{9}

224 26 0
                                    


Сүнёнд зориулж гараа гаргаж оёсон ороолтоо түүнд өгөхөөр ангийнх нь гадаа очтол тэр байсангүй. Утас руу нь залгатал утсаа авсангүй. Санаа зовон сургуулиар түүнийг хайж эхэллээ.

"Жонханаа! Сүнёнийг харсан уу?"

"Түрүүн сургуулийн ард байх шиг байсан даа!"

Сургуулийн ард тал руу очтол Сүнён байв. Түүн рүү очтол тэр над руу өмнөх шигээ харахгүй байв. Яг л анх над руу хардаг байсан тэр үзэн ядалтын харц эргээд ирчихсэн байв.

"Я-яасан бэ? Яагаад ингэж хараад байгаа юм?"

"Чи яагаад тийм юм хийсэн юм? Яагаад Сухи бид хоёрын дундуур орж тийм юм хийсэн юм?"

Тэр.. мэдчихэж.

"Чамайг арай ч ийм юм хийнэ гэж үнэхээр мэдсэнгүй. Риан надаас хол бай!! Миний хайртай хүн чи биш Сухи!!" Сүнён намайг түлхэхэд барьж байсан хайрцагтай бэлэг минь газар уналаа.

•Хоёр дахь гол дүр• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now