэрэгтэй гээд дахин нэг тариа гарган хөл рүү нь зооход Элрикийн хөл мэдээ ороод ирэв.

Хайртай хүнээ алах зөвшөөрөл


❄️Дүрэм 💎ad white cat💎 ийн зохиолыг уншигч бүх хүний дунд❄️
Сэтгэгдэл бичихээр бол 10 ➕дээш үгтэй
Өөрийн уншихдаа бодогдсон🤓 бодолоо бүгдийн буулгаад 😋санаа оноогоо бичих тэгвэл 🌼Баярлалаа🌼 гаас илүү их ⚡️урам ⚡️болоод дараагийн бүлгийг бичиж 😱гайхшруулахад их хүч 💗 болно шүү😤

💎Ad white cat 💎
⚡️Хянасан-Кента⚡️
🌸 Эдитор-Ми🌸

Тарчлаан ENDWhere stories live. Discover now