7

58 11 0
                                    

Хэд хоногийн дараа:

Ойрын өдрүүдэд яг л хуучны Тэхён эргээд ирчихсэн мэт байлаа.

Саяхан халуухан ажил нь дууссан бололтой хэн хэнийх нь цээж түнхэлзэнэ. "Хайраа чи минь үнэхээр гайхалтай" гээд Тэхён Жиминийг тэврэхэд Жимин ч энгэрт нь нялхран наалдах ажээ.

Хүрэлт бүр нь нандигнасан, үг бүр нь энхрийлсэн, бүхэлдээ хайрлагдсан мэт мэдрэмж.

Жиминийг шүршүүрт орж байх зуур Тэхён түүнд өглөөний цай бэлдэж байв. Утас дуугарах чимээнээр Тэхён унтлагын өрөө рүү ороход өөрийнх нь биш Жиминий утас байх нь тэр.
Дугаарыг нь хадгалаагүй байхыг бодвол чухал биш гэж үзэн авалгүй орхиод явах гэтэл дуудлага тасран оронд зурвас ирэх аж.

Зүгээр үү Жимин хён? Би Жонгүг байна аа. Өмнө нь таныг дөхүүлж өгсөн

Таныг ажилдаа ирэхгүй болохоор нь санаа зовоод асуусан чинь ажлаасаа гарсан гээд байсан.

Таныг завтай үеэр хамт кофе ууж болох уу?

Ар араасаа ирж буй зурвасыг харсан Тэхён дахин тэвчиж чадсангүй гэрээсээ яаран гарсан юм.
"Аан тэр нэг юмыг нь Жонгүг гэдэг байх нь ээ"

Юу ч бодолгүй харсан тэр зурвас амьдралыг нь тэр чигээр нь өөрчлөх юм гэж хэн ч санаагүй биз.

Шүршүүрээс гарч ирэхэд нь нэг л юм түлэгдсэн үнэртэх ба гайхан очиход хоол түлэгдэж байлаа.
Гялс плиткаа унтрааж, түлэгдсэн тогоотой хоолоо угаалтуур луу хийчихээд Тэхёнийг хайвч байсангүй. Ямар яаралтай ажилтай болоод ингээд явсныг нь гайхсан ч нэг их юм бодсонгүй.

Ойр зуурын юмсаа цэгцлээд, цэвэрлэснийхээ дараа хэсэг амсхийхээр өрөөндөө орон хэвтээд, утсаа шалгахад дуудлага болон зурвас ирсэн байв.

Жонгүгтай ямар ч харилцаагүй тэрээр энэ зурвасыг харсан ч гэм хийсэн санагдсангүй.

Би зүгээр ээ. Чиний мэдэж байгаачлан би нөхөртэй. Түүндээ буруу ойлголт төрүүлмээргүй байна. Дахиж бичихгүй байвал сайн байна.

Үүний дараа хайртдаа хийх шинэ хоолны жорыг интернетээс хайж эхлэх нь тэр. Эцэст нь олсон бололтой түргэхэн босоод орц материалаа авахаар дэлгүүр гарлаа.

Жимин хайртай түүндээ өдөр бүр сэтгэлээ шингээж хоол хийж өгдөг бөгөөд тэр бүгд дандаа л амттай болсон байдаг. Тэхён түүний хийсэн хоолыг амтархан идэж байгааг харахад л жаргалтай болчихдог болохоор үүндээ дуртай.

Ажлаасаа гараад хамт олонтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэхгүй байгаа хэдий ч хайрттайгаа байх цаг нь илүү ихэссэн болохоор нэг их гуньж гутрахгүй байгаа билээ.

Яг энэ мөчид хаа нэгтээ:

Хэнгэрэг хагалах шахам чанга хөгжим, энд тэндгүй архидан согтуурсан хүмүүс, зарим нь мансуурчихсан, зарим нь юуг ч бодохыг хүсэхгүй, тухайн үеийнхээ жаргалыг мэдрэхээр бүжиглэцгээнэ.

Харин энэ дунд уур хилэндээ шатаж буй Тэхён ар араас нь угсруулан архийг хундагалан уух ба удалгүй зүгээр л шилээр нь аван залгилчихав.

"Ямар ч харилцаагүй гэчихээд нууцаар зурвас бичилцээд л. Тэрнийг нь алчих л юм бол Жимин буцаад минийх болох болно" хэмээн амандаа бувтнан байх ба гэнэт огцом тооцоогоо төлөх нэрийдлээр бэлэн мөнгө шидчихээд гэрийн зүг хөдлөх аж.

Өнгөрсөнд ч Жимин Тэхёнийх байсан. Одоо ч ялгаагүй.

Дуудлагын жолооч дуудаад явахад л болох байтал хүлээж тэвчилгүй, таарсан таксиндаа суугаад явлаа. Хэн ч харсан илт уурлаж буй нь мэдэгдэм байх ба үүнийгээ арай гэж тэвчсээр гэртээ ирлээ. Хаалганы код хийх чимээнээр Жимин, Тэхёнийг ирж буйг мэдэн жаргалтай нь аргагүй инээмсэглэн, тосохоор очив.

Өмнө нь хэзээ ч харж байгаагүй харц. Тэр харцнаас хайртынхаа хэлтэрхийг ч хайгаад олсонгүй.

-2023.08.20-

AstilbeWhere stories live. Discover now