(25)

152 23 0
                                    


"Сайн байна уу, эгчээ!"

Бялуу, жижигхэн том гээд янз янзын амттай нарийн боов хийж үзхээр шийдээд Сүнёнийд ирсэн юм. Сүнён надад туслахаар тохироод манайд хийе гэсэн ч манайд ээж аавын найзууд ирж байгаа гээд яах аргагүй Сүнёнийд ирсэн.
Авчирсан материалаа гаргаж тавин, интернетээс хийх зүйлийнхээ жорыг гарган бэлдлээ.

"Та хоёр юу хийх нь үү? "

"Аан, бид хоёр бялуу хийж үзэх гээд.. "

Сүнёний ээж амжилт хүсчихээд гараад явчихав.

"За эхлээд гурил... өндөг..."

Зааврын дагуу хийж эхлэн, Сүнён ч хажуунаас үе үе тусласаар ямартай ч дуковндоо хийлээ. Үйл явц нь жоохон бүтэлгүйтэх талруугаа байсан ч дажгүй амттай болж байгаа гэдэгт итгэж байнаа.

"Яанааа..."

Гараа угаачхаад эргээд иртэл Сүнён хачин царайлчихсан зогсож байв. Юу болсныг асуугаад хажууд нь очтол өнөө бялуу маань өөр өнгөтэй болчихсон байх нь тэр.
Бид хоёр хэзээ хар өнгө оруулагч хийлээ...?
Уур утаа савсан ханиалгасаар тэр хавиар салхи оруулж болох бүгдийг л нээлээ.

"Хоёулаа минутаа буруу тавьчихсан юм байхдаа?"

Юу болсныг эргүүлж санан, дахиад заавраа хартал хэт өндөр гал дээр тавьчихсан байх нь тэр.

"Жоохон түлэнхий амтагдаж байгаа ч гэсэн дажгүй шүү...!"

Сүнён нэг булангаас нь идчихсэн зогсож байв.
Энэ тал руу бол би авъяасгүй юм байна. Санаа алдан Сүнёний гарт байх нэг хэсгийг нь аван бүгдийг нь хогийн сав руу хийлээ.

Сүнён араас тэврэн"Зүгээр ээ! Дахиад өөр зүйл хийж үзэхэд л болно!"

Үл ялиг инээмсэглэлээ.

•••

Writer's pov;:;:

Мингюү Хэми хоёр болзоогоо дуусган, Мингюү Хэмиг гэрийнх нь гадаа хүргэж өгчхөөд Дугёмтой уулзхаар гэр лүү нь алхана. Дугёмын гэр сургуулийнхаа яг баруун талд нь байдаг юм.

"Энэ ... чиний яриад байгаа доод үеийн бүжиглэдэг сурагч штээ!"

Мингюү хажуугаар нь өнгөрөх хоёр сурагч руу хальт харан өнгөрлөө.

"Мингюү!!"

Дугём гэрийнхээ гадаа Мингюүг хүлээгээд зогсож байх нь тэр.

Ad/ bi ch ta nar ch martaad hhaa

•내 사랑 권순영•Where stories live. Discover now