16. Цогцос

136 10 1
                                    

Хий юм сонсчихов уу даа?!

Эмч рүү том нүдлэн харахад тэр "Та зөв сонссон. Та бие давхар юм байна. Ойролцоогоор 5 долоо хоногтой юм байна" гэлээ.

Өрөөнд хэсэгхэн хугацаанд чимээгүй ноёрхоод эмч энэ байдлыг эвдэв.

Эмч "Би ч ингээд явъя даа. Танд бодох зүйл их байгаа байх." гэхэд би Дори руу толгой дохилоо.

Дори "Үзлэгийн төлбөр хэ--"

Эмч "Надад төлбөр хэрэггүй ээ. Харин төлбөрийн оронд нэг хүсэл байна."

"Юу тэр вэ?"

Эмч "Авхуулах талаар битгий бодоорой. Ирье гэж ирсэн амь шүү дээ. Хэн болгонд хааны үр болох заяа байхгүй шүү." гээд гарч явлаа.

"Дори чи гарч байгаач. Надад бодох зүйл их байна" гэхэд тэр толгой дохиод гарав.

Ээж болсондоо баярлаж, төрөөчгүй байхдаа эцэгтээ гологдсон үрээ бодоод өрөвдөнө.

Нүдэнд минь нулимс цийлэгнэхэд энэ нулимс яг ямар мэдрэмжийг илэрхийлж байгааг мэдэхгүй ч зүгээр л зөнгөөр нь хаялаа.

Сэтгэлийн хөөрлөө хянах ёстой. Тэртээ тэргүй хаясан нэгнийг дахиж бодож гуниглалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

Уйлахаа арай гэж зогсоогоод Дориг дуудлаа.

Мэдээж хөл минь хугарсан тул би ганцаараа алхаж чадахгүй.

Бид эмнэлэг явж чадахгүй учраас хөлийг минь эмийн ургамлаар боосон байв.
==================================
Маргааш нь
Өглөө маш чанга чимээгээр сэрлээ.

Хоол зөөдөг нэг охин надад хоол оруулж өгөөд их яаруу гарсан байв.

Энэ тэнд шуугилдан бүгд нэг тийшээ цугларч байв.

Дори бүх тариачдад жирэмсэн гэдгийг маань хэлчихсэн.

Тэд бүгд намайг халамжилж, бүр идэх хоолоо хүртэл илүү сайжруулах талаар ч ярьж эхэлсэн.

Удалгүй Дори орж ирэн "Хатантаан, нэг тариачин алуулчихаж" гэх нь тэр.

Би түүнийг нааш ир гэж гараараа дохиод түшээд гарлаа.

Цогцос байгаа газар ирэхэд тэд надад зай тавьж өгсөөр цогцосыг харууллаа.

Яаж үхсэн нь сайн ойлгогдохгүй байна.

Энэ үнэр нэг л танил байна даа?
==================================
Годмек улс: Хааны ордон

Бичээчийн талаас

Monster: Werewolf king 🐺/Дууссан/Where stories live. Discover now