Чиний өнгө

58 5 0
                                    

Энэ зууны давтагдашгүй нэгэн хэмээн тодорхойлогддог дуучин yellow umbrella зуу дахь ялалтаа авсан орой буюу өнгөрсөн шөнө амиа хорлосон тухай аймшигтай мэдээ ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ зууны давтагдашгүй нэгэн хэмээн тодорхойлогддог дуучин yellow umbrella зуу дахь ялалтаа авсан орой буюу өнгөрсөн шөнө амиа хорлосон тухай аймшигтай мэдээ ирлээ. Тэрээр дуу болгоныхоо эгшиг хөг уруу аз жаргалтайгаар явж байгаагаа гэрээсэлж үлдээжээ.

Танийг хайрттайгаа уулзсан гэж найдъя.

...

Амьсгалах төдийд дотор эвгүйрхэх юм. Яг юуны төлөө ингэтлээ ажилладаг юм болдоо. Өглөө зургаан цагтай уралдан босч цайгаа уун хувцаслаад ажил дээрээ очно. Арван цагийн турш мал болтлоо ажиллаад харина. Унтана. Жаахан байхад мөрөөдөл мэтийн зүйл байсан л байх даа. Яг юу байлаа даа байз. Хэзээнээс утгаа алдчихсан юм бол миний энэ амьдрал. Ажлаасаа тарж ирээд хуучирч урагдсан ногоон буйдан дээрээ лагхын суугаад аяга кофе уух зуураа ийн бодно. Нэгэн цагт инээж цалгисан мөрөөдөл дундаа төөрч будилан алдаж онож эрхэлж туньдаг байсан жаргалтай хүү байж. Ээж ааваасаа халаасны мөнгө гуйгаад л өгөхгүй бол туниад л үнэхээр тэр үе рүү буцмаар байна...

Цахилгаан тас хийн цахилхад цочин сэрлээ. "Юу вэ? Юу зүүдэлж байлаа? Том? Шар? Эргэлдсэн?..." нойрноосоо бүрэн салаагүй байж мартсан зүүдээ санах гэж хичээх хооронд аянга ахин тас хийх нь тэр. Сая л бороо орж байгааг анзаарлаа. Нээрэн тийм шүү дээ. Энэ чинь мягмар гараг. Миний амралтын өдөр. Амралтын өдрөөр бороо орно гэдэг юутай сайхан хэрэг вэ? Өөртөө зориулж халуун каппучино аягалаад цонхны дэргэдэх дүүжин дээр сандайлж аваад ийш тийш шүхэрээ булаацалдан сандралдаж буй хүмүүсийг харж тайтгардаг гайхалтай өдөр минь гэж.. эдгээр хүмүүс хаа ч явсан худал инээмсэглэл тодруулж шинээр авсан цаг, бөгж, машин, сууц зэргээ гайхуулан хэрэгцээгүй зүйлд үхтлээ шунадаг хачин улс. Гэвч аадар бороо асгаж тэнгэр өнгөө сольход норчихвий гэж шүхэр хайж өөрсдийгөө л хичээх үед жинхэнэ төрх нь ил гарна. Арггүй шүү дээ бүгд өөрийнхөө асуудалд санаа тавиад завгүй байгаа юм чинь. Ийн бодож хаяа хаяахан инээд алдаж суусан миний гайхалтай өдрийг самарч орхисон тэр охин. Том шар эргэлдсэн шүхэр доорхи нүүр дүүрэн инээмсэглэл... Ахх энэ зүрх яагаад байна вэ? Аадар бороонд уранхай шүхэр доор инээж буй нэгэн уурыг минь хүргэв үү? Юунд ингэтлээ хяналт үгүй цохилно вэ?

One shot's Where stories live. Discover now