8

95 15 7
                                    

Өмнө нь хэзээ ч харж байгаагүй харц. Тэр харцнаас хайртынхаа хэлтэрхийг ч хайгаад олсонгүй.

"Жонгүг чинь хаана нуугдсан?" гээд хашгичин гутлаа ч тайлалгүй өрөөнүүд рүү орон юмс онгичих аж. Жимин араас нь дуугүй л даган бүлтгэнэж тайвшрахыг гуйна. Ойртох төдийд архины үнэр хамар цоргих нь түүнийг эрүүл ухаантай биш байгааг илтгэв.

"Чи тэрэнтэйгээ өдөржин хамт зугаацаж байгаад ирсэн үү?" гээд Жиминий мөрнөөс базан чангаар асуух ба хариуд нь "Би түүнтэй ямар ч харилцаагүй гэж хэлсэн шүү дээ" гэв.

Яаж ч тайлбарлаж, үнэнээ хэлсэн ч итгэхгүйг нь мэдсэн Жимин аргаа барахдаа "Маргааш эрүүл болохоор чинь ярилцъя" гээд унтлагын өрөө рүүгээ ороход Тэхён араас нь дагаж орон гэнэт хувцсыг нь тайлахыг оролдлоо.

Жиминд үнэхээр тухгүй мэдрэмж төрсөн тул эсэргүүцэхэд Тэхён түүнийг үстэж орлуу унагачихаад хүчээр хувцсыг нь тайлах нь тэр. Юу болоод байгааг одоо ч ойлгоогүй Жимин дэмий л чичигнэн яах учраа олж ядна.

Нэг л мэдэхэд биеийг нь салгах нь уу гэлтэй Тэхён түүнд нэвтрэхэд Тэхёний эл үйлдлийг хүчээр зогсоохгүй л бол дуусахгүй гэдгийг ойлгож түүнийг түлхэн унагаад, өрөөнөөс гарах гэв.

Эсэргүүцэл нь Тэхёний уурыг хүргэсэн бололтой үстэж буцан хэвтүүлээд нүүр нүдгүй цохиж эхлэх нь тэр.

Жиминий талаас:

Хэдэн ч удаа цохьсон юм бүү мэд. Ухаан санаа минь орж гараад тоолох ч тэнхэлгүй байв. Тэхёнийг харахад л ам нь хөдлөөд юм яриад байгаа бололтой. Түрүүнээс хойш Жонгүгийг асуугаад байсныг бодоход одоо ч асууж л байгаа болов уу.

Тайлбарлая гээд ч үг амнаас гардаггүй үе байдаг юм байна.
Эсэргүүцье гээд ч гар хөл хөдөлдөггүй үе байдаг юм байна.

Түр зуур ухаан алдаад сэрэхэд зүүд биш гэдгийг илтгэх шиг дээр минь Тэхён хөдөлнө. Доод хэсгийн өвдөлт, цохиулсан газрын өвдөлт гээд аль нь ч нэг их мэдрэгдсэнгүй. Гагцхүү сэтгэлийн өвдөлт тэвчишгүйеэ дотрыг минь зуран шаналгана.

Зүрхийг минь улайссан төмрөөр түлж байна уу гэлтэй энэ өвдөлт.
Уушги минь шалчийж, амьсгалах агааргүй болж байна уу гэлтэй энэ өвдөлт.
Хоолойг минь мохоо мэсээр сийчиж байна уу гэлтэй энэ өвдөлт.

Сэргэсэн надаас өнөөх асуултаа давтан асуухад ч би хариулахыг үл хүснэм.

Жонгүг гэгчтэй би ямар харилцаатай болоод ам нээх бүртээ тэрний нэрийг дурсах миний хайрт,миний амьдралдаа төсөөлж ч байгаагүй үг үйлдлийг түүнтэй хийсэн гэх гүтгэлэг доромжлолыг надад хүртээх ёстойг үл ойлгоно.

Өөрийг нь хайрласны хариуд өгч буй энэ тэвчишгүй тамлал эхлээд хэр удаан хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Эцсийн хүчээ шавхан байж би түүнээс болихыг гуйв. Хэрэв эл үйлдэл нь зогсох л юм бол түүнийгээ уучлаад юу ч болоогүй юм шиг амьдарна гэж хэлж аргадаж үзсэн ч тэр минь больсонгүй.

Өөрт минь үлдсэн өчүүхэн бардамналаа хүртэл уландаа гишгээд түүнээс өршөөл эрсэн минь ч түүнд нөлөөлсөнгүй.

Эцэст нь энэ тамлал дуусах хугацааг л хүлээн хэвтэхээс өөр аргагүйд хүрсэн минь энэ байв.

-2023.08.22-

Бичээчийн үг:
Хичээл удахгүй эхлэх гэж байгаа болохоор дараагийн хэсгүүд дандаа удаж байж орох байх шүү.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 22, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

AstilbeWhere stories live. Discover now