Амьдрах гэдэг бурхны хамгийн том бэлэг
Хайрт минь өнөөдөр бороо орно гэж цаг уурч мэдээллэсэн. Гэхдээ би шүхэр авахгүй ээ. Чи минь хаа нэгтээгээс савьхан хүрмээ нөмрөөд гүйгээд ирж мэднэ шүү дээ. Яг л бидний учирсан тэр өдөр шиг. Ирэхгүй гэдэгийг чинь мэднэ л дээ. Зүгээр л авахгүй. Юу гээч хонгор минь би яг хоцрох нь. Орой ирээд үргэлжлүүлье дээ.
...
Би бол Каланта Лаерэ. 51 настай өглөө бүрийг инээмсэглэн угтаад инээмсэглэн өдрийг өнгрөөж инээмсэглэн орондоо ордог нэгэн. Хуучин цэргийн сувилагч байсан ч одоо бол зарим нэгэн дүрвэгчид л цугладаг Францийн жижиг эмнэлэгт ажилладаг. Өнөөдөр бол миний сувилагчаар ажилласан сүүлчийн өдөр. Ингээд тэтгэвэртээ гарч байгаа учираас энд байх сүүлчийн өдөрөө хуучин дурсамжуудаа дурсаж өнгрөөмөөр байна.
-"Сайн сууж байв уу? Хонгор минь." Энэ бол нөхрийн минь булш. Тэр минь 2 жилийн өмнө хууч өвчнөөсөө болж өөд болсон. Би та нарт өөрсдийн түүхийг ярьж өгье. Энэ тийм ч гунигтай түүх биш шүү. Тиймээс бүү эмзэглээрэй.1989 оны зуны сүүл сар буюу 8 дугаар сар. Үнэхээр л борооны улирал. Гурав хоног тасралтгүй үргэлжилж буй аадар бороо ёстой л асгарч байлаа. Бороо орохыг мэдсээр байж шүхэрээ мартдаг зуршилтай би бас л мартчихаж. Би хувьсгалийн дараа эх ороноосоо дүрвэсэн олон мянган хүмүүсийн нэг байлаа. Америкийн жижигхээн тосгон.. энд л амар амгалан аж төрөхөөр шийдсэн байсан 18тай бяцхан охин. Номын санд өрөгч гэх чухал албаа хашчихаад харих гэж байсан ч хүчтэй аадар намайг саравчин дор зогсоож байлаа. Гэтэл хар савхин хүрэм толгой дээрээ нөмөрчихсөн нэгэн. Замын цаадах саравчин дороос над уруу гүйж явна.
-"Энэ аадар хэсэгтээ намжихгүй ээ. Би чамайг дөхүүлээд өгье." Гэсээр нар адил мишээсэн нэгэн. Сайхан царайнд нь уяраад нэг мэдхэд хамт гүйж байсан сан. Үүлэн чөлөөний нар зөвхөн биднийг адислах шиг байж билээ. Тэр өдөрөөс хойш яагаад ч юм бороотой өдөр бүр таардаг болчихсон байсан. Нээрэн савхи нь их норхоороо нэг тийм эхүүн үнэртэй болчихдог байсан болохоор тэр үнэр байхгүй бороотой өдөр их л эвгүй байдаг сан. Энэ залуу бол Карте Лаерэ 24 настай Францийн армийн дэд түрүүч цолтой цэргийн эмч хүн юм. Тэр энд шархтай дүрвэгчдийг эмчлэхээр сарын хугацаатай ирсэн байж. Тэгээд л ядруухан гэрт минь ирж өвчтэй эцгийг минь үзээд сууж буй нь энэ байлаа. Энэ бол бидний уулзсан анхны цэлмэг тэнгэртэй өдөр.Хохимой гинжтэй савхи өмсдөг энэ залууг эмч гэж үнэхээр төсөөлөөгүй шүү.
-"Энд нэг сар байх тушаалтай тул надад сувилагч хэрэгтэй байгаа. Түрүүнд аавыгаа яаж асарч байхыг чинь харсан. Хэрэв чи хүсвэл оролдоод үзэх үү?" гэж тэр асуулаа. Хэдийн түүнд дурласан байсан би юу ч бодолгүй зөвшөөрч орхисон юм даг. Гэвч энэ миний хамгийн их айдаг зүйлийг хийх ажил байсан. Цус нөжтэй холилдох. Би өөрийгөө л маш их зовсон нэгэн нь гэж бодсон. Дөнгөж сургуулиа төгсөөд л хэлийг нь ч сайн мэдэхгүй таних ч хүн байхгүй газарт ирээд цатгалан хонох өдөр ч цөөхөн байсан үе. Гэтэл хамт дүрвэсэн улсаас хамгийн жаргалтай нь байсан гэдэгээ энэ ажилийг хийгээд л ухаарсан юм. Нэг сар харвасан сум шиг л өнгөрлөө. Түүний явах цаг иржээ. Өө үгүй ээ бидний гэх гэсэн юм. Энэ нэг сарын хугацаанд бараг л номын санд амьдарч анагаахын гэсэн бүхий л номыг уншиж судлаад өдөр болгон бодит дадлага хийж байсан надад цэргийн сувилагчид тэнцхэд асуудал байсангүй. Энэ шийдвэрийг минь сонссон ээж аав хоёр минь их л цочирдож эсэргүүцэж билээ. Арга ч үгүй дээ хоёрын хоёр хүүгээ дайны хөлд алдсан хүмүүс шүү дээ. 16 настай дүү охиндоо хамаг асаргааг нь даатгаад дайнд явсан 18тай би их л бөх зүрхтэй байж дээ.
YOU ARE READING
One shot's
Short StoryЗүгээр л хаяхыг хүсээгүй санаануудаа бичив. Анх бичсэнээрээ ямар ч засваргүй болохоор алдаа ихтэй байгаа шүү.