Үнсэлт гэдэг нь миний хувьд их том зүйл байсан. Уруул дээр үнсэх чинь хайртайгаа илэрхийлэх хамгийн том үнэлэмж хэмээн бодож байсан минь замхарах шигХацарнаас минь атган зөөлнөөр үнсэх энэ үнсэлт . Удалгүй ухаан орсон мэт л цээжээр нь түлхэхэд тэр зөөлөн гэхчинь холдов. Би бондгос хийтэл дээш хүчтэй босон өрөөнөөс хар хурдаараа гаран нойлын өрөөнд орж ирээд хаалгаа тас хийтэл хааж түгжчихээд доош суув
Ээжийнхээ хайртай залуугийн уруулыг үнсчихлээ. Би ч үнэхээр новш юм даа. Мингюү ч бас ялгаагүй солиотой амьтан
Чичирсэн гараараа уруулаа эрмэнэ яах ёстой юмбэ? Тэр юу бодож ийм үйлдэл хийчихэж байгаа юм?
Анх гэрт минь ирэхэд л сонин мэдрэмжээр бүрхүүлж байсан тийм ч болохоор энэ үйлдэл миний гажиг бодлыг уусгах мэт л
Нойлын өрөөнд мэлээд хэдэн минутыг үдлээ гараад очвол царайг нь харах учраас, гараад л очвол сандраад үхнэ гэдгээ мэдэж байгаа хэрэг
Санаа алдан зоригоо чангалж байгаад гарахдаа бэлэн болох ба чадахгүйгээ ухаарахшиг ахин доош унав. Өмнөх эвгүй явдлууд биш тэр чинь бүхэл бүтэн уруулыг минь үнсчихлээ шүү дээ!
Яах ёстой бэ? Энэ гэрт биднээс өөр хүн алга. Болдогсон бол гараад гүйхсэн яах ёстойгоо олж чадалгүй л арга буюу сэмээр хаалгаа нээн энэ тэндрүү харна
Хэн ч харагдаагүй, юу ч үзэгдээгүй учир хөлөө зөөлнөөр тавин миний өрөөнд Мингюүг байгаа байх хэмээн таамаглан тэр хоёрын өрөөг зорив
Орж ирээд цоочилчихоод санаа амарсан амьтан доош суутал хойно минь чимээ сонсогдоход эргээд харав
Мингюү гараа хойш тулан сууж байх нь тэр
Зүрх минь хэмнэлээ алдах шахам цохилон зүрхээ дарахад тэр надруу харан хөмсгөө өргөх нь үзэгдэнэ
———————————————————-Сургуулийн өмнө ямар ч чимээ аниргүй ирэхдээ би үнэхээр хөшөө шиг нэг байрлалдаа гацсан мэт л сууж байгаад зугтах шахам гаран гүйв
YOU ARE READING
𝐒𝐞𝐱 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧
Fanfiction-Бэлгийн боловсролын хичээл орох гэж байна? -Бэлгийн ямар юм аа???