(23)

146 24 1
                                    


Ангийн багшийг гуйсаар байгаад өнөөдөр ангидаа хонохоор болсон. Ээж аавуудаасаа бас 108 шахуу мөргөж гуйсаар л нэг юм зөвшөөрүүлсэн шүү. Мингюү Хэми хоёрыг ангидаа оруулж хонуулах гэж бас л их юм боллоо. Нөгөө ангийн багшид дургүйг ч хэлэх үү, дуртай царайлах гэж нэлээн л хичээлээ.

- Хөөе Ким Мингюү!! Авчирсан юмаа гаргаач!!

Мингюү цүнхээ ухан баахан чихэр жимс ундаа бас бус идчихээр юмнууд гаргалаа. Дугём Сүнён хоёр аймшгийн киногоо олоо бололтой учиргүй үзье гээд л хүрээд ирэв.

Гаён- эээе~ ийм өдөр кино үзэхгүй ээ жаалуудаа! Зүгээр л болсон аймаар аймар явдлуудаа ярьцгаая! Мм? Гоё штээ! Тойрч суунгаа голдоо идэх юмаа тавьж байгаад л...?

Бүгдээрээ Гаёны санааг дэмжин томоо тойрог үүсгэн гурван лаа асаагаад гэрлээ унтраалаа. Хэми сонссон түүхээ ярьж өгнө гээд учиргүй хоолойгоо чийглээд л эхлэв.

- Би энэ яриаг үеэлээсээ сонссон юм! *** сургууль мэднэ биздээ? Тэр сургуульд шөнөдөө манаач үлдэггүй байсан гэсэн. Яагаад гэвэл бүрэнхий болохоор л энд тэнд юм дугараад эвгүй гээд харуул ах нар татгалздаг байсан гэнэлээ. Нэг өдөр тэр манай үеэл шалгалтын материал—— аа энэ ч яахав, ямартай ч орох шаардлагатай болоод орсон чинь тэднээс гадна өөр хэн нэгэн тэдэнд хүрээд яриад байсан гэсэн! ... ГЭТЭЛ!!

Хэми гэнэт дуугаа өндөрсгөн золтой л урд байгаа савтай усаа шидчихсэнгүй.

- Гэтэл... манай үеэлийн ахынх нь хамгийн сайн найз нь золгүй явдлаас болж нас бараад тэндээ хоргодоод үлдчихсэн байсан юм билээ. Манай үеэл ахынхаа сайн найзуудыг цуглуулж уулзуулаад тэр ахын сүнс тайван амар дээшээ явсан гэсээн! Эвгүй байгаа биз?

Дугём- гэхдээ шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд сүнс идэвх ордог гэдгийг мэдэх үү?

Нэг нэгээрээ өөрсдөдөө эсвэл ойрын хүндээ тохиолдож байсан хэн нэгэнд тохиолдсон аймшгийн эвгүй зүйлээ ярин үе үе бие биенийгээ цочоон сууна.
Хажуу тал руугаа хартал Сүнёний царай бүүр тайван сайхан бараг л инээчихсэн сууж байх нь тэр. Энэ хэдийн ярьж байгаагаас илүү Квон Сүнёний царайнаас айчихлаа.

Мингюү- АААААА! Т-тэр—-!!

Бүгд л хашхиран айсаар хажуудхаа тэвэрч авах нь тэвэрч аваад цохих нь цохисоор цонхны зүг хартал юу ч байсангүй. Гэтэл Ким Мингюү юу ч болоогүй аятай инээх нь тэр.

Би- тэнэг ээ!! гээд Мингюү байж болох хамгийн чангаараа цохилоо.

Сынгван үл ялиг санаа алдан- дараа жил гэхэд хэдүүлээ төгсөх гээд л завгүй гүйх нь ээ! Та хэд мэргэжлээ сонгочихсон уу?

Юу ч болоогүй аятай ярианы сэдэв өөрчлөгдөн бүгд л өөр өөрсдийнхөө төсөөлж буй ирээдүйг ярих нь тэр. Бүгдээрээ л мэргэжлээ сонгочихсон байх атал надад маргаашийн төлөвлөгөө ч алга шив.

Ad/ yaxu yaj duusgax uu surguuliig ni togsgood duusgax uu

•내 사랑 권순영•Where stories live. Discover now