"Сүнён аа!" Тэр эргэж харан над руу даллаа. Би эргүүлж даллаад гүйсээр түүний хажууд очлоо. Тэр анх удаа над руу хайр гэрэлтсэн сайхан инээмсэглэлээрээ инээх нь тэр.Энэ мөчийг түүхэнд тэмдэглэх хэрэгтэй.
"Өдөр цугтаа хоол идэх үү? " Сүнён толгой дохилоо. Түүний ангийн гадаа ирэн, тэр орох гэж байтал Сухи гүйсээр түүний дэргэд ирлээ.
"Сүнён аа! Яагаад миний дуудлагыг авахгүй, зурвасанд хариу бичихгүй байгаа юм?"
Сухи Сүнёний гарнаас барих гэтэл Сүнён түүний гарыг холдуулах нь тэр.
"Дахиж надтай битгий юм ярь! Тэр тэврэлдээд байсан залуу руугаа явж үз!" гээд анги руугаа орох гэтэл Сухи гарнаас нь зуурчхаад оруулахгүй байв.
Би Сухи гэгчийн гарыг түлхээд "Сүнён чамайг хармааргүй байна гэж байна штээ! " гэхэл Сүнён над руу нэг инээвхийлээд анги руугаа орлоо.
YOU ARE READING
•Хоёр дахь гол дүр• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
FanfictionТэр миний амьдралын бүх зүйл байхад би түүний амьдралын ердөө туслах дүр байсан. ||Short story||