5

69 14 1
                                    

Жимин ч тухайн үед сэтгэл санаа нь сайхан байсан тул өөрийгөө дураар нь тавин нэлээн уусан байлаа.

Ганцаараа харьж чадахаар байсан ч нөхөртөө эрхэлмээр санагдан түүн лүү залгав. Удаа ч үгүй авахад "Завгүй байна аа. Дараа ярья" хэмээх ширүүхэн хоолой дуулдаад тасрах нь тэр.

Нөхрийнхөө хүйтэн хөндий аашинд гоморхсон ч үнэхээр л завгүй байсан бололтой хэмээн бодож зурвас үлдээхийг түрүүнд бодлоо.

"Хайр нь сэтгэл хөөрөөд нэлээн уучихлаа. Удахгүй гараад гэртээ харилаа"

Зарим хосууд энэ тохиолдолд нөгөө хүн лүүгээ уурлан, багадаа гомдон хос руугаа дахин залгаж элдэв гомдлын эсвэл уцаарын үгс шидэн, аль эсвэл хэл чимээгүй дугаарыг нь блоклож, таг алга болох байсан биз.

Гэвч Жимин хайртай түүнийхээ ажил төрөл, хувийн амьдралыг нь хүндэтгэж байлаа.

Ажлынхаа хүмүүст явахаа мэдэгдчихээд гаран, такси барихаар гараа өргөн зогсов.

Удалгүй нэг машин зогсох ба түүнээс хэдхэн хоногийн өмнө танилцсан залуу "Та хаашаа явах гэж байгаа юм бэ? Би дөхүүлээд өгөх үү?" гэсээр бууж ирэв.

Хувь тохиол ч юм шиг, аль эсвэл гай газар доороос гэдэг нь ч юм шиг энэ уулзалтаар түүнтэй таарч гэртээ хүргүүлэх болсон аж.

Жимин машинд нь ороод л тухтай сандал, таатай үнэр, намуухан эгшиглэх дуунаас нь болоод унтчих нь тэр. Тийм ч болохоор замдаа юм ярилцсангүй.

Магад Жонгүг муу залуу байсан бол Жиминийг согтуугаар нь далимдуулах байсан л байх. Гэхдээ мэдээж тийм зүйл болохгүй нь лавтай.

Өмнө нь хүргэж өгч байсан болохоор согтоод унтсан ч асуудалгүй гэрт нь хүргэж ирсэн ба Жимин ч сэрсэнгүй.

Үнэхээр л тухтай унтаж байсан болохоор нь сэрээлгүй, харин сайхан төрхийг нь удаанаар харан, ой тойндоо буулган авч байлаа.

Жонгүг анх ажилд орсон цагаасаа эхлээд л түүний нар мэт гэрэлтсэн царай, инээмсэглэл, хэтэрхий сайхан сэтгэлээс нь болж болохгүй дурлалд хөл алдсан билээ.

Төөрч будлин өөрийнхөө очих газраа олохгүй яваа Жонгүг, Жиминтэй тааран тус хүсэхэд өнөөх нь уриалгахан гэгч нь зам зааж, асуусан асуулт бүрд нь төвөгшөөлгүй хариулж байсан юм.

Түүнийг найзаасаа нөхөртэй гэдгийг нь мэдээд энэ сэтгэлээ хязгаарлахаас өөр аргагүйд хүрч байсан.
Болохгүй зүйлийг хүн улам л хүсээд байдагчлан Жонгүгийн сэтгэл улам л нэмэгдсээр байсан аж.

AstilbeWhere stories live. Discover now