Түүнийг ингэж хэлэхэд Жин "Намжүүнаа, арай яаруу байгаа юм биш үү"
Намжүүн "Энэ асуудалд яаруу байна уу үгүй юу огт хамаагүй. Би шийдсэн." гэх нь тэр.
==================================
Ээж аав хоёр минь энэ мэдээг сонсоод мэдээж шууд л надад итгэсэн.Намайг ордноос гаран явж байхад тэнд байсан хэн бүхэн л харааж зүхэж байлаа.
"Олон эрийн өвөр дамжсан болоод л ингэж шийтгүүлсэн байлгүй"
"Улсын нууцыг худалсан ч байж болно. Цаазаар авбал таарах биз" гэх мэтээр хийсэн гэмийг минь тааж байлаа.
Тэдээнд яагаад намайг цөлсөныг огт хэлээгүй байгаа.
Учир нь энэ маш нууц шүү дээ.
Нүдэнд минь нулимс цийлэгнэж маш их гомдох мэдрэмж төрж өөрийн эрхгүй ордны зүг харан санаа алдана.Түүнийг буруу ойлгосон, намайг гүтгэгдсэн гэдгийг мэдээд гараад ирээсэй гэж маш их хүсэж байна.
Явж байх хооронд нэг танил царай туссан нь Жин ах байв.
Тэр цэргийн хувцас өмсөн зүсээ хувиргасан байв.
Тэр "Бүх зүйл хэвийн байгаа юм шиг жүжиглэ. Намайг битгий барьж өрөөгэй. Хэдий чи маш том асуудал тарьж, онц ноцтой гэмт хэрэгтэн гэж нэрлэгдсэн ч энэ бүхэнд ээж аав чинь ямар ч буруугүй. Хэсэгхэн хугацаанд ах дүү шиг байсныхаа хариуд би ээж аавыг чинь хамгаалж бас ажилд оруулж өгье." гэв.
Би уйлангаа түүнд баярлалаа гэж толгой дохиход тэр яваад оронд нь өөр цэрэг хажууд минь ирлээ.
Удалгүй зогсон "Үүнээс цааш үүгээр явна" гэхэд нь дээш өндийн хартал хоригдлуудын сүйх байх нь тэр.
Харангуутаа л арай гэж тогтож байсан нулимс минь дахин урсав.
Намайг суулгасны дараа хаалгыг нь хаах гэтэл гэнэт "Хүлээ" гэх дуу гарав.
Би дотроо түүнийг байгаасай гэж хүссэн ч үгүй байв.
Энэ Дори байх ба гүйж ирээд миний хажууд суучих нь тэр.
Би байтагуай цэргүүд хүртэл гайхан зогсоно.
"Чи энд юу хийж байгаа юм?"
Дори "Би тантай цуг явна" гэх нь тэр.
Би гайхсан нүдээр гарахад тэр "Надад таныг л байхгүй бол энэ ордонд байх хүсэл огт байхгүй" гэв.
Бид энд байх хугацаандаа дотноссон ба хийцгүй үедээ нэг нэгэндээ үргэлж хань болдог байсан.
YOU ARE READING
Monster: Werewolf king 🐺/Дууссан/
WerewolfЧи эгэл бус ертөнцийн ёсыг мэдэх үү? Эгэл бус ертөнцөд эмэгчин нь эрэгчиндээ захирагддаг. "Таны хүсэл анхнаасаа юу байсан юм?" "Чи" Анхаар!!! энэ бичвэр нь 100% бичээчийн оюун санаанаас гарсан болно. Мөн хараалын үг, нэмэх хэсгүүд агуулах тул бага н...