25/ the end/

2.2K 117 7
                                    




Энгэрт минь гүн гэхчинь нүүрээ наах залуугаас өндийх гээд чадсангүй. Үнэндээ бол тэр надаас аврага том л гэсэн үг

Үсийг нь илж байгаад үнсэхдээ инээд алдав бурхан минь би түүнд үнэхээр их хайртай болчихжээ. Улам л эгдүү хүргэж хайр татам байгаад байх юм

"Өглөөний 8цаг босоорой залуу минь?"Хэмээхэд тэр нойрмог надаас салахдаа хошуугаа унжуулан
"Тавхан минут тэврээд унтаж болохгүй юу?"Хэмээн хоёр гараа дэлгэн өрөвдөлтэй царайлахад би үсийг нь илэн

"Үгүй дээ би сургуульруугаа явмаар байна! Ернь сүүлийн үед чамаас болж би бүхий л ажлаа алдаад байгаа шүү?" Хэмээн нойлын өрөөнд орж ирээд нүүрээ угаан зогсож байтал тэр нойрмог орж ирээд бэлхүүсээр минь ороогоод авав

"Чамайг явуулмааргүй байна!"!Хэмээхэд би санаа алдан
"Хүүхэд шиг битгий аашлаад бай! Тэгээд чамтай өдөржин зууралдах хэрэг үү? Үгүй шүү үгүй!" Хэмээхэд тэр хөмсгөө зангидан харсаар хошуугаа унжуулсаар гараад явчихав

Би сая ямар дүрслэл харчихваа?

Би тэгж харсан уу? Эсвэл тэр надад сая гомдсон уу? Мэдэх юм алга

Өдөр ирэх тусам эрхийн мангар болоод байгаа найз залуугаа ойлгох арга алга

Хувцасаа жигдлэн өмсөөд гараад иртэл Мингюү төв царайтай орондээрээ хэвтэж байв. Санаа алдан түүндээр очоод үсийг нь илэн гарнаас нь атгахад тэр бүр нуруугаа харуулаад хэвтээд өгөв

"Мингюү! Битгий хүүхэд шиг аашлаад бай! Алив үнсье!" Хэмээн зандрахад тэр хариу ч үл алга

Санаа алдан гутлаа өмсөхдөө түүнлүү хандан
"Босож бэлдсэн өглөөний цайг минь уугаарай! Би явчихаад ирье!" Хэмээн сая үнсүүлэхгүй байсан учир хоосон оргисхийн гэрээсээ гарав

Тэр яагаад ийм эрхийн мангар царайлаад байгаа юм бол? Бурхан минь ямартай ч сургуульдээрээ ирэн хичээлдээ орж явсаар цайны цагаар Жихүнтэй зоогийн газар орж ирж байтал Мингюү явж байх нь тэр

Бас нэг эмэгтэй?

Араас нь удтал харж байгаад аймшигтай ихээр хоосон оргиж дэлсэх зүрхээ дарсаар ширээнд суув. Хараал идэг би сая юу харчихваа?

Тэр эмэгтэй хэн ч байсан хараал идсэн харамлаад үхэх нь. Хичээлээ дуусаагүй ч түүний ажилруу жолоо залав

Ажилынх нь үүдэнд ирээд би зүгээр л маш ихээр айдастай байв. Тэр үнэхээр ингээд надаас уйдчихлаа гэж үү? Өглөө бас би гомдоочихсон шүү дээ

𝐒𝐞𝐱 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 Where stories live. Discover now