(13)

197 33 1
                                    


Өндөг байтугай туг нь ч үл харагдан бараг л уурладгийн даваан дээр Сүнён нэг юм олсон бололтой урдаас дуудаад байв. Сүнён руу яаран гүйтэл чулуун дээр халтирчихав.

Би- ааа Сүнён ааа! Би уначихлаа гээд бараг л уйлсаар Сүнёнийг дуудаж гарлаа. Сүнён гартаа туг барьчихсан дэргэд хүрж ирлээ.

Сүнён- хэлээд байхад! Цугтаа явъя гээд байхад зүгээр! Хөл чинь яаж байна?

Би хошуугаа унжуулан- түрүүлээд хүн хаяж явчихаад! Хөл өвдөөд байна!

Сүнён надад цэнхэр өнгийн тугаа өндөгтэй цуг өгчхөөд, намайг үүрүүл гэлээ. Хөл өвдөөд басхүү жоохон ядраад байсан болохоор олон таван үггүй Сүнёний хүзүүгээр тэвэрлээ.

Би- хоёулаа хоёрдугаар байранд орчихсон уу?

Сүнён- тэнэг ээ! Хөлөндөө санаа зовохгүй байгаа юмуу?

Би- энэ хүртэл ирчхээд хөлнөөс илүү энэ өндөг туг хоёр чухал байнаа! Хоёрдугаар байранд нь юу өгөх юм бол?

Сүнён үл ялиг инээн- хоолны эрхийн бичиг? Мөнгөн шагнал юм болов уу?

Би эсэргүүцэн- өмнөх жилийн шагналын сан дандаа хачин юмнууд байсан гэсэн! Тэгэхээр энэ жил ч ялгаагүй л байгаа дөө

Ойгоос буцаад гарахад жоохон халтиргаатай замтай байсан болохоор Сүнёнд үүрүүлхээ болин, сугадаад буухаар тохиров.

Сүнён- хоёулаа ийм хол явчихсан юм байхдаа, ойгоос гарах хаалга ер харагдахгүй байх юм гэхэд нь эргэн тойрноо ажиглатал нээрээ л хаалга гэчхээр юм юу ч байсангүй.
Гэсэн ч чигээрээ яваад байвал удахгүй хаалганд тулах байх гэж найдсаар бид хоёр алхсаар л.

Сүнён-... чи Жонханаас... салчихсан юмуу?

Би санаа алдан мөрөө хавчлаа.
Үерхсэн гэхээр үгүй ч юм шиг үерхээгүй гэхээр бас үерхсэн ч юм шиг, шал төвөгтэй харилцаатай юм. Гадаа харанхуй нөмөрч, үл ялиг сэрүүхэн болжээ. Хаалгаа олоод бушуу байрандаа очмоор байх юм.
Сүнён гэнэт явахаа болин зогсчихов. Гайхан асуухаа түр азнан Сүнёний дараагийн хийх үйлдлийг ажиглалаа.

Сүнён- хөтлөсөн нь хэн хэндээ амар! Хөтлөөд явъя! гээд сугадаж байсан гарыг минь аваад хөтлөчхөв. Толгой дохин үргэлжлүүлээд хаалгаа хайлаа.
Ингэж байгаад төөрчихгүй байгаа даа.

Сүнён- би... чамд хэлэх юм байна!

Толгой дохиод түүнийг ярьж эхлэхийг хүлээлээ. Сүнёнтой жоохон байхдаа л нүүр тулсан ярилцлага хийж байсан, томроод бусад хэдтэйгээ ч салахгүй цугтаа явдаг болсон болохоор хоёулахнаа ярилцах боломж бараг л гарахаа больсон л доо.
Битүүхэн Сүнёнийг санаа зовж байгаа зүйлсээ бүгдийг нь яриад сэтгэлээ онгойлгоосой гэж хүснэ.

Сүнён- нөгөө... би чамд сайн юмуу?

Би- айн? Асуу..гаад байгаа юмуу?

Сүнён хоолойгоо засан- бишээ... нөгөө.. би чамд .... С-сайн л гэж байгаа байхгүй юу даа... к-кино үздэггүй юмуу!

Юу гэж хариулхаа үл мэдэн тэр чигтээ хөлдөж орхив. Сүнён ч дахиж юм хэлэлгүй ийш тийшээ харан, миний харцнаас бултах аж.

Би- Сүнён аа~ би ч гэсэн.. өөрийгөө яг ойлгохгүй байна. Жонхан сонбэд сэтгэлтэй болохоороо үерхээгүй гэдгээ мэдсэн л дээ——

Өгүүлбэрээ бүрэн дуусгаагүй байтал тэр учиргүй үсэрч цовхчоод намайг тэврээд авав. Том нүдлэн бэлэг аваад баярлаж байгаа аятай л томоо инээмсэглэх Сүнёнийг харан зогсоно.
Энэ хүнийг ч би ойлгох болоогүй л юм байна.

Сүнён- тэгвэл болсоон! хариугаа хурдан хэл гэж шаардахгүй! Хангалттай бодож байгаад сэтгэлд чинь би байвал надад хэлээрэй!

•내 사랑 권순영•Место, где живут истории. Откройте их для себя