17

1.8K 130 7
                                    



Төрсөн аав минь ганган хослолоо жигдлэн цэцэг атгачихсан зогсож байсан юм

Очиж тэврүүлэн удаан хараагүй түүний царайг нэг нэгэнгүй харж авсан юм. Юу гээч тэр өөр хүүхэдтэй, өөр гэр бүлтэй байж болох ч миний хувьд нандин хүмүүсийн нэг шүү дээ

Ялангуяа төгсөлтийн баяр дээр минь харагдсанд талархууштай байна

"Би шийдчихсээн миний шийдвэр хэзээ ч арилахгүй! Сөүлийн их сургуульд өргөдлөө өгчихсөн байгаа!" Хэмээхэд тэр надруу анхаарангуй харж байгаа хэрнээ гарнаас минь атган

"Тиймээ энэ бол чиний шийдвэр би болон ээж чинь хүндлэх хэрэгтэй! Чи аавдаа гомдож байна уу?" Хэмээн асуусанд би тэвчиж байсан нулимсаа гаргах дөхөн харцаа буруулсаар

"Би одоо том охин болж байна! Би бүгдийг нь ойлгох ухаантай!" Хэмээхэд тэр гарнаас минь зөөлөн атгав

"Гэхдээ нууцхан гомдол байгаа гэдэгийг мэдэж байна! Би чиний өмнө түмэн буруутай! Харин илүү хүлцэнгүй хандсанд би их талархаж байгаа! Би ээжийн чинь өмнө түмэн өртэй харин чиний өмнө түмэн буруутай нэгэн!" Хэмээн аминчхан хэлэх түүний нүд салгалгүй ширтэнэ

"Болоод өнгөрсөн зүйлдээр ингэх хэрэггүй дээ? Харин ч сайхан амьдарч сайхан явах хэрэгтэй үүнийг л хүсэж байна!" Хэмээн зөөлөн инээмсэглэв

Ачаагаа бэлтгэн яагаад ч юм ээжид хэлэлгүй явах гэж байгаадаа өөрийгөө цүхмээр байгаа ч уулзчихвал тэр мэдээж ширүүн загнаад намайг явуулахгүй байж чадна

Ааваас гуйсан эцсийн гуйлт бол намайг аваад яваач байсан учраас тэр түүртэлгүй авч явж буй нь энэ

Гэрийнхээ үүдэнд ирээд би санаа алдахад аав мөрөндээр минь гараа тависаар
"Чи итгэлтэй байна уу? Ээж чинь намайг буруутгах ажил гарахвийдээ охин минь?"Гэхэд би түүнлүү эгцэлж хараад

"Зүгээрдээ бид холбоотой байх болно!"Хэмээн зоригтой нь аргагүй хэлэн бид такси дуудан онгоцны буудлыг зорив

Үнэндээ бол явна гэсэн бэлтгэлээ хангачихсан сэтгэл зүйгээ ч бэлдсэн байсан учраас илүү торох зүйлгүй байж чадав

Онгоцны буудал дээр ирэн ачаагаа өгч байхдаа нүдэнд минь зурсхан харагдах хэн нэгэнлүү эргэн харав. Тэр яагаад энд ирчихсэн байдаг билээ?

Харчихсан болохоор ч тэр үү сонин мэдрэмжинд автаж байтал аав сонин харан түлхэхэд би сүүлийн удаа харж аваад онгоцондоо суухаар явав

𝐒𝐞𝐱 𝐄𝐝𝐮𝐜𝐚𝐭𝐢𝐨𝐧 Where stories live. Discover now