11 Төгсгөл

1.4K 30 1
                                    

Бүүдийсэн гэрэлтэй өрөөнд Жиёон толинд харан уруулаа улаан өнгөөр тодоос тод будан суух агаад үүнийг хурдан дуусгаад хэзээ ч байгаагүй юм шиг алга болох болно. Дахиж хэзээ ч Солонгост эргэж ирэхгүй дахиад хэзээ ч өөрийн биеийг худалдахгүй гэж өөрөө өөртөө амлалт өгөн бодоход түүний нүднээс нулимс урсан нэг гараараа нулимсаа арчаад толинд харсан царайндаа хуурамч инээмсэглэлийг тодруулав. Бүгд бэлэн болсон гэж үл таних хоолой хаалганы цаанаас аяаархан шивнэхэд Жиёон суудлаасаа босон дахин нэг удаа толин дох өөрийн тусгалруу инээмсэглэн өрөөнөөс гарч тусгайлан бэлдсэн өрөөний зүг явав.  Хаалганы урд ирээд нээхээсээ өмнө Жиёон уртаас урт санаа алдангаа Жин магадгүй чи минь намайг насаараа үзэн ядах биз гэхдээ хайрлаж харамсаж байснаас үзэн ядсан  нь чамд минь амар байх байлгүй гэж амандаа бувтнан хаалгыг нээлээ. . . 

Энд бид бэлтгэлээ хийнэ гэж үү гэж Тэхёныг асуухад Жонгүг бидний зураг авалтын талбай өөрчлөгдсөн бололтой гэж үл мэдэмхийрэнгээ гэхдээ Шюга, Намжүн хоёр хаана байна тэр  нүдээ эргэлдүүлэн хайх агаад бид тайзруу гарах хэрэгтэй биш гэж үү гэсээр ЁНХЭ театрийн VIP өрөөний цонхоор тайзруу ширтэн зогсоход Та бүхэнд тусгай үзүүлбэр бэлдсэн тул чимээгүй гаргалгүй суудалдаа тухлана уу гэж  чанга яригчаар хэн нэгэн хэлэх нь сонсогдов. Залуус ч өөрт тухтай суудалдаа суун тайзруу харахад цэлийсэн том цонхоор тайз тодоос тод харагдана. Хусог илбэ үзүүлэх бололтой хэмээн жуумалзав. Тайзны голд  шилэн өрөө байх агаад дотор талыг нь хөшигөөр хаасан тул юу байгаа нь үл мэдэгдэнэ. Попкорон попкорон авч ирэх хэрэгтэй байж бидэнд тоглолт үзүүлэнэ гэж урьдчилан мэдэгдэх хэрэгтэй байсан юм гэж Жонгүг зогсоо зайгүй үглэхэд амаа хамхи жаалаа гэж Жин аяаархан шивнэв. 

Удалгүй тайзны хоёр талын гэрэл бүдэгхэн асахтай зэрэгцэн тайзан дээрэх шилэн өрөөний хөшиг доош унахад Жиёон зогсож байхыг харсан залуус таг гацаж орхив. Тэр Жиёон биш үү гэж  Тэхён Жинрүү харахад Жин гайхсандаа эсвэл дургүйлэхсэндээ юу юу ч үл дуугарав. Түүний харц улаанаар эргэлдэн ширүүн харагдах ба хөмсөгөө зангидан суудлаасаа босчээ. Гэнэт ая эгшиглэн Жиёон эмэгтэй хүний уран гуалиг биеээ эргэлдүүлэн бүжих ба нүүрэндээ хуурамчээ инээмсэглэл тодруулжээ. Бэлхүүсээ үл ялиг хөдөлгөн өгзөгөө хаялан гунхана гэнэт гэрэл унтарч тайзыг харанхуй бүрхэсэнээ хэсэг хугацааны дараа гэрэл дахин асаж залуусыг дахин гайхшруулав. Жиёоны байсан өрөөнд Шюга болон Намжүн орсон байх агаад тэд ч болж байгаа зүйлийг гайхсан янзтай ярилцах нь харагдах ч залуусд тэдний яриа үл сонсогдоно.  Жиёон тэдний голд зогсоод өмссөн нимгэн халаадаа аяаархан тайлж тэдний өмнө нүцгэрэв. Тэд ч балмагдаж байгаа бололтой харагдана Намжүн бүр хөлсөө арчаад амжив. . . 

Долоон шөнийн гайхамшиг \Дууссан\Where stories live. Discover now