"Яах гэж дуудаад байгаа юм?"Сүүлийн удаа Сүнёнд сэтгэлээ илчлэхээр би түүнийг бидний байрлаж буй газрын хажууд байх ойн модонд дуудсан юм.
"Сүнён аа! Би чамд сайн. Бүр өөрөөсөө ч илүү, үнэхээр их, маш их!!"
Сүнён залхсан байртай над руу харж байв.
"Риан! Би чамд сайн биш! Надад хайртай хүн байгаа чи мэдэж байгаа биздээ? "
Миний дургүй хүрэн чанга хашхирч орхив.
"Яагаад..?!! Яагаад би биш юм бэ? Яагаад!!! Тэр чинь чамайг над шиг хайрлаж чадна гэж үү? Тэр чамд минийхээс илүү хайр өгч чадна гэж үү?"
"Риан, чи энэ шуналаа хайр гэж андуураад байх шиг байна! Чиний намайг гэх сэтгэл хайр биш шунал!! " Сүнён над руу харахчгүй ийн хэлчхээд байрлаж буй газарлуу яаран яваад өгөв.
YOU ARE READING
•Хоёр дахь гол дүр• ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈ
FanfictionТэр миний амьдралын бүх зүйл байхад би түүний амьдралын ердөө туслах дүр байсан. ||Short story||