▪︎ 7 ▪︎

1.2K 48 6
                                    

Сан Жиминий хойноос гараад явсан болохоор миний уур бага зэрэг хүрч байсан ч эргэж над дээр ирээсэй гэж хүсэх юм.

Яагаад Саныг би хүлээгээд байгаа юм бол оо? Түүнийг яагаад би олон цагаар хүлээх ёстой гэж тэр бол зүгээр л нэг адгийн новш.

Шөнийн 1 цагийн үед тэр гэртээ ирээгүйг харахад Жиминтэйгээ хоноо биз? . Надад Чүэ Сан хаана хонох хамаагүй.

*Нартай сайхан өглөө*

Тэр өглөөний цайнаас өмнө орж ирсэн бололтой нэг л сэргэг амьтан ширээний хойно сууж байлаа. Тэр миний чих рүү ойртоод "Өнөөдөр чамтай нэг тийш явах болохоор өөрийгөө бэлдээрэй" гэж хэлэв.

Би энэ галзуу амьтныг дагаж явах гэж үү? гэж бодсон ч нэг л мэдсэн түүний машин дотор сууж байсан.

Тэр намайг гадуур авч явж буй анхны тохиолдол. Түүнээс хаашаа явж байгаа талаар асуумаар байсан ч бардам зандаа баригдаад юу ч асуугаагүй.
Түүнтэй хамт байх надад дажгүй санагдсан. Түүнийг үглэж харааж эхлэх хүртэл...

Тэр түгжрэлд орчихоод урдах машины жолооч руу хараал урсгаж эхэлсэн.

Яг л сахиусан тэнгэр мэт байсанаа буцаад адгийн Чүэ Сан төрхөндөө орчихсон.

Би түүнийг тайвшруулах гээд цүнхнээсээ ундаа гаргаад онгойлгож өгөхийг түүнээс хүсэхэд тэр инээмсэглэчихээд "Энийг онгойлгож чадахгүй чи нээрээ суга юм даа" гэж намайг шоглосон. Яагаад ч юм түүнийг хараал хэлж байсныг сонссоноос намайг шоглож байгааг нь сонсох илүү дээр санагдана.

Бид түгжрэлд нилээн хэдэн цагийг өнгөрөөв. Арай гэж очих газраа ирэхэд нөгөө газар нь "Дотоод ажилтай" гэж дотогш хүн нэвтрүүлэхгүй байлаа.

Харин Сан их л бухимдамгүй "ормоор байна" гэж хамгаалагчтай нь зодолдох нь холгүй маргасан.

Түүний ямар их хичээл зүтгэл гаргасаныг би маш сайн мэдэж байсан учраас түүнийг тайвшруулах гэж хөөсөн чихэр худалдан аваад түүний гарт бариулхад тэр яг л хүүхэд шиг баярласан.

Тэр ч баярлаад "Ядаж л хөөсөн чихэртэй байгаа нь аз шүү" гэж инээмсэглэнэ.

Тэр эр хүнд үргэлж А , Б төлөвлөгөө байх ёстой гэж хэлээд орой очиж үзэх газар байгаа талаар хэлсэн.

Тэр газраас холгүйхэн далайн эрэг харагдав. Тэр надад хамт алхах уу? гэж санал тавьсан. Би ч далайд дуртай болохоор шууд л толгой дохиод далайн эрэг рүү гүйсэн. Далайн эргээр алхахад сэрүүхэн байсан ч бид алхсаар л ...

TOXIC RELATIONSHIPWhere stories live. Discover now