(28)

134 26 0
                                    


Эгч найз залуугаа танилцуулна гээд, гэр бүлээрээ рестораний зүг хөдөллөө. Аав ээж хоёр их л баяртай байгаа харагдана. Том охиноо хурдан хүнтэй сууж ач зээг нь харуулаасай гээд л ярин явна. Харин Мингюү Хэмитэй зурвас бичилцээд байгаа бололтой инээд алдаад л байна.

Харин би... цонх даган урсах борооны дуслуудыг ажиглангаа Сүнёноос дуудлага зурвас ирсэн үгүйг шалган байн байн утас руугаа өнгийн явна. Өөрийнхөө түргэн уурнаас л болж тэнэг юм хийчихлээ дээ.

"Хөөе бууя! Юугаа тэгтлээ бодоод байдаг юм? Зөндөө дуудлаа шт чамайг!"

Мингюүгийн хөл рүү нэг цохичхоод дуртай дургүй машинаасаа буулаа. Эгч ирчихсэн, нэг ахтай цуг зогсож байв.

Ресторан руу орон захиалсан ширээндээ суугаад, эгчийн найз залуу өөрийгөө танилцуулж эхлэв. Царайлаг ах байна шүү, манай эгчийг яаж тоосон юм гэмээр л.

"Ээжээ ааваа~ танилц, миний хайртай залуу КимСокЖин! "

"Таатай байна, энэ өдрийг л хүлээж байлаа... ийм үзэсгэлэнтэй мундаг, эелдэг зөөлөн охин төрүүлж өгсөнд үнэхээр их баярлалаа.."

Заза үгээ буцаалаа. Яг үнэндээ дугуй дугуйгаа л олсон байж.
Тэд хоорондоо хэрэгтэй хэрэггүй зүйлсийн талаар ярилцаж үе үе Мингюү бид хоёроос юм асууна. Би харин утсаа байн байн шалгасаар л, надад ирсэн мэдэгдэл нэг ч алга.

"Угаалгын өрөө..." Намайг тоож байгаа хүн байгаагүй болохоор боломж гарсан дээр гээд тэндээс гаран явлаа.
Анхнаасаа л энд ирэх хэрэггүй л байсан юм дөө...

"Жонхан сонбэ!"

Жонхан сонбэтэй тааран баярласандаа шууд дуудчихав. Сонбэ чихэвчээ аван өөдөөс даллаа.

"Юу хийж яваа юм?"

"Аан... гэр бүлийн уулзалт гэх үү дээ... та харин хаачиж яваа юм?"

Жонхан сонбэ гарандаа барьсан номоо өргөж харууллаа. Сонбэ хоол хийдэг сургалтанд явж байгаа юм байна.

"Чи чигээрээ явах юмуу? Тийм бол цугтаа явъя!"
Надад явах газар байгаагүй болохоор шууд л толгой дохичхов. Гэрт очоод ч юу хийх юм билээ.
Сонбэтэй цуг сургууль дээр болсон анги дээр болсон хөгжилтэй зүйлсийн талаар ярилцан, бие биенийгээ хөгжөөсөөр нэг мэдэхэд л сонбэгийн сургалтын төвийн гадаа ирчихэж.

"За би орлоо~ чи болгоомжтой яваарай!"

"Сонбэ амжилт!"

Жонхан сонбэ инээмсэглээд л орлоо.
Нар ч аль хэдийн жаргачихжээ. Гэрлүүгээ явах автобусанд суун цонхоор харан явна.

Нэг л мэдэхэд буух ёстой буудал дээрээ ирчихэж. Гэрлүүгээ алхах зууртаа Сүнёноос уучлалт гуйр эсэхээ бодлоо. Шал хэрэггүй юман дээр уурласан миний алдаа ч байгаа болохоор л.

"Риан" толгойгоо өргөн хартал Сүнён манай гэрийн гадаа сууж байв.

"Чи хэзээ ирсэн юм? "

"Чи хаачаад ирсэн юм? Танайхан байхгүй байхаар нь.. нүүчихсэн юм байх л гэж бодсон!

—- намайг уучлаарай!"

Би үл ялиг инээмсэглээд Сүнёнийг тэвэрлээ. Энэ залуу гаднаасаа л том хүн шиг харагддаг ч дотроо 5 настай жоохон хүү хэвээрээ.

"Намайг ч бас уучлаарай..."

•내 사랑 권순영•حيث تعيش القصص. اكتشف الآن