03

2.3K 149 4
                                    




"Хангалттай надад түүнийг зөвшөөрөх ямар ч хүсэл алга!" Хэмээн ууртай дээш босоход ээж надруу аймшигтай харсаар

"Яг одоо буцаад суу! Хан Жиёон! Чиний зөвшөөрөл надад сонин биш харин түүнийг гэрт ирэхэд битгий элдэв дутуу ааш гаргаад байгаарай гэж байна! Энэ тийм асуудал юм уу?" Хэмээхэд би түүнлүү харсаар

"Тиймээ асуудал! Аав минь амьд сэрүүн байхад та яаж өөрөөсөө харваас залуу хүн охиндоо танилцуулах гээд сууж байдаг байна аа?"Хэмээхэд тэр тоосон шинжгүй харсаар

"Аав бид хоёр чинь гэрлэлтээ салгуулаагүй болохоос салчихсан хүмүүс тийм л учраас энд хоёулаа нүүж ирсэн шүү дээ?" Гэхэд би сонин харан

"Та хоёр салчихсан юм уу? Үгүй ээ энд ирэхээсээ өмнө та хоёр зүгээр байсан..." гэхэд тэр надруу эргэж харан

"Зүгээр жүжиг байсан юм! Чи том болж байгаагаа мэдэж байгаа биздээ? Салах тухайгаа хэлэхгүй байхаар аав чинь надаас гуйсан юм! Гэхдээ хэдий болтол нууж байх билээ?" Гэхэд би санаа алдан түүнлүү ширтсээр

"Би аавтайгаа баймаар байна! Тэр ядаж л надад залуухан хүүхэн танилцуулахгүй гэж бодож байна!" Хэмээн эргэх гэтэл тэр хойноос

"Чи яагаад бидний салах болсон шалтгаанг асуухгүй байгаа юм? Би хөгийн амьтан нь болж үлдэх жаахан тиймхэн л юм? Жиёон?"Хэмээн нэрийг минь дуудахад би нулимсаа тэвчин эргэж харсаар

"Тэгээд юу юм?" Хэмээхэд тэр санаа алдан босч ирсээр

"Аав чинь аль хэзээний гэр бүл зохиосон байсан? Би мэдээгүй ээ чамд анхаараад чиний ирээдүйн амьдрал надад чухал байсан болоод ч тэр үү? Би аавыг чинь анзаараагүй байсан юм!" Гэхэд хацрыг минь даган нулимс урссан харагдана

"Ийм л болохоор тэр цэвэр ариун амьтан болж үлдэхгээд салснаа битгий хэл гэсэн юм! Би ч хүссэнээр нь болгоосон тэр чинь бүхэл бүтэн том гэр бүлтэй хүн шүү дээ одоо бидэнд нэгэндээ хорогдох шалтгаан байхгүй!......"

——————————————————————

Яагаад ч юм ээжийг буруутгаж байсандаа гэмшиж байгаа ч хэцүү байдаг юм байна
Магадгүй түүнийг ойлгож Мингюү захирал болон Ээж хоёрын хайрын асуудлыг нүдээ аниад өнгөрөөсөн нь дээр байх нэгэнт л ийм зүйл болчихсонд би яагаад ч нэмэргүй шүү дээ?

Өглөө босон нүүр гараа угаахдаа гэнэт орж ирэх Мингюү-г олж хараад золтой хашигарчихсангүй бүлтийн харж байтал тэр намайг олж харсан атлаа суултуур нээн шээх гээд байх үед нь би бушуухан гарав

𝐒𝐞𝐱 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 Where stories live. Discover now