Өчигдөр уржигдар сэрсэн шигээ өнөөдөр ч бас хамгаас тухтай орон дээрээ сэрлээ. Нүдээ зөөлнөөр нээгээд онгорхой цонхоор орж ирэх өглөөний чийгтэй агаараар уушгаа дүүртэл амьсгаа аван дээш өндийв.Хоёр гараа дэлгэж сайтар сунайж аваад ухасхийн босч дуугардаг ширээнийхээ ард суулаа. "Зиа байз өнөөдөр юу тоглох вэ? Бетховен? Мозарт? Ммнн? За За өнөөдрийг 5-р симфониор эхлье."
Хөгжим дуусч дусал хөлс гар дээр дуслаа. Хэн нэгэн алга ташч "Нэг ч нот алдсангүй." гэх нь тэр. Бага зэрэг цочсон ч гэсэн хэн гэдгийг нь харахгүй байсан ч мэдэж байна. "Ээжээ та намайг алдаж байхыг хэзээ харсан юм? Мм?" аягатай усаа бүгдийг нь
ууж дуусгаад ээжийн хэлэх үгийг уншиж буй мэт л давтана "Усыг хэзээ ч битгий ихээр нь залгил!" тэр эргэж хараад намайг ногоон сонгиноор ороолгож "Ээжээрээ шоглоом хийнэ гэнэ ээ?" үүнийг нь ч бас дуурайн хэлбэл энэ удаа бөөрөнхий сонгино нүүлгэж байна.Өглөөний цайгаа уучихаад ажилдаа явах бөгөөд өнөөдөр саарал үүлтэй бүрхэг өдөр байх нь одоо биш ч нээх удалгүй бороо шиврэх янзтай байна. Чийгийн таатай үнэрийг мэдрэн алхсаар нэгэн эмнэлэгийн хаалгыг татлаа.
Үүдээр нь ормогц ариутгагч бодисын хурц үнэр хамар цоргих агаад энэ тэрүүгээр өвчтэй хүмүүс холхино. Хоёр давхарт өөрийн ажлын байран дээр ирэхэд хамт ажилдаг дадлагажигч охин инээмсэглэсээр угтлаа.
Тэрийг над уруу мэндлэхэд нь хариу мэндэлтэл "Ахаа өнөөдөр энд алдартай хүмүүс сонгодог хандивын тоглолт хийнэ гэсэн" гээд үнэхээр баярласан бололтой нэг амьсгаагаар дуржигнуулж орхилоо.
"Тийм үү? Бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирээгүй биз дээ?" өчигдөрхөн хүлээн авсан тайлангаа эргүүлж тойруулангаа ийн асуутал "Бидний ажилд хамааралгүй болохоор тайланд хавсаргаагүй гэсээн." хэмээн их л баяртай байгаа бололтой ширээн дээр бараагаа өрөн зогслоо.
Би бол эмчилгээний зориулалттай бараа борлуулах ажил хийдэг энгийнээс энгийн нэгэн. Энэ долоо хоногт энэ эмнэлэгт борлуулалт хийх ёстой бөгөөд өнөөдөр амталгаат худалдааны өдөр. Хажууд минь туслах энэ дуу ихтэй цоглог охин бол өмнөх долоо хоногоос над дээр дадлага хийхээр ирсэн шинэхэн борлуулагч. Үнэндээ иймэрхүү хүмүүс хэтэрхий сайн борлуулалт хийдэг болохоор дарагдчих
вий гэсэн нууцхан айдас байж л байна.Эмнэлгүүд дээр их олон янзын хандивын тоглолт болдог бөгөөд ихэвчлэн шинэхэн дуучид эсвэл нэр хүндээ өсгөх гэсэн алдартнууд л ирдэг. Харин энэ удаа сонгодог үзүүлбэр гэнэ ээ? Үнэндээ сонгодог хөгжим сонирхдог өвчтөнүүд их ховор болохоор бараг л ирдэггүй юм.
YOU ARE READING
One shot's
ContoЗүгээр л хаяхыг хүсээгүй санаануудаа бичив. Анх бичсэнээрээ ямар ч засваргүй болохоор алдаа ихтэй байгаа шүү.