Үдшийн 21 цаг болжээ. Би буйдан дээр хэвтэн үе үерүү утасруугаа хялам хийх агаад ядарч сульдсан биеээ чагнана. 3 өдөр дараалалсан таашаал эсвэл өөрийгөө үл хүндэтгэсэн ажил минь биеийг минь нилээдгүй тарчлаасан байлаа. Босож суухад хорсох өгзөг улаан эрээн цээж хөхөрч хавдсан гар хөл минь өрөвдөлтэй харагдана. Одоо 4 өдөр дөрөвхөн өдөр гэж би өөртөө шивнэн бодлын ертөнцөөрөө аялана. Энэ ажлыг хийснээсээ хойш 5 жил их зүдэрч олон ч хүний хараалыг идсээр өдийг хүрсэн учир энэ сүүлийн ажил энэн сүүлийх 100 саяаа аваад арилаад өгнө гэсэн бодол минь л намайг барьж байв.
Утас дуугаарч захирлаас дуудлага ирэв.
- байна уу
Захирал: Унтаж байна уу?
- үгүй ээ ядарч байна ямар нэг зүйл болоо юу "захирлын хоолойноос цөхрөл мэдрэгдэнэ "
Захирал : болзоцгооё . . . түүний энэ үг намайг гайхшруулж орхилоо өнгөрсөн энэ бүхий л цаг хугацаанд тэр надтай ганц ч удаа болзож байгаагүйсэн. Болзоё ч гэж асууж байгаагүй билээ би сандарч басхүү догдолж өөрийгөө хэд хэд чимхэж үзэв.
Түүнтэйгээ хийх анхны болзоо.
Гэрийн хонх дуугарч захиралыг ирсэнийг илтгэнэ. Би энэ удаад юүдэнтэй ягаан цамц хар жинс пүүз өмсөн их л энгийн хувцаслалаа нэг үгээр бусад жирийн охид шиг. Намайг хаалгаа тайлахад тэр гартаа баглаа цэцэг барин инээмсэглэн зогсоно.
Захирал : Лили цэцэг чамд таалагдах байх
- баярлалаа би баглаатай цэцэгийг авч вааранд хийгээд түүнээс өөдөөс ширтэн зогсоно.
Захирал: Чи өнөөдөр гайхалтай харагдаж байна гэж хэлээд өмнө нь хэзээ ч харуулж байгаагүй гайхалтай инээмсэглэлээ надад харууллаа. Би түүний инээмсэглэлд уусах шиг төөрөх шиг яг л үүлэн дээр хөвөх шиг би ч түүний өөдөөс инээмсэглэн "хаашаа явах юм " гэ үл ялиг эрхлэнгүй өнгөөр асуухад
"машинаар зугаалцгаая кино үзье бусад хосууд юу хийдэг тэр бүгдийг хийе"
Би машин дотор тэнэг хүн шиг л инээмсэглэн хосууд хосууд гэж амандаа бувтнахад захирал нэг гараараа гарнаас минь атган заримдаа атгасан гарыг минь дээш өргөн үнсэнэ. Би үүнийг л өнгөрсөн бүх хугацаанд хүссэн юм. Түүний нэг хэсэг болохыг түүний жинхэнэ сэтгэлийг мэдэхийг түүний найз бүсгүй болохыг . . .
Биднийг кино үзэж гарч ирэхэд цаг хэдийнээ шөнийн 1 өнгөр ч байлаа. Би уагаа хараад дурамжхан "одоо гэлүүгээ харих уу " гэж түүнээс асуулаа учир нь тэр гэртээ яш 12 цагт очсон байх ёстой тул би ийнхүү асуусан юм. Тэр хүүхдүүдээ бүхнээс илүүд үздэг учир муу аав байхыг хүсдэггүй билээ. Харин захирал надад хариу хэлсэнгүй машиныхаа хаалгыг онгойлгож өгөв. Кино театраас манайхруу явах замд тэр юу ч дуугарсангүй машинаа жолоодон урдах замаа ширтэнэ. Түрүүхэн догдолж баярлаж байсан намайг одоо уйтгар гуниг бүчин авлаа. Гэрийн үүдэнд ирээд намайг машинаас буухад тэр ч бас даган бууж ирсэнд би гайхаж орхив. Тэр хэзээ ч намайг машинаас нь буухад дагаж бууж байгаагүй билээ. Захирлын энэ үйлдэлүүд өнөөдөр хэдий намайг баярлуулсан тэрхүү чинээгээрээ айдаст автуулж байв.
Захирал: Лили цэцэг цэвэр ариун, ихэмсэг, уужим сэтгэлтэй гэсэн утгыг агуулдаг
- Би цэвэр ариун биш болохоор надад тохирохгүй цэцэг байна
Захирал: Мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Өнөөдөр Лили цэцгийг хараад би чамайг л бодсон чи надад цэвэр ариунаараа ирсэн ч би чамайг буруу замруу оруулчихсан харамсаж байна . Жиёон намайг уучлаарай чамайг хайрлаж байгааг минь ч уучлаарай. . .
Би түүнд ямар ч хариу үг хэлж чадсангүй өдий хүртэл би ганцаараа л хайрлаж байсан атал тэр өнөөдөр надад гэнэтхэн хайртай гэж хэлэх нь намайг аймшигтай ихээр шаналгаж орхив. Би өөрийн сонгосон замаа хараан зүхэж хичнээн чанга орилож байснаа мэдэхгүй юм үүр цайжээ. Би гунигтай царайныхаа тусгалыг толинд харан цантсан толин дээр инээмсэглэл зурлаа. Инээмсэглээч Ким Жиёон инээмсэглээч би галзуу мэт чанга инээв. Эцэстээ уйлж эхлэв энэ бурханы тохуурхал уу энэ Жу Инсон чиний тохуурхал уу би чангаар хашигчиж гартаа таарсан бүхнийг шидлэж байлаа.
Би цөхөрч байв зүрх минь хэдэн хэсэг бутран унаж байв.
YOU ARE READING
Долоон шөнийн гайхамшиг \Дууссан\
Fanfic1.Энэхүү өгүүллэг нь бүрэн хэмжээний +18 өгүүллэг бөгөөд ёс бус үг хэллэг агуулагдсан гэдгийг анхаарна уу