3

61 10 0
                                    

"Хайраа өглөөний цай болчихлоо. Босоорой" гээд нүцгэн цээжин дээрээ хормогч өмссөн Тэхён Жиминийг нүүр нүдгүй үнсэнэ.

"Би жоохон унтаадхая аа. Чи өчигдөр намайг унтуулаагүй биздээ" хэмээн гомдоллосоор толгойгоо хөнжлөөр бүтээлээ.

"Хоёуланд нь л гоё байгаад үргэлжлүүлээд байсан юм байж" гээд инээмсэглэн чангаар тэврэх ба үүний хариуд нь Жимин гэнэт босон суугаад "Би чамд өчигдөр гомдсон. Би чамд зөндөө хайртайг мэдсээр байж муухай үг хэлээд дээрээс нь суллалгүй хийдэг нь яаж байгаа юм. Өвдсөн за" эрхлэнгүй дуугарав.

Өрвийсөн үстэй, хошуу нь тээр дор унжчихсан, нүд нь хагас аниатай, унтлагын хувцас нь хааш яаш болоод өчигдрийн халуухан ажлаас үүдсэн энгэр дээрх тэмдгүүд нь харагдаастай.

Хэн хүний хайр хүрмээр, бас дараад авмаар төрхтэй сууж байгаа Жиминийг нөхөр нь тэсэлгүй хувцсыг нь тайлж хаяад тэврэн угаалгын өрөө орох нь тэр.

"Хайр аа чи ямар муухай юм бэ? Би чамайг уучлаагүй байгаа шүү" гээд гомдонгуй орилсоор л орсон ба удалгүй шүршүүрийн дуу ч хадаж түүнтэй зэрэгцэн Жиминий тачаадах хоолой цуурайтав.

Энэ халуухан ажлын дундуур Тэхён Жиминээс уучлал хүсэх ба Жимин ч хүлээж аваад энэ маргаан эцэс болох ажээ.

Өглөөг с*ксээр эхлүүлсэн хоёр маань цайгаа аз жаргалтай нь аргагүй уусныхаа дараа Жиминийг хоцроохгүйн тулд Тэхён ажилд нь хүргэж өгөв.

Ажлынх нь гадаа ирэхэд Жимин Тэхёнийг чанга гэгч нь уруул дээр нь үнсээд буух гэтэл Тэхён "Хайраа өглөө гүйцээж чадаагүй ажлаа орой дуусгана шүү. Бэлтгэлтэй байгаарай" хэмээн жуумалзан инээгээд дахин халуухан үнсэлтийг бэлэглэн үдэж өглөө.

Жимин ч нүүр дүүрэн инээмсэглэсээр ажил руугаа ороод хэлтсийнхэнтэйгээ мэндэлсээр суудалдаа суув.

Найз Хусог нь жуумалзан инээсээр дөхөн "Та хоёр одоо болтол шинэхэн хосууд шиг нялуурах юм аа. Өглөө та хоёрыг би харсан шүү. Ажлын цаг болоогүй байсан бол бараг л тэндээ хийх нь холгүй л байсан даа" гэсээр Жиминээр тоглоно.

Өнөөх нь ч ичин нүүр нь улайх ба бүр л тогломоор санагдсан Хусог "Танайх яасан их шумуултай байх юм. Шумуулны хор авах уу?" хэмээн хүзүү рүү нь заан жуумалзах нь тэр.

Угаас иймэрхүү зүйл дээр ичимхий Жиминийг Хусог найз нь цаашлуулах дуртай ба одоо Жиминий нүүр нь саунд суусан аятай минчийтлээ улайчихсан байлаа.

Ажлын цаг эхлэхэд өглөөний тэр эгдүүтэй бяцхан жаал алга болон, насанд хүрсэн халуухан эр төрх нь гарч ирэх ба цайны цаг хүртэл зөвхөн ажилдаа л төвлөрөн суух ажээ.

Цайны цагаар:

Жимин Хусогтой инээлдэн элдвийг хуучлангаа хоолоо идэж байх зуур өчигдрийн танилцсан Жонгүг хэмээх залуу хажууд нь сууж болох эсэхийг асуулаа.

Хусог ч уриалгахан зөвшөөрөхөд Жимин зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэх нь тэр.

Хэдий санаа зовж байсан ч Тэхён ажил дээр нь ирэхгүй тул тайвшран хөгжилтэй яриагаа үргэлжлүүлнэ.

Анх танилцахад л дажгүй залуу шиг санагдсан бөгөөд энэ удаагийн уулзалт ч бататгаад өгөв. Эелдэгийн дээр гайхалтай хөгжилтэй залуу байх аж.

Гэхдээ л түүнд өөрийн хайрт нөхөр болох Тэхён нь байгаа учраас өөр хүн лүү харахгүй нь лавтай.

Сүүлийн үед мэр сэр л тийм хачин авир гаргаад байгааг эс тооцвол гайхалтай сайн нөхөр билээ.

-2023.07.14-

Бичээчийн үг:

Хэтэрхий тайван амар амгалан байна аа л гэдэг чинь...

Удаан хугацааны дараа бичиж байгаа болохоор л тэр юм байлгүй хандалт нь нэлээн муу байна өө🥲. Гэхдээ яахав энэ бичвэрээ дуусгахдаа л нэг дуусгана даа🥹. Угаасаа воте, сэтгэгдэл энэ тэр заадаггүй болохоор одоо яахав дээ тийм ээ😅.
Харамсалтай нь иймэрхүү маягтай хандалт нь муу байвал энэ бараг миний сүүлчийн бичвэр болох байх өө🫥. Энэ зун л хамгийн завтай мөч байх байх. Намраас эхлээд л завгүй жилүүд үргэлжилнэ🫠. Завгүй дээрээс нь бичих хүсэлгүй бол тэгээд л дахиад бичвэр бичигдэхгүй ээ л гэсэн үг🤔.

AstilbeWhere stories live. Discover now