Зохиогчийн талаас
Жиёон 21 цагт Сөүл плазад ирэв. Түүний өмссөн улаан хүрэн урт даашинз түүний гоо үзэсгэлэнг улам илүү тодотгох шиг эрчүүд бүрийн харц түүн дээр тусаж байгаа нь хэн ч харсан илт мэт. Жу Инсон Жиёоныг тосож аван өнөөдөр Намжүүний өдөр гэж чихэнд нь аяаархан шивнээд зочидтой танилцуулахаар түүнийг татан алхав. Харин эсрэг талд Эксогийхон байх ба Жиёоныг орж ирсэн цагаас ихлэн Сэхүн түүнийг цоо ширтэн хөдөлгөөн бүрийг нь ажиглаж байлаа. Сэхүн урагш зүглэн Инсон Жиёон хоёрын зүг алхаллаа.
Сэхүн : Ахаа
Инсон: Сэхүн уулзаагүй удсан байна шүү
Сэхүн: бэлтгэл хийгээд ах тань дээр ч очих завгүй байлаа
Инсон: Алдартай хүмүүс аргагүй шүү дээ гэх мэтээр тэдний явцгүй яриа үргэлжлэх нь Жиёоныг залхааж орхилоо.
Сэхүн: энэ гайхалтай бүсгүй чинь хэн бэ?
Инсон: манай ажилтан
Сэхүн: танай компанид ийм үзэсгэлэнтэй бүсгүй байдаг гэж мэдээгүй юм байна
Инсон: нууж байсан эрдэнэс / тэр Жиёонруу харан ёжтой гэгч инээмсэглэв/ би явах хэрэгтэй Сэхүн Жиёоныг харж байгаарай Намжүүныг иртэл
Сэхүн мэдээж гэж хэлээд үл ялиг жуумалзав.
Инсоныг явсаны дараа тэд ам нээсэнгүй чимээгүйхэн зочидыг ажиглах ч Сэхүн үе үе Жиёонруу үл мэдэх харцыг шидэлж байлаа. Жиёон анзаарсан ч мэдрэмжээ ил гаргасангүй юу ч болоогүй мэт зогсоно.
Намжүүн ирэхгүй бол өнөөдөр завтай юу?
- Харамсалтай нь тийм ээ
Надтай зугаацвал яаж байна
- Чи төлбөрөө төлж чадвал
Төлбөр гэнээ Сэхүн ёжтой гэгч нь инээмсэглэнг аядаад чиний төсөөлөж чадахаас ч илүүг өгч чадах юм
- Харж л байя
Тэднийг ийнхүү ярилцах зуур хэдийнээ Намжүүн иржээ.
Үдшийн 23 цаг болж зочид ч нилээн уусан басхүү согтсон байлаа. Жиёон хөмсөгөө зангидан амандаа ямар нэг зүйл бувтнан сууна.
"Хараал ид тэр согтчихжээ согтуу хүнтэй л биш шүү"
Хундагаа барьцгаая өнөөдрийн үдэшлэг гайхалтай биш гэж үү гайхалтай гэж хэн нэгэн хөлчүүрхэн тайзан дээр гаран чангаар ярих нь Жиёоны сонирхолыг татаж орхив. Тайзан дээр Намжүүн ганхан зогсох ба өнөөдөрийн үдэшлэг гайхалтай мөн миний найз бүсгүй ч гайхалтай тэр Жиёонруу цоо ширтэх ажээ. Намжүүны энэ үг тэнд цугларсан олныг гайхшруулж орхив. Жиёон яах учраа олохгүй хий дэмий л худал инээмсэглэл тодруулана. . .
YOU ARE READING
Долоон шөнийн гайхамшиг \Дууссан\
Fanfiction1.Энэхүү өгүүллэг нь бүрэн хэмжээний +18 өгүүллэг бөгөөд ёс бус үг хэллэг агуулагдсан гэдгийг анхаарна уу