4

63 9 0
                                    

Долоо хоногийн дараа:

Хэлтсээрээ оройн хоол идэх төлөвлөгөөтэй байсанд Жимин ч таатай нь аргагүй нэгдлээ. Учир нь Тэхёноос хэдэн хоногийн өмнөөс эхлээд л зөвшөөрөл хүсэн гуйж гуйж зөвшөөрүүлсэн болохоор юм болов уу. Өмнө нь ганц асуухад л таатай хүлээж авдаг байсан ч ойрын үед ингэж гуйж зөвшөөрүүлэх шаардлагатай болсон аж.

Жимин Тэхёнтой үерхэж эхэлсэн үеэс зөвхөн Тэхёнийг харан түүнтэй хамт байхыг хүсэмжлэн өөрийн сайн найзуудаа хүртэл аних нь элбэг болсон аж. Түүнээс ч үүдэн ихэнх найзуудаасаа холдсон ба энэ нь өөрийнх нь шийдвэр байсанд ер харамсдаггүй байв. Тэхён түүнийг найзуудаасаа холдуулах юу ч хийгээгүй хэдий ч аяндаа л болсон явдал байлаа.

Магад хайрандаа сохорно гэгч нь болсон байх.

Удаа ч үгүй тэрээр ажилд ороод одоогийн сайн найз болох Хусогтойгоо танилцан, дээрээс нь ажлын гайхалтай хамтрагчидтай болсон юм. Ингээд ажлынхантайгаа гадуур гарах нь түүнд шинэлэг байсан ба үүндээ ч дуртай болсон биз.

Оюутан ахуй цагтаа Тэхёноос өөрийг мэддэггүй байсан тэрээр ажилд ороод гадуур гарах, залуу насны мөн чанарыг ойлгосон ч эцэс төгсгөлгүй хардалтын үндсийг тавьснаа ухаараагүй явж билээ.

Тэхён ч Жиминийг үргэлж хажуудаа байлгах, өөрийн хараандаа л байлгахгүй бол бухимдах ба олон жил тэвчиж ирсэн хардалт гэх зовлонг өөрийн дураар цуглуулж эцэст нь саяхнаас үүнийгээ тэвчиж чадахаа больж, гаргажээ.

Тэхёнийг ингэтэл нь хайрлаж, өрөөл бусдаас түрүүнд тавьж ирсэн Жимин.

Жиминийг дуртай бүхнээс нь салгаж, зөвхөн өөртөө дурлуулахыг хүссэн Тэхён.

Хэн хэндээ үхтлээ дурлаж, түүнийгээ машид хайрласан хоёр.

Хүн өөрийгөө л эхлээд бүрэн дүүрэн хайрлаж чадсан цагтаа бусдыг хайрлах нь өөрийн үнэ цэнийг мэддэг хүний хамгийн чухал дүрэм юм.

Оройн хоолны үеэр:

Бүгд л өөрсдийн паян, хөгжилтэй зүйлсийг дэлгэн ярилцаж, анх ажилд орсон үесээ дурсан санацгаалаа.

Бүгдийг татаж чаддаг инээмсэглэл болон чамгүй мэдсэн мэдлэгийнхээ ачаар ажилд орсон эхний өдрөө л бусдын хайр хүндэтгэлийг зэрэг хүртсэн ба одоог хүртэл нэр хүндтэй хэвээр буй.
Энэ хугацаанд өөрийгөө гэй (gay), тэр ч болоогүй нөхөртэй гэдгээ хэлэх гэж хөгөө тарьсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнгөрсөнд:

Ажилд ороод 2 сар гаруй хугацаа ч өнгөрч бие биенээ чамгүй таньдаг болсон тэрээр ажлынхантайгаа идэж буй оройн хоолны үеэр сөжүнийхээ шилийг савхаар цохьсоор ширээнээсээ босох нь тэр.

Хүмүүст хэлэхэд зориг нь дутаад байсан тул нэлээн хэд татсан ба түүний ачаар халамцуухан болсон байв.

Хоолойгоо нэг засчихаад "Би нэг зүйлийг та нарт хэлэх гэсэн юм аа. Үүнийг сонсчихоод намайг үзэн ядаж болох ч гэлээ ажлын цагаар зөвхөн ажилдаа анхаарах боломжийг надад олгон, бүү гадуурхаарай" гээд нэг гүнзгий амьсгаа авснаа

"Би эрэгтэй хүн сонирхдог. Бас удаан хугацаанд үерхсэн залуутайгаа гэрлэчихсэн. Тийм болохоор та нарын хэнийг нь ч тийм нүдээр хардаггүй ээ" гэснээ байрандаа суух ба энэ үеэр ажлынхан нь чив чимээгүй болсон ч удалгүй инээлдэцгээн хэлтсийн дарга нь "Бид аль эрт мэдчихсээн. Өглөө бүр нөхөртэйгөө нялууралдаад машинаасаа буудаггүй юм байж" гэв.

Хажууд нь сууж байсан Хусог зөөлхөн инээснээ "Бид арай ч тийм зүйлээр ялгаварлан гадуурхдаг хүмүүс биш ээ. Одоо чинь цаг үе ямар болж байгаа билээ дээ. Бүү санаа зов" гээд мөрөн дээр нь хөнгөхөн товших аж.

Аль эрт өөрийгөө мэдэгдсэнээ мэдээд минчийтлээ улайн, юу юу ярьснаа бодохоор газар дор орчихмоор санагдсан үе байж билээ.

-2023.07.18-

AstilbeWhere stories live. Discover now