Инээмсэглэн оройн хоолоо бэлдэх тэднийг хараад уур амьсгал хэлэхийн аргагүй хачин байгааг мэдрээд л би дээшээ босов"Хаачих гээв?" Хэмээн Мингюү гэнэт асуусанд ээж ч даган гайхсаар харахад түүний цамцнаас минь зуурсан гарыг харсаар
"Н-ойл ороод ирье!" Хэмээн дээш босоход Мингюү дагаад босоод ирсэнд би түүнлүү харсаар
"Та хоёр ярилцах хэрэгтэй юмшиг харагдаж байна!" Хэмээн хэлчихээд бушуухан нойлын өрөөнд орж ирээд хаалгаа хаав
Тэр яагаад гэнэт намайг дагаж бүлтэгнээд байгаа юм болоо? Эвгүй санагдчихлаа уур амьсгалыг улам дордуулаад
Үнэндээ бол онгоцны буудал дээр харсан үзэгдэл болон тэдний одоо байгаа уур амьсгал нэг л доторыг минь хүйт оргилуулам байсан юм
———————————————————-
Агаарт хөөрөгдөх мэдрэмжээр нүдээ аажуухан нээхэд Мингюү нүдний буланд минь үзэгдсэнд шуудхан л нойр минь сэргэн түүний хүзүүгээр ороогоод авав
"Яагаад нойлд унтчихсан байгаа юм!"Хэмээн ширүүнээр харан орондээр минь хэвтүүлэхэд би түүнийг өөрөөсөө түлхэн
"Үнэхээр их ядарсан бололтой! Баярлалаа таньд!" Хэмээн хэлчихээд хөнжлөө нөмрөх гэтэл тэр гарнаас минь зөөлөн атган нөмрүүлэхдээ нүүрлүү минь ойртоод ирэв
Өөрийн мэдэлгүй гараараа уруулаа дарчихсанд Мингюү томоор инээмсэглэж аваад үсийг минь сэгсийлгэн
"Сайхан амардаа охин минь!!" хэмээн хэлчихээд дээш босоход би араас нь ширтсээр хоцорход тэр хаалганы өмнө ирээд зогсчихов
Гайхширсаар харж байтал тэр салхи шиг туугдаж ирсээр хацрыг минь атган уруулыг минь үнсчих нь тэр...
Үнсэлт гүнзгийрч түүний уруулыг бүрэн дүүрэн мэдрэхдээ би уусахаасаа сэргийлэн хүчээр түүнийг түлхэхэд тэр уруулаа салгаж аваад хуруугаараа амыг минь хамхиулан
"Жинхнээсээ сайхан амраарай!" Хэмээн чихэнд минь шивнэчихээд гараад явав
Энэ харилцаа хэтэрхий аймшигтай байна. Хэний ч бодож олохооргүй аймшигтай харилцаа
Таг гацсан хэвээр мэлээн удаан тэгж хэвтэв. Үнэхээр сая юу болоод, ернь юу болоод байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу?
YOU ARE READING
𝐒𝐞𝐱 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧
Fanfiction-Бэлгийн боловсролын хичээл орох гэж байна? -Бэлгийн ямар юм аа???