Диваажинд хаягласан захидал

8 1 0
                                    

Хуучирч муудсан байшингаа цэвэрлэж байгаад хоёр давхрын хонгилын өрөөнд тулж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хуучирч муудсан байшингаа цэвэрлэж байгаад хоёр давхрын хонгилын өрөөнд тулж ирлээ. Цомхон тэр өрөөний голд мөлхөө бор ширээ харагдана. Тэрхүү жижиг ширээрүү дөхөөд очвол захиа бичих гэж байгаад больсон бололтой бичгийн цаасан дээр бэх нь хатсан хар үзэг байх агаад хажуухан талд нь дугтуй харагдана. Хаалганы дэргэдээс тойруулан ажихад ахын өрөө бололтой. Энд тэнэдэх зүйлсийг нь ухаж төнхөсний эцэст түүнд зориулан захидал гарчиглахаар ширээний ард суун:

"Сайн байна уу? Хайрт ах минь. Өнөөдөр дэлхий дээр үнэхээр дулаахан байна. Харин диваажинд ямар байна? Миний бие үнэхээр сайн байгаа. Та хэлэхдээ дэлхий дээрх хоолнууд амттай болохоор энд үлдээрэй гэсэн. Гэвч хэдий гоё амттай байсан ч гэсэн та байхгүй болохоор тийм ч гоё биш юм билээ. Нээрэн та надад сарнайнд дуртай гэж хэлсэн дээ. Би тэрийг чинь санаад цэцэг зардаг эмээ дээр очтол их олон өнгө байдаг юм билээ. Та яг алинд нь дуртай вэ? Бүгд адилхан үнэртэй байсан. Тэгэхээр нь би цагааныг авсан шүү. Таалагдана гэж найдаж байна. Нээрэн таны дандаа худлаа ярьдаг байсанг мэдсэн шүү. Тэнгэр шар биш цэнхэр өнгөтэй. Ус ногоон биш өнггүй. Харин өвс улаан биш ногоон. Бас... нүд тань гүн бор юм билээ. Та зүгээр л өнгө мэдэхгүй гэж хэлэхээсээ ичээд худлаа яриа юу? Би таньтай ярилцахыг ямар их хүсч байна гээч...

Би саяхнаас товгор үсгийн багш хийж эхэлсэн. Өөрөө бие дааж сурсан болохоор яг яаж тайлбарлахаа мэдэхгүй байсан л даа. Гэхдээ одоо бол аргаа олчихсоон. Мундаг байгаа биз? Хэрэв та дэргэд минь байсан бол толгойг минь илэх байсан байх даа. Таны оронд би өөрөө илчхье. Аан бас жоом их хөөрхөн бас их жижигхэн амьтан байналээ. Та яагаад тэгж их айдаг байсан юм? Дэлхий дээр оршиж байсан цор ганц гэр бүл минь. Миний хүчит баатар. Авралын тэнгэр минь гэж шүтдэг нэгэн хумсын чинээ шавжнаас айдаг байсанд эхлээд үнэхээр итгээгүй шүү. Ххи.

Бас таньд дуулгах чухал мэдээ байгаа. Би удахгүй хуримаа хийнэ. Та бараг танина даа. Яагаав их эелдэг сувилагч ах байдаг байсан шүү дээ. Та надад хэлэхдээ үзэшгүй муухай царайтай намхан, бөгтөр, бүдүүн гээд л муулаад байдаг байсан. Санаж байгаа биздээ. Тиймээ та ахиад л худлаа ярьсан байналээ. Таниас царайлаг болохоор тэгэж хэлээ юу? Ямартай ч таниас хойш тэр надад их сайн ханддаг байсан. Надад үсэг, тоо, өнгө, гээд л бүгдийг нь зааж өгсөн. Их сайн хүн шүү. Гэхдээ мэдээж та минь илүү мундаг шүү дээ.

One shot's Where stories live. Discover now