Рианий оршуулах ёслол дээр түүний ангийн хүүхдүүд болон анги удирдсан багш нь иржээ. Жонхан түүнд зориулж авсан байсан бээлийгээ түүний зурагны өмнө тавьлаа."Уучлаарай... "
Жонхан нулимсаа арчин гарах гэж байгаад Сүнёнийг олж харав.
"Риан чамд үнэхээр их хайртай байсан болохоор л тийм зүйл хийсэн юм шүү.. түүнийг битгий үзэн ядаарай."
Жонхан Сүнёнд хандаж хэлчхээд Рианий Сүнёнд өгөх гээд өгж чадаагүй ороолтыг өглөө.
"Тэр өөрөө чамд зориулж нэхсэн ороолт! "
YOU ARE READING
•Хоёр дахь гол дүр• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
FanfictionТэр миний амьдралын бүх зүйл байхад би түүний амьдралын ердөө туслах дүр байсан. ||Short story||