(14)

203 34 1
                                    


Хэми Мингюү хоёр найзуудыгаа хайсаар цугларан зогсох бусад дээрээ очлоо. Гаён Жүхон хоёр нэгдүгээр байранд орсон гээд л тэдэнд гайхуулан шагнал нь юу бол гэж хоорондоо ярилцана.
Мингюү эргэн тойрноосоо Рианийг хайх ч ер харагдахгүй хэвээр л.

Мингюү- Ингэхэд Риан Сүнён хоёр хаана байна? гэхэд бусад нь эргэн тойрноосоо тэр хоёрыг хайж эхлэв.

Хэми- юу вэ учраа олсон юм байхдаа...? Ойд болзоод яваа юм болов уу? Гэн жуумалзан Гаёнтой гараа цохилцон инээлдэх аж. Мингюү ч мөн нээрээ л тийм юм болов уу ухааны юм бодоод дахиж хайсангүй.

20 минутийн дараа;;;

Бүх хүүхдүүд ирсэн ч Сүнён Риан хоёр байхгүй байсаар л. Багш нар нь сандралдан тэр хоёрыг хайхаар болцгоон, хэдэн багт хуваагдлаа.

Дугём- энд тэнд унаад үхчихээгүй байгаа даа?

Сынгван Дугёмыг цохин- битгий муу амлаад бай!! СҮНЁН АААААА!! РИИААН!!!! НУУГДАЖ ТОГЛОХОО БОЛЬЦГОООЁ Л ДОООО!!!

Хэми юу юугүй уйлах гээд байгаа Гаёныг аргадан эргэн тойрноо ажиглан явна. Тэд тэр хоёрт муу юм болсон байх вий гэхээс үхтлээ айх аж.
Хэми өгсүүр газар халтиран унах дөхөн азаар Мингюү түүнийг араас нь түшлээ. Тэр хоёрыг бие биерүүгээ харц шидэлцэх зуурт Дугём Сүнёний байнга зүүж явдаг бугуйвчийг олох нь тэр.

Сынгван- ... иииии ми-миний хоёр найз гэсээр уйлаад эхлэв. Дугём ч түүнтэй нэгдэн олсон бугуйвчаа чанга гэгчинь атган зогсоно.

- Олчихлооо!!!! Манайхаан!

Нэг багшийн орилох чимээнд эргэн тойронд тарж явсан сурагч болон багш нар цугларан орилсон багшийн дэргэд очицгоолоо. Гэтэл Сүнён Риан хоёр бие биенийгээ тэвэрчихсэн газар хэвтэж байв.

Мингюү- эээ

Сынгван- бурхан

Дугём- минь!

Хэми зүгээр ч байхгүй сэрээхээс нь өмнө баахан зураг дараад авав.
Жонхан тэр хэдийг түлхэн хажуугаар нь гаран Рианийг бушуу сэрээгээд Сүнёноос холдууллаа.

Жонхан- зүгээр үү? Яагаад ингээд хэвтэж байгаа юм?

Риан- нөгөө... төөрөөд, хурдан өглөө болгоё гэж бодоод л гэхэд Жонхан үл ялиг инээгээд Рианийг эргүүлж тойруулаад л хараад эхлэв.

Сүнён дээр найзууд нь очин түүнийг эргүүлж тойруулаад л зүгээр эсэхийг нь асууж шалгааж гарав. Дугём гартаа атгасан бугуйвчийг нь гаранд нь зүүлгэж өглөө.
Сүнёний сэтгэл санаа Жонханы тэвэрт зогсох Риан руу л яваад байв. Дотроо битүүхэн түүнийг түлхээд өөр дээр нь ирээсэй ч гэж бодоод амжив.

Ad/ tewreldeed hewtej baisaan l geed bga ym chn🫠

•내 사랑 권순영•Where stories live. Discover now