Зуны бүгчим халуун өдөр бороо орохыг хүлээн саравчин дор сууж хаяа нэг аягатай цайгаа оочилно.
"Ахайтан минь гүн буцаад ирлээ."
Денмаркын гүн Чарльз Веллес. Миний нөхөр.
"Ойлголоо. Хоолны танхимд урьж байна гэж дамжуул." түүнийг ийм эрт ирсэнд цухалдсан уу эсвэл энэ цаг агаарыг тээршээсэн нь үү ямар ч байсан дэвүүрээ дэлгэн сэвсээр харш руугаа орохоор өндийнө.
"Ахайтан минь эзэн зочинтой ирсэн тул гол танхимд сэрүүн амттан бэлдүүл гэж хэлүүлсэн." гэж гараас минь түшин алхах туслах Анне минь хэллээ.
Зочинтой байх нь. "Тэгвэл гал тогоонд хэл хүргүүл. Би шууд гол танхим руу явлаа." хичнээн залхуу хүрч байсан ч эр нөхөртөө үйлчлэх нь гүнгийн ахайтны үүрэг юм.
Танхимын үүдэнд ирээд даашинзаа засч унжсан хацраа өргөн бага зэрэг инээмсэглээд босго даван орлоо. "Та надад эрт ирнэ гэж хэл дуулгалгүй яагаав?"
"Уучлаарай хонгор минь! Тун завгүй байлаа. Зочинтой минь мэндлээч." хальтхан үнсэж мэндэлсэн хойноо зочныхоо зүг гараа өргөхөд нь өндөр бүрх малгайгаар нүүрээ халхалсан залуу шал уруу харсан чигтээ тонгойн "Гүнгийн ахайтны амрыг эрье. Би бээр Норт Маркизын өв залгамжлагч Бенжамин Норт." хэмээн ёслон өндийв.
Нэрийг нь сонсож царайг нь харах мөчид цаг хугацаа зогсох шиг болов. Цонхоор орж ирэх салхинд оюун бодол минь туугдах шиг...
"Хайрт минь. Чи зүгээр үү? Түүнийг таньдаг хэрэг үү?" хэмээн өөр нэгэн гараас минь атгах мөчид сая ухаан орж "Яаж танихгүй байх билээ. Миний түүхийн багш байсан хүн шүү дээ." дороо хагас суун хариу мэнд мэдэн нөхрийнхөө гараас атган худлаа инээмсэглэл тодрууллаа.
"Ердөө гурван сар л орсон шүү дээ. Намайг санаж байгаа тань нэр төрийн хэрэг ахайтаан." баруун гарыг минь үнсэн ийн хэлэхэд нь сандарсандаа гараа татан авав.
Яаж танихгүй байх юм. Зүрхийг минь хэдэн хэсэг тасар татаж зүүд нойрыг минь хугаслан хий найдлага төрүүлсээр намайг хаясан хүн атал би яаж мартах юм.
"Та хоёр ярилц даа. Би яваад амттан аваад ирье." зүрх минь түргэн түргэн цохилж удаан хугацаанд амьгүй мэт гацсан бие минь ажиллаж эхлэх шиг болж байлаа. Танхимаас гарсан хойноо хана даган алхсаар өрөөндөө орж ирэн хаалгаа түшин явган суув.
...
Нүдээ аних төдийд хуучны дурсамжууд орж ирнэ.
Тэр зун арван зургаан насны минь зун байсан. Бороо орох нь тун ховор халуун зун. Дэбютээ хийж амжаагүй хэний ч танихгүй жаалхан охин байсан сүүлчийн зун.
YOU ARE READING
One shot's
NouvellesЗүгээр л хаяхыг хүсээгүй санаануудаа бичив. Анх бичсэнээрээ ямар ч засваргүй болохоор алдаа ихтэй байгаа шүү.